loading...
Малайзийн Гран При нь анх 1999 оноос Формула-1-ийн календарьт багтаж түүнээс хойш уралдаан тогтмол явагдсаар ирсэн юм. Сепангын авто тойруулгыг бусад уралдааны замууд дундаа хамгийн үзэсгэлэнтэй нь гэдэг. Формула-1-ийн улирлын хамгийн хатуу шалгуурын нэг бөгөөд техникийн үзүүлэлтийг бүх талаар онцсайн байхыг шаардана. Ялангуяа хөдөлгүүр, тоормосны хөргөх системд илүү анхаарал тавигдана. Техникийг халуунд тэсвэртэй байлгахаас гадна нисгэгчид энэ онцгой нөхцөлд бэлтгэгдсэн байх нь чухал . Малайзийн уралдаанд гаднах температур 30 , асьфалт 50, бүхээгт 70 хэм хүртэл халдаг ба нисгэгч дунджаар 3,5 литр шингэн алддаг тооцоо бий. Хэт халуун бас чийглэг агаартай , бороо орох магадлал өндөртэй. 2009 оны Малайзын Гран Пригийн үеэр хэтэрхий ширүүн бороо орж уралдааныг хугацаанаас нь өмнө зогсоогоод түрүүлсэн Женсон Баттонд хагас оноо өгч байв. Ийм ч учраас Сепангийн тэнгэрийн аашийг бүгд мэддэг билээ.
Феттелийн ялалт


Себастьян Феттель Бахрайн болон Австралийн уралдаанд хоёр удаа ялагдсаныхаа дараа улирлын гуравдахь гараанд сая нэг ялалт байгуулж чадав. Энэ удаад Red Bull-д ямар ч техникийн эвдрэл гарсангүй. Орчин үеийн Формула-1-ийн уралдаанд ихэвчлэн гараанд ялсан нь уралдаанд түрүүлдэг болсон. Феттель гараанаас эхний 500 метрт ялалтыг гартаа оруулж чадсан гэж багийн дарга Кристиан Хорнер хэлсэн юм. Үнэхээр л Феттель гараанаас тэсэрч Нико Росбергийг гүйцэж тэр даруй Уэбберийн урд гарч байрлалаа баттай хамгаалж чадсан нь шийдвэрлэх явдал болсон юм. Нико Росберг ширүүн хөдөлснөөс хойд дугуй нь хий эргэн хугацаа алдаж Феттельд төвөггүй гүйцэгдэв. Уэббер байрлал эзлэх шалгаруулалтанд хурдалж чадаж байсан . Харин гараанд бага зэрэг алдаж Феттельд боломж олгов. Феттель бараг 10 гаруй метрийн хойноос секунд хүрэхгүй хугацаанд Уэбберийг гүйцэж эхний эргэлтээр урд нь гарч чадсан. Гарааг сайн хийх нь хааз консийг сайн тохируулахаас гадна нисгэгчийн ур чадвар, мэдрэмжээс шалтгаалдаг. Феттелийн ур чадвар нь өмнөх жилийнхээс илүү сайжирсан нь харагдаж байна. Уэбберийг муу байсан гэж хэлэхгүй. Тэр сайн байсан. Мөн тэрээр Феттелийн араас үргэлжлүүлэн довтлох нь эрсдэлтэй гэдгийг ойлгосон байх. Ингээд Феттель уралдааныг алдаагүй, итгэл төгс тэргүүлсээр барианд орсон юм.
Хэмилтоний түрэмгий довтолгоо
Багийн буруу тактикийн уршгаар сүүл хэсэг буюу байрлал 20- иос гараагаа хийсэн топуудын нэг Льюис Хэмилтон гарамгай сайн уралдаж 6-д оров. Гараанаас маш идвэхтэй ээлж дарааллан гүйцэж түрүүлсээр цувааны дунд хэсэгт Renault -гийн нисгэгч Виталий Петровтой халз тулалдав. Энэ тулаанд орос залуу мөчөөгөө өгөлгүй тэмцэлдэж үзүүштэй сайхан уралдааныг харуулж муугүй нисгэгч гэдгээ таниулав. Мэдээж түүнд туршлага дутагдаж байгаа нь харагдаж байлаа. Зарим эргэлт дээр хожуу тоормослох, хаах газраа амжилгүй нээлттэй эргэж байв. Үүнээс гадна дүрмэнд байрлалаа хамгаалж байгаа тохиолдолд нисгэгч чиглэлээ нэг удаа өөрчлөхийг зөвшөөрдөг аж. Гэтэл Хэмилтон Петровтой өрсөлдөхдөө 3 удаа чиглэлээ өөрчилөн мушгирсан хөдөлгөөн хийсэн нь дүрэм зөрчсөн гэж Renault багийхан мэдэгдсэн юм. Уралдааны дараа стюартууд Хэмилтонд сануулага өгөөд өнгөрлөө. Гэхдээ Хэмилтон Петров хоёрын тэмцэл сонирхолтой байсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Хэмилтоны ширүүүн довтолгоо Force India багийн Адриан Сутилийн ард ирээд нэг хэмнэлд орсон юм. Адриан Сутилийг гүйцэх оролдлогуудыг хийсэн ч амжилт ололгүй уралдаан дуусав. McLaren уралдааны зам дээр хурдтай байгаад зогссонгүй 3,4 секундэд Хэмилтоны дугуйг сольсон нь улирал эхэлснээс хойшхи хамгийн хурдан цаг болжээ.
