loading...
Монгол улсын Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн 3 төрлөөр явагдаад байгаа билээ.
Харин Монголын оюутны спортын холбооноос их, дээд сургууль, коллежийн багш нарын гаргасан хүсэлт, зарим спортын холбоодын тэмцээн хоорондын хугацааг харгалзан үзээд оюутны улсын аварга шалгаруулах дараагийн үлдсэн тэмцээнүүд болох тэмцээний чөлөөт бөх, гандбол, сагсан бөмбөгийн төрлийн тэмцээний хуваарьт дараах өөрчлөлтйиг оруулсан байна.
Тухайлбал чөлөөт бөх тэмээнийг тавдугаар сарын 1-2-ны өдөр, сагсан бөмбөгийн тэмцээний тавдугаар сарын 3-9-ний өдөр, гандболын УАШТ-ийг ирэх сарын 17-18-нд тус тус зохион байгуулахаар болжээ.
Мөн бусад тэмцээнүүд буюу боксынх энэ сарын 29-нөөс тавдугаар сарын 1-ний хооронд, шатрын тэмцээн тавдугаар сарын 5-9-нд, модон бөмбөгийн тэмцээн тавдугаар сарын 14-15-ны өдрүүдэд хуваарийн дагуу болох юм байна.
loading...



