loading...
Кливленд – Торонто – 113:101 (35:26, 20:27, 35:26, 23:22)
К: Жеймисон (20), Жеймс (19+13 дамжуулалт), Паркер (18)
Т: Жек (23), А.Жонсон (16+10 самбар), Барньяни (11)
Торонто өнөөдөр Кавальерсийн талбайд зочилж тоглоод хожигдов. Ердөө эхний үе эхлээд 2 минут өнгөрч байхад л Рэпторс хожихгүй нь тодорхой болсон гэхэд буруудахгүй биз. Бош Жеймисоныг хамгаалж байгаад хамар луу гаа тохойдуулж, улмаар тоглолтыг орхисон юм. Түүний дээд эрүү, хамрын орчимд яс хугарсан гэсэн онош дараа нь гарч. Бош хэзээ тоглох нь одоогоор яг тодорхойгүй. Бошгүй Рэпторсийг Кавальерс хожиход Э.Жеймисон 20 оноогоор багаа тэргүүлсэн бол ЛеБрон 13 оновчтой дамжуулалт өгчээ. Кавальерс талбай дээрээ 35-4 болж байна. Тэдний хувьд улирлын үлдсэн тоглолтуудад хожих, хожигдох нь хамаагүй бөгөөд гол тоглогчдоо тэр бүр олон минут тоглуулахгүй болов уу.
Рэпторсийн хувьд 8-р байраа алдаагүй байгаа ч энэ долоо хоног хүнд байх нь гарцаагүй. Тэд Селтикс, Хоукс болон гол өрсөлдөгч Буллзтай тоглох болно.
Филадельфи – Детройт – 103:125 (30:34, 31:27, 19:30, 23:34)
Ф: Спэйтс (21), Микс (19), Игуодала (12)
Д: Вилланова (25), Стаки (24), Уоллас (18)
Детройт өнөөдөх Филадельфиг талбайд нь хожсоноор дараалсан хожигдлоо 11 дээр зогсоов. Чарли Вилланева, Родни Стаки болон Бен Уоллес нар хамгийн сайн довтолсон байна. Тэд 63 хувьтай довтолсон гэхээр 76-ын хамгаалалт маш муу байжээ. Пистонс энэ улиралд айлын талбайгаас 8 дахь хожлоо л авч байгаа нь энэ.
Вашингтон – Голден Стэйт – 112:94 (40:23, 28:20, 26:34, 18:17)
В: Йонг (29), Макги (25), Ливингстон (21)
ГС: Курри (27), Маггетт (20), Р.Уильямс (18)
Дон Нельсон хүлээх хэрэгтэй боллоо. Түүний баг өнөөдөр Визардсийн талбайд зочлоод хожигдов. Хэрэв хожсон бол Дон Нельсон НБА-ын түүхэнд хамгийн олон хожил авсан дасгалжуулагчийн дээд амжилтыг шинэчлэх байв. Одоогоор тэр Ленни Уилкинсийн 1332 хожил гэсэн амжилтыг давтаад байгаа.
Голден Стэйт 19 тоглолт дараалан 100+ оноо аваад байсан ч энэ удаа 94-хөн оноо авчээ. Тэд энэ улиралд 100-аас доош оноог 19 дэхээ авч, үүнийхээ 18-д нь хожигдоод байна. Гэхдээ Голден Стэйт маргааш Миннесотатай тоглох бөгөөд бүсийнхээ хамгийн муу багийг хожиж чадвал Дон Нельсоний нэр дээд амжилтын эзэн гэж бичигдэнэ.
Визардсаас өнөөдөр 4 тоглогч 20+ оноо авсан. Ийм тохиолдол Визардсийн хувьд 2007 оны 12 сараас хойш тохиодолж байгаагүй аж. НБА-ын од хэмээн тоогдож байсан ч хүнд бэртлүүдээс болоод бараг мартагдаад байсан Шон Ливингстон л гэхэд өөрийн дээд амжилт 21 оноог авчээ.
Чикаго – Милуоки – 74:79 (27:14, 9:28, 15:18, 23:19)
Ч: Денг (16+10 самбар), Роуз (12+11 дамжуулалт), Миллер (10)
М: Сальмонс (26), Ильясова (17), Риднур (13)
Бакс өнөөдөр Буллзыг талбайд нь хожсоноор плей-оффт шалгарах эрхээ албан ёсоор авлаа. Хэдийгээр Эндрью Богут эзгүй байгаа ч экс Буллз Жон Салмонсийн сайн тоглолтын ачаар Бакс хожив. Салмонс 26 оноогоор багаа тэргүүлжээ. Буллзын хувьд улирлан хамгийн бага оноог өнөөдөр авч, тааруухан довтолсон тоглолт гаргалаа. Хэрэв хожсон бол тэд Торонтотой хожил, хожигдол нь тэнцэх байв.
13.2 секунд дутуу байхад Буллз 3 оноо дутуу, довтолсон ч Брэд Миллер илүү алхалт хийснээр бөмбөгөө хураалгасан. Буллзэд 3 оноо хэрэгтэй байсан ч Брэд оролт хийх гэж байгаад ийн ТО хийсэн юм.
Бакс ийн Богутийг гэмтсэнээс хойшхи анхны тоглолтондоо хожлоо. Богут өнгөрсөн долоо хоногт гэмтсэн, бүрэн фит болоход 6 долоо хоног шаардлагатай гэж Бакс албан ёсоор мэдэгдсэн. Богут гэмтэхээсээ өмнө энэ улиралд 15.9 оноо, 10.2 самбараас авалт, 2.5 блок шот хийж байлаа.
Шарлотт – Атланта – 109:100 (34:14, 25:22, 25:36, 25:28)
Ш: Уоллас (28), Диао (17), Жексон (15),
А: Эванс (20), Смит, Кроуфорд (18)
Бобкэтсийн 6 жилийн түүхэнд нэг ч тоглогч нь трипл-дабл хийж байгаагүй бөгөөд өнөөдөр Борис Диау тун дөхсөн ч 1 самбар, 1 оновчтой дамжуулалт дутжээ. Гэхдээ Бобкэтс анх удаа хожлын 50+ хувийн амжилттайгаар улирлыг дуусгах нь тодорхой боллоо. Өнөөдрийн хожил нь тэдний энэ улирлын 41 дэх хожил байв. Бобкэтс Хоуксийг талбай дээрээ хүлээж авсан сүүлийн 10 тоглолтынхоо 8-д нь хожиж байгаа гэнэ. Хоукс 50 хожилд хүрэхэд нэг хожил дутуу хэвээр байгаа бөгөөд 1997-98 оны улирлаас хойш 50 хожил авч байгаагүй гэнэ. Өнөөдөр Хоуксийн лидер Жо Жонсон бол гарааны холбогч Майк Миллер нар нь тоглоогүй болно. Жонсон маргаашийн Детройттой хийх тоглолтыг ч өнжих гэнэ.
Нью-Йорк – Бостон – 104:101 (27:21, 26:31, 33:26, 18:23)
Н-Й: Галлинари (31), Бэррон (17+18 самбар), Родригес (14)
Б: Р.Аллен (17), Перкинс, Гарнетт (14)
Хоукс хожигдоод байсан тул Селтикс өнөөдөр хожвол бүсдээ 3-т бичигдэх байв. Гэвч Селтикс сулхан Никсийг талбайд нь барсангүй. Ирл Баррон энэ улирлын ихэнхийг Ди-лигт өнгөрөөсөн бөгөөд НБА-ын багийн гарааны бүрэлдэхүүнд анх удаа өнөөдөр гарахдаа 17 оноо, 18 самбараас авалт хийж сюрприз барьжээ. Мөн Данило Галлинари өөрийн дээд амжилт 31 оноо авсны дотор 36 секунд дутуу байхад авсан тун чухал 2 оноо нь багтана. Никсээс МакГрэйди, Харрингтон, Уилсон Чандлер нар гэмтэлтэй байгаа тул Барроныг өнгөрсөн долоо хоногт багтаа элсүүлсэн аж.
Тоглолтын дараа Селтиксийн дасгалжуулагч Док Риверс баг нь хожигдол хүлээх нь зүй ёсны хэрэг, хожигдохоор муу тоглосон гэсэн байна.
Мемфис – Хьюстон – 103:113 (32:32, 23:27, 19:29, 29:25)
М: Рэндольф (22), Гей (20), Йонг (16)
Х: Мартин (29), Брукс, Скола (17)
Кевин Мартин 29 оноогоор багаа тэргүүлж, Рокитс Мемфисийг талбай дээр нь 10 онооны илүүгээр хожлоо. Мемфис энэ улирлыг хожлын амжилттайгаар дуусгах зорилттой байгаа ч Рокитстой таарсан 4 тоглолтондоо бүгдэд нь хожигдов.
Юта – Оклахома Сити – 140:139 НЦ (32:29, 31:36, 34:29, 32:35, 11:10)
Ю: Уильямс (42), Бузер (28+15 самбар), Окур (20)
С: Дюрант (45), Уэстбрук (27), Грин (20)
Дерон Уилльямс онооны дээд амжилтаа тогтоож, баг нь талбай дээрээ Оклахомаг хожиж, бүсдээ 2-т бичигдэж эхэллээ. Үндсэн цагийн төгсгөлд оновчгүй довтолсон Дерон нэмэлт цагийн төгсгөлд дундын шидэлтээ оновчтой болгосон нь Жаззын хожлын оноо байв. Үлдсэн 1.1 секундэд Дюрант шидсэн ч оновчгүй болсон. Гэхдээ түүнийг Си.Жэй.Майлс хамгаалахдаа алдаа гаргасан байж болох талтай ч шүүгч үлээгээгүй. Үүнд Дюрант ихэд ундууцаж байв. Жазз талбай дээрээ 10 дараалан хожиж байгаа гэнэ.
Багууд нийтдээ 279 оноо авсан нь энэ улирлын хамгийн олон оноотой тоглолт болов. 1990 оны 12 сарын 13-нд Денверийн эсрэг 141 оноо авч байснаасаа хойш Жазз анх удаа 140+ оноо авчээ.
Дюрантын хувьд 45 оноо авсан бөгөөд НБА-г оноогоор тэргүүлж эхлэв. Үлдсэн тоглолтуудад ЛеБрон төдийлөн олон минут тоглохгүй байх магадлалтай тул Дюрантад анх удаа НБА-ын онооны аварга болох боломж гарч иржээ.
Сакраменто – Сан-Антонио – 86:95 (18:18, 29:29, 20:24, 19:24)
С: Эванс (22), Лэндри (20), Грин (12)
СА: Жефферсон (18), Жинобили (16), Темпл (15)
Ману Жинобили эхний 3 үед тааруухан байсан ч 4-р үед сайн тоглож, Спэрс Кингзийг талбайд нь хожлоо. Мөн Ричард Жефферсон өнөөдөр муугүй тоглосны дээр Тони Паркер талбайд эргэн иржээ. Спэрс ийн 4 дэхээ дараалан хожив. Спэрс хожиж, Оклахома хожигдсоноор Спэрс бүсдээ 6-д бичигдэх болсон. Гэхдээ Спэрст 5 тоглолт дутуу байгаа, Финикс, Денвер, Далласын талбайд зочлох болохоор баярлах болоогүй.
loading...







Utah shawar hojsonoor Denver divisiondo 2t bichigdej busdee 5 ru ortlo unaw. balain, Ydaj POd buseese 3aar garwal thundert l taarah bh, 4r garsan 5r garsan yalgagu. POd west er n hetsuu yum bnoo. bugd l sn baguud. East tgsn ORL CAV MIA 3aas busad n neg l bishee, ATL dajgu, BOS neg l muu bn. busad n ehnii shatanda husagdah bizee, unende
loading...
ene utah shal hudlaa daa. yoo ene wested yu bolood bnaa jinhene gal garch bh shigee. hen ni hedeer garahiig yostoi chutgur buu med hehe. za tegeed po ehleheer l harii doo.
loading...
NBA shuugch nar zarimdaa arail denuu baihiin. Durant gariig yaltachgui darsan. NBA sit deer buduuleg aldaa geed bichlegiig tabisan baina. shuugel dugarsan bol UTAH budaa Durant toguulias 3 shideel 3 husaad hojih baisiin. Durant yaltchgui super odiin hemjeend togloj baina. http://www.nba.com/video/channels/nba_tv/2010/04/07/20100407_durant_3.nba/
loading...
bichlegiig n yzlee ergelzeegyi aldaa bna.durant goyo shy
loading...
sarnai bas l bag muulsaar yawnuu. chinii sanaand taarah yum gej negch algaa bandia
loading...
aldaa bn oo durant aimar yum aa
sambaraas avna ch gej melo-giin araas bombog zugeer l
avchihaj bn lee shd Den thunder toglolt deer
loading...