Баттон
Австралийн ялагч энэ удаад багийн хамтрагчаасаа өөр тактиктай хэрэгжүүлэв. Гараанд олигтой амжилт олоогүйн дээр уралдааны эхний тойргуудад зөөлөн дугуйтай бэрхшээл ихтэй байлаа. Тийм учир эрт зогсож хатуу дугуйг сольж азаа үзэхээр шийдсэн юм. 9 дэх тойрогт дугуйгаа сольсон Баттон сүүлд шинэ дугуйтай уралдагч нараас байрлалаа чадварлаг хамгаалж байв. Эхлээд Массатай тэмцэлдэж гүйцэгдсэн ч Алонсогийн дайралтыг сайн хамгаалсаар 8 байранд шалгарсан юм. McLaren багийг байрлал тогтоох уралдааны дараа оноо авах үгүйг таахад бэрх байсан ч хоёр нисгэгч оноот байранд шалгарч чадсан юм.
Ferrari
Өнгөрдөг Бямба гаригт бороо орж байрлал эзлэх шалгаруулалтанд McLaren болон Ferrari багуудын алдаатай бодлогын улмаас гараанд хойгуур байр эзэлсэн нь тэнэг явдал байлаа. Энэ алдаа нь Red Bull-д оноог зүгээр л бэлэглэсэнтэй адил зүйл юм. 2009 оны Малайзийн уралдаанд Ferrari баг Кими Райкконенд борооны дугуйг эрт сольж бас иймэрхүү алдааг хийж байсан санагдаж байна. Уралдааны үеэр бороо орохгүйг мэдэгдсэн ч Ferrari баг бороог ороосой гэсэн горьдлого агуулсаар байв. Масса, Алонсо нар дугуйгаа солихгүй уралдааны тал хүртэл явсан бөгөөд Масса дугуйгаа сольсоноос хойш 10 тойргын дараа Алонсо дугуйгаа солив. Хэрэв бороо орсон тохиолдолд ганцхан удаагийн зогсолтоор цаг хожино гэж найдаж байсан юм. Гэвч бороо орсонгүй.
” Энэ бол миний амьдралдаа үзсэн хамгийн хүнд уралдаан байсан” гэж Фернандо Алонсо хэлжээ . Гараанаас хурдны хайрцагны гэмтэлтэй хөдөлжээ. Уралдааны турш коонс нь бүрэн ажиллаагүй ба эргэлтэнд зөв араагаа холбохын тулд нэгдүгээр араанд шилжүүлсний дараа нь тоормосоо тултал гишгэж араагаа тохируулж байжээ. Ингэж уралдана гэдэг үнэхээр ур чадвар шаардсан зүйл юм. Ийм хүнд нөхцөлөөс Баттоныг довтолж шахалт үзүүлж чадаж байсан нь гайхалтай. Уралдаан дуусхаас хоёр тойргын өмнө гарааны шулууны төгсгөл буюу эхний эргэлт дээр Алонсо Баттоныг гадна талаар нь гүйцэж эргэсэн ч урд гарч амжсангүй. Энэ довтолгооны дараа түүний мотор нь шатаж уралдаанаас гарсан юм. Ferrari огт өөр зорилготойгоор Малайзид ирсэн боловч биелүүлж чадсангүй сэтгэл гонсгор үлдлээ. Ганцхан эерэг зүйл нь Ferrari баг болон Масса дэлхийн аваргын жагсаалтыг тэргүүлж байгаа юм.
Mersedes GP
Mersedes-ийн Нико Росберг энэ жил анх удаагаа шагналын тавцанд гарав. Харин Михаэль Шумахер 8-р байрлалаас гараагаа хийж хэдэн оноо зулгаах бүрэн боломжтой байлаа. Гэвч дугуй чангалагч боолтны гэмтлээс уралдааныг цагаасаа өмнө дуусгав. Гэмтэлийн гол шалтгааныг тодруулаагүй байна. Шумахер Формула-1-д эргэж ирснээс хойш сайн амжилт үзүүлэхгүй байгааг шүүмжлэгчид олон байгаа боловч тэр өөрөө үүнд хүлээцтэй хандаж байгаа юм. Одоогоор Mersedes-ийн машин шилдэгүүдтэй эн зэрэгцэх хэмжээнд хүрээгүй ч үүнд тун ойрхон байгаа гэж Mersedes GP багийн дарга Росс Браун хэлж байгаа юм. Маш богино хугацаанд ялалт авчрах машин бүтээх зорилго тавьж байгаа бөгөөд хэрэв улиралын дунд хүртэл ялалт авч чадахгүй бол Б төлөвлөгөөнд шилжиж 2011 оны улиралын бэлтгэл ажилдаа анхаарлаа хандуулхаар төлөвлөж байгаа гэнэ.
Forca India
Forca India багийн чадвахи өдрөөс өдөрт дээшилж байгааг хэлэх ёстой. Льюис Хэмилтон олон машин гүйцэж түрүүлсэн ч Адриан Сутилийн ард ирээд гацсан юм. McLaren радио холбоогоор Сутилийг гүйцэхгүй бол Масса ойртож байгааг Хэмилтонд анхааруулж байв. Яг үнэндээ Хэмилтоний эрч суларсандаа бус Сутил түүнтэй өрсөлдөхүйц машинтай байсан юм.
Sauber-ийн хоёр нисгэгч Комуй Кобояши Педро де ла Роса нар моторын гэмтлээс уралдааныг дуусгаж чадсангүй. Харин Williams-ийн залуу нисгэгч Нико Хюлкенберг дэлхийн аваргын анхны 1 оноогоо авч багийн хамтрагч Рубенс Барикелло 12 дугаар байранд оров. Мөн Toro Rosso багийн Хэйме Алгуерсуари анхны оноогоо авсан бол Себастьен Буэми 11 дүгээр байрыг эзэллээ. HRT багийн нисгэгчид Брунно Сенна, Карун Чандок эхний удаа барианы шугамыг давцгаалаа. Малайзийн Гран Прид Малайзийн баг Lotus-ийн нисгэгч Ярно Трулли 17 дугаар байранд оржээ.
Малайзийн уралдаанд багууд олон янзын тактик хэрэгжүүлж, дугуйны стратегийг янз янзаар хийж, мөргөлдөж бас шүргэлцэж уралдлаа. Уралдагчид өмнөө байгаа өрсөлдөгчөө зогсоол руу орж зам чөлөөлхийг хүлээлгүй гүйцэж түрүүлэх оролдлогуудыг хийж байв. Гурван уралдааны дараахи байдлыг авч үзвэл Red Bull нь топ багуудыг тэргүүлж өөрийн байр сууриа бэхжүүлсээр байна. McLaren ба Ferrari багууд дараагийн хүчирхэг хослол ба Mersedes GP баг энэ гурван хүчний араас нэхэгчээр тодорч байна. Гэхдээ ажилсаг германууд тун удахгүй тэргүүлэгчдийн эгнээнд шилжих байхаа. Кубица одоохондоо Renault багийг чирж яваа боловч Виталий Петров багтаа хувь нэмэрээ оруулхад ойрхон байна.
loading...





Ene petrov urd n uraldaj bsan yumuu neeh sonin ,mani shig yum l uraldaand Hamiltond bairaa aldmagts ug n gaigyi hicheej dairaad urd n garsan bolovch ursuldugchuu ali neg talaar dairahiig n martaj uchyyhen amjiltandaa uhaanaa geej heterhii dogdolood ahiad urdaa aldchihiimaa! Lada-r uraldsanch 2 hajuugaar orj irehii n harj bgaad haadag l bmaar yum?
loading...
Михаэль Шумахер-g demjij bn. Jinhene uraldaanch hyn shyy dee. Orosiin Petrov ayandaa saijrah bailgyi dee. Amo mini araasaa gyitsej yavaa mashinii zamiig 1 l udaa haadag dyremtei yum shdee.
loading...