loading...
Монголын жүдо бөхийн холбооны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ. Тэмцээн амралтын өдрүүдэд Спортын төв ордонд явагдаж дүнгээ гарган аваргуудаа тодруулах юм.
Энэ удаагийн тэмцээн эрэгтэйчүүдийн 60, 66, 73, 81, 90,-100, +100 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 , 70, -78, +78 кг-ын жингийн ангиллаар явагдана. Тус тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60,66,73,81, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болох юм.
Жүдо бөхийн спорт сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байсан дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ОУХМ С.Мияарагчаа нар 66кг-д хоёул зодоглодог төдийгүй энэ жингийн хүчтэй өрсөлдөгчид билээ.
Харамсалