loading...
Сагсан бөмбөгийн 2-р тойрогийг тоглолтууд 3-р сарын 31-нд өндөрлөж 3-р тойрогийн тоглолтууд эхлэн явагдаж байна. Харин 3-р тойрогийн тоглолтууд энэ сарын 21-ний дууссаны дараагаар Сэнгүр лигийн “Бүх оддын тоглолт” явагдах юм байна. Өчигдөр спортын төв ордонд Баянзүрх буллз баг ШУТИС-ийн Шаркс багтай таарч лигийн эхний тоглолт явагдсан юм.
Тоглолтын эхний үед Баянзүрх буллз баг өрсөлдөгч багаа 23:22 онооны харьцаагаар хожиж явсан хэдий ч тоглолтын сүүлийн үеүдэд Шаркс баг илт хошуучилсаар Баянзүрх буллз багийг тоглолтын сүүлийн үед 81:89-өөр буулган авлаа. Баянзүрх буллз багийнханд хожих боломж байсан хэдий ч тус багийнхан хамгаалалт муу, сул тоглолтыг үзүүлж өрсөлдөгч багтаа хожигдсон юм.
Дараагийн тоглолтууд МУИС, ХҮДС-ийн багтай, 3 дахь тоглолт Лидер Халлелуяа, TLG-13 багуудын хоорондын тоглолтоор явагдсан. Өнөөдрийн байдлаар Сэнгүр лигийг Хараагийн харцага баг 13 хожил, 3 хожигдолтой тэргүүлж яваа бол удаах байруудад Хасын хүлгүүд баг мөн 13 хожил, 3 хожигдолтой, МУИС-ийн QGX MBM 13 хожил, 3 хожигдолтой, Баянзүрх буллз9 хожил 7 хожигдолтой тоглолтыг үргэлжүүлж байгаа юм.
Сэнгүр лигийн “Бүх оддын тоглолтод” үзэгчид болон дасгалжуулагчийн санал асуулгаар, статистик үзүүлэлтээр шалгарсан тамирчид оролцоно. Ирэх баасан гарагт явагдах тоглолтуудын хуваарийг танилцуулая. Эхний тоглолт Хараагийн харцага, Банязүрх буллз багтай, хоёр дахь тоглолт ХҮДС-ийн баг Лидер Халлелуяа багтай, 3 дахь тоглолт ШУТИС-ийн Шаркс Хасын хүлгүүд багийн хооронд явагдана.
loading...




Mongoliinhoo ligiin medeelliig tsag tuhaid ni yag nba-g medeeleltei adilhan tavij ugj bolhuu. tegdeg bol tanai sait good.
loading...
харин тиймээ цаг тухайд нь мэддэг баймаар байна аа. гэхдээ л хүргэж байгаад баярлалаа
loading...
medeelel ugj bga n ih yum bishuu
loading...