Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг » Шүгэл дуугарахын өмнө : ЦСКА – Интер

GD Star Rating
loading...

Өнөөдөр оросын ганц төлөөлөл аваргуудын лигт үлдэх үү эсвэл италийн нэр төрийг Интер аврах уу гэдэг асуултын хариу тодорно. Долоо хоногийн өмнө Интер Милитогийн гоолоор ЦСКА-г буулган авсан ч энэ үр дүн тийм ч баталгаатай биш. ЦСКА талбайдаа дээрээ ямар ч хүчтэй тоглолт үзүүлэхийг үгүйсгэх аргагүй.

Леонид Слуцкий (ЦСКА-гийн менежер)

Гарааны хоёр тоглогчгүйгээр мэдээж бидэнд хүнд байх болно. Гэхдээ гарааны бүрэлдэхүүн өөрчлөгдсөн ч манай тоглолт тиймч их муудахгүй байх.
Лужникийн хиймэл зүлэг бидэнд давуу тал авчирна гэж би бодохгүй л байна. Энэ цэнгэлдэхэд оросын шигшээ баг тоглолтоо хийдгээс гадна оросын клубууд европын тогллтоо хийдэг юм. Энэ тоглолтонд бид үзүүштэй хөлбөмбөг үзүүлж чадахгүй байсан ч ялгаагүй, үр дүн л хамгийн чухал. Юуны түрүүнд би хамгаалалтдаа анхаарал хандуулах хэрэгтэй. Яагаад гэвэл нэг л гоол алдах юм бол бидний даалгавар маш хүнд болох юм. Тиймээс хамгаалалт-довтолгоо хоёрыггооо тохируулж тэнцвэртэй тоглолтыг үзүүлэхийг бид хичээж байна.

Жозе Моуриньо (Интерийн менежер)

1 : 0-ээр ялсан гэдэг чин 0 : 0-ээс ялгаагүй. Тийм болохоор их хүнд тоглолт болно байх. Бид тэдний талбайд гоол алдалгүй тэнцэх юм уу, эсвэл 1 юм уу 2 гоол оруулахыг хичээх болно. Мэдээж тэдний тоглолт италийн лигийн багуудаас илүү довтоглоо зонхилсон нээлттэй. Гэхдээ бид өмнөх шатанд Челсиг 2 удаа ялсан гэдгийг мартаж болохгүй. Бас хэсгийн шатанд аваргуудын лигийн шилдэг багуудтай хамт багтсан юм. Мэдээж Челси, ЦСКА-г Болоньятай харьцуулах аргагүй л дээ.
Одоогоор манайх, Байерн хоёр л боломжит 3 тэмцээнд бүгдэд нь түрүүлэх боломжтой байгаа. Тиймээс энэ бол бидний хувьд маш чухал үзүүлэлт.

Багийн мэдээ

ЦСКА : бэртэлтэй : Урош Чосич (зүүн хөл)
Асуудалтай : байхгүй
Торгуульсан : Красич, Алдонин
Шар карт хүртвэл дараагийн тоглолтыг өнжих : Марк Гонзалез, Алексей Березуцкий,     Чиди Одиа,

Тоглолтын өмнө өгсөн хэвлэлийн бага хурлын үеэр Слуцкий торгуультай байгаа Красич, Алдониний оронд Рахимич, Загаев нар тоглох юм байна.

Интер : бэртэлтэй : Давид Сантон (өвдөг)
Асуудалтай : Шнайдер (шагай)
Торгуульсан : байхгүй
Шар карт хүртвэл дараагийн тоглолтыг өнжих : Занетти, Сануель, Майкон,

Бэлтгэлийн үеэр бэртэл авсан Шнайдерийг гараанд багтаах эсэхийг Жозе сүүлчийн мөч хүртэл бодож байж шийднэ гэжээ.

Лигтээ хийсэн сүүлийн тойргийн тоглолт :

03/04/10  ЦСКА – Зенит (хойшлогдсон)

Энэхүү тоглолт Москвад болсон алан хядах ажиллагаанаас болж хойшлогдсон бөгөөд цагдаа нар байдлыг хяналтандаа автал тоглолт болохгүй юм байна.

03/04/10 Интер : Болонья 3 : 0
(Мотта 29 85, Балотелли 52)

Интер 1 сарын 9-нд Сиенаг 4-3 -аар ялснаасаа хойш 6 тоглолт дараалан талбай дээрээ гоол алдаагүй байна. Жозе ЦСКА-г ялсан бүрэлдэхүүнээс 5 өөрчлөлт хийсэн бөгөөд Майкон, Занетти, Лусио, Это’о нар торгуулийн улмаас оролцоогүй.

Сонирхолтой баримт :

ЦСКА Европын тавцанд хэзээ ч ийм өндөр амжилтанд хүрч байгаагүй. Хэрвээ тэд Интерийг ялаад гараад ирвэл 1991 онд Спартак шөвгийн дөрөвт үлдэж байснаас хойш анх удаа ийм хол явсан оросын баг болох юм.

ЦСКА талбайдаа Италийн багтай 4 удаа тоглож байснаас нэгэнд л ялж байсан. 2004/05 оны УЕФА-гийн цомын тэмцээний хагас шигшээд тэд Пармаг 3-0 -ээр ялж финалд шалгарсан бөгөөд Португалын Спортингийг ялж цомыг өргөж байлаа.

Интер 2002/03 оны улиралаас хойш аваргуудын лигийн шөвгийн 4-т үлдэж байгаагүй. Тэр жил Интер хөрш Миландаа ялагдаж тэмцээнийг орхиж байлаа. Үүнээс хойш Интер 2004/05 2005/06 онуудад шөвгийн наймаас хасагдаж байлаа.

Та үүнийг мэдэх үү ?

Моуриньо аваргуудын лигийн шөвгийн наймд ганц ч ялагдаж байгаагүй гэнэ. Тэрээр Портутау хамт 2004 онд, 2005, 2007 онд Челситэй энэ шатыг давж байлаа.

GD Star Rating
loading...
Шүгэл дуугарахын өмнө : ЦСКА - Интер , 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

13 Сэтгэгдэл

  1. LFC says:

    hecuu ch yum bolno doo

    GD Star Rating
    loading...
  2. FC Liverpool says:

    МОУРИНЬО ЭНЭ ШӨНӨ ТЭГВЭЛ АНХ УДААГАА ШӨВГИЙН НАЙМААС ХАСАГДАХ НЬ ДЭЭ. ТЭГЭЭД АЖЛАА ӨГӨӨД МАНАЙ ЛИВЕРПУЛЬД ХҮРЭЭД ИР. ТЭГВЭЛ МАШ ТОМ АМЖИЛТ ӨМНӨ ЧИНЬ ХҮЛЭЭЖ БАЙГАА

    GD Star Rating
    loading...
  3. DX says:

    хэхэ, Жозе өнөөдөр юу ч тохиолдсон гэсэн “живж буй хөлөг онгоц” руу зүглэнэ гэж байхгүй. Ялангуяа Жозе шиг амбицтай нөхөр Аваргуудын лигт тоглохгүй багт ирнэ гэдэг юу л бол.

    GD Star Rating
    loading...
  4. soccer says:

    cska hoijh baix shig sanagdaj bndaa yagaad ch bodson

    GD Star Rating
    loading...
  5. New says:

    INTER Fc yalj daraagiin shatand shalgarah bolno.

    GD Star Rating
    loading...
  6. barca fan says:

    hedii talbaidaa CSKA bga ch gsn Inter bol Inter shude 1 ymu 2oor interiin tald bh bh

    GD Star Rating
    loading...
  7. agate says:

    Лион Реалыг тонилгож болсон юм, ЦСКА-д ч бас боломж бий. ЦСКА-гийн бүрэлдэхүүн өвлийн солилцоогоор их дажгүй болсон гэж бодож байна. Залуусаа хичээгээрэй.

    GD Star Rating
    loading...
  8. STG says:

    DX ee chi uuruu sunusun tengisiin yrooliin husriii hag nynandaa barigdsan urgamal gdgee medeh vv.
    manai liverpool
    ENGLAND daa l aguu tvvhte number 1 bag shvv.
    CHAMPIONS LEAGUE t hvrel medaliin ezed shde.

    GD Star Rating
    loading...
  9. buya says:

    cska yalnaaa!!!! inter ireh jiliig huleeh heregtei boloh bh …………….. bas arsenal barca-g yalaasai

    GD Star Rating
    loading...
  10. Liverpool says:

    Jose-g Liverpooldee avchirch yah geed bgaa en Rafa bol Jose-gees iluu manager!bidend Rafa l hangalttai!

    GD Star Rating
    loading...
  11. GGG says:

    Ene Liverpooliin ineedtei huuhduudiigee… Bag ni daraa jil avarguudiig leaguet orj barahgui bolison gedgiig oilgohgui bgaa huuhduuduudee. Ydaj bhad Scotlandiin bankandah oroo darj barahgui, Americachuud huvitsaag ni avii, horongo oruulalt hiiye geed bhad guriigeed bgaa nariin ezedtei bag. Tanaih yavahgui ee. Ireedui tun burheg haragdaj bna tanai bagiinh

    GD Star Rating
    loading...
  12. Hen ch harsan za araichde inter shaah bailguudei gemeer haragdaj baigaa baih unendee bi ch gsn tegj bodoj baina! kkk ghde hul bumbug chin hamgiin logikgui sport gdgiig hen ch medne henii od n giine ter n l hojno! eurod greec turuulj 2004 oni CL-d Porto truulj 2002 oni DASHT-d sinigal france-g hojij baisan shig yumnud davtagdahiig uguisgehgui za teged gol n sonirholtoi toglolt uzmer baina!!!!!!!!!!

    GD Star Rating
    loading...
  13. Lyon realiig hojij bolson yumchin cska interiig shaana gej yu t1teed bgambe lyon chin sain bagshdee aguu bag tegj yarival liverpoolees ch iluu shuuu bi uuruu realiin fan manai bag zgr ch neg bagt hojigdoogui gdgiig ta nar 4/1-t harah bolnoo finald ch harahiig uguisgehkui shuu!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: