Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Буллз уу, Рэпторс уу?

GD Star Rating
loading...

“Чикаго” – “Кливленд” – 109:108 (28:28, 32:28, 22:24, 27:28)

Ч: Роуз – 24 + 10 дамжуулалт. Хайнрич – 23. Денг – 22 + 10 самбар.

К: Уильямс – 35 + 10 дамжуулалт. Джэймисон – 23. Мун – 14.

Чикаго өнөөдөр тун чухал хожил авлаа. Талбай дээрээ лигийн тэргүүн багийг хүлээн аван тоглоход азаар ЛеБрон тоглолтыг өнжжээ. Гэхдээ Мо Уилльямс Буллзэд ихээхэн төвөг удсан. Мо нийт 35 оноо авсныхаа 12-ийг нь 4-р үед авчээ.

Буллзийг Роуз, Хайнрич, Денг нар оноогоор тэргүүлснээс гадна Ж. Ноа мөн дажгүй сайн тоглолоо. Буллз 3-р үед 12 онооны давуу байсан ч бариулсан. Мөн сүүлийн 15 секундэд Денг 2, Роуз 2 торгуулийн шидэлтээ алдсан ч Кавальерс боломжоо ашиглаж чадаагүй юм. Ер нь Буллзыг аз түшлээ. Денг 2 шидэлтээ алдсаны дараа Варежаогийн дундын 2 ч шидэлт оновчгүй болсон, Мүүний довтолгоог Ноа блокдсон. Ингээд 1.9 секунд дутуу байхад Роуз дээр Кавальер алдаа хийж, Роуз 2 торгууль шидсэн ч 2-ууланг нь алдсан ч Кавальерс самбараас бөмбөгийг авч чадаагүй тул Буллз хожсон болно.

Буллз ийнхүү Рэпторстой хожил, хожигдлын тоо тэнцэв. Тэд одоо Нетс, Торонто, Бостон, Шарлоттой тоглоно.

“Сакраменто” – “Клипперс” – 116:94 (33:27, 30:20, 21:29, 32:18)

С: Эванс – 28. Томпсон – 22 + 15 самбар. Лэндри – 14 + 10 самбар.

К: Каман – 23. Гордон – 21. Гуден – 17.

Т.Эванс 28 оноо, 6 самбар, 7 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлэн Клипперсийг хожиход гол үүрэг гүйцэтгэв. Кингз дараалсан хожигдлоо 8 дээр зогсоож байгаа нь энэ.

Эвансийн хувьд шинэ тоглогчийн улиралдаа 20+ оноо, 5+ самбар, 5+ оновчтой дамжуулалт хийсэн түүхэн дэх 4 дэх тоглогч болох боломж байгаа бөгөөд сүүлийн 3 тоглолтондоо 51 оноо авах шаардлагатай. Ийм амжилтыг өмнө нь Оскар Робертсон, Майкл Жордан, ЛеБрон Жеймс нар л үзүүлж байжээ.

“Денвер” – “Лейкерс” – 98:96 (22:20, 35:27, 16:27, 25:22)

Д: Энтони – 31. Смит – 26. Биллапс – 12.

Л: Газоль – 26 + 13 самбар. Артест – 22. Браун – 12.

Сүүлийн мөчид Кармело Энтони Дерек Фишерийг блокдсоноор Наггетс талбай дээрээ Лейкерсийг хожиж, чухал ялалт авлаа. Тэд бүсдээ 2-т дэвшиж байна.

“Бидний хувьд плей-офф долоо хоногийн өмнө эхэлсэн” гэж Чонси Биллапс хэлж. Үнэн л үг. Ганц Денвер ч биш, Даллас, Финикс, Юта багууд 2-р байрны төлөө завсар зайгүй өрсөлдөж байгаа. Ганц хожлын үнэ цэнэ маш их байгаа.

Лейкерсээс өнөөдөр Коби тоглоогүй, түүний эзгүйд Газоль тун сайн тоглосон ч Наггетсийг арай барсангүй. Уг нь 15 онооны дутуугаа 3-р үед нөхөж чадсан.

Лейкерс хэдийгээр сүүлийн 5 тоглолтынхоо 4-т нь хожигдож байгаа ч бүсээ тэргүүлсэн хэвээр. Үлдсэн 4 тоглолтнос ганц хожил авахад л 1-ээр гарах нь тодорхой болно. Эсвэл Денвер үлдсэн тоглолтуудынхаа 1-нд нь л хожигдоход ч юм уу.

Өнөөдрийн тоглолтонд Жи.Ар.Смит 3 онооны шидэлтээ 5 удаа оновчтой болгож, Майкл Адамсийн тогтоож байсан багийнхаа дээд амжилтыг шинэчилж, Наггетсийн түүхэнд хамгийн олон удаа холын зайнаас оновчтой довтолсон тоглогч болжээ.

Наггетсийн гэмтэлтэй довтлогч Кенион Мартин энэ долоо хоногт талбайд эргэн ирэх магадлалтай гэнэ.

GD Star Rating
loading...
Буллз уу, Рэпторс уу?, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. uugi says:

    Denver hamgiin lag ni

    GD Star Rating
    loading...
  2. Mb says:

    Uragshaa Nuggets Can you feel it?

    GD Star Rating
    loading...
  3. BZzS says:

    Uraa K-mart ireh n. odo muusain huuhduud jags
    Melo unudr Buzzer-block hiichleshd
    shn bnoo. buten uliral sn toglochod saynii hdn honogt
    DEN hyamrah shahlaa. Odoo laanaa

    GD Star Rating
    loading...
  4. Vinsanity says:

    Kenyon Martin irgej ireed odoo Power Forward deer asudalgui bolloo!odoo hurdhan shig Karl hurj ireed bagaa dasgaljuulval Denver playoffd jargaana doo!Ene jil Orlando.g avraga avaaasai gej bodoj bndaa!esvel Cavs yumu Denver!boston lakers ene ter zl zl

    GD Star Rating
    loading...
  5. sarnai says:

    chicago ni torontgos hamaagui deer gdeg ni tdorhoi jokim noah chine zerleg baagi bhgu yu odoo orood irtsen. chicago gdeg chine tiim ch amar bag bish shuu. denver amjihuu zugeer algo bol.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: