GD Star Rating
loading...
loading...
Эрхэм сэтгүүлчид та бүхнийг Сингапур-2010 өсвөр үеийн Зуны Олимпийн Анхдугаар Наадмыг сурвалжлахыг урьж байна.
Өсвөр үеийн Зуны Олимпийн Анхдугаар наадам нь 2010 оны 8 сарын 14-26 -нд Сингапур хотноо явагдана. 14-18 насны 3600 гаруй авьяастнууд спортын 26 төрлөөр дэлхийн өнцөг булан бүрээс хуран чуулах юм.
Сонин, телевиз, радио, интернэт, онлайн сэтгүүлчид, фото зурагчид бүгд энэхүү наадамд хамрагдах боломжтой бөгөөд ОУОХ, Сингапур-2010 зохион байгуулах хорооныхон сэтгүүлчдийн бүртгэлийг онлайнаар авахаар болжээ. Бүртгэл 5 сарын 1 хүртэл үргэлжлэх юм. Сэтгүүлчид та бүхэн өөрсдөө энд даран бүртгэлээ хийх боломжтой. Мөн дээрх сайтад сэтгүүлчдэд зориулсан зочид буудлын нэрс байгаа бөгөөд сэтгүүлчид та бүхэн эртнээс буудлын захиалгаа хийхгүй бол яг наадмын үеэр олдоц муу болох мэдээлэл ирж байна.
Монголын Үндэсний Олимпийн Хороо
Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо
Лавлах утас: 8810 2012 – Б.Баяртуяа
GD Star Rating
loading...
loading...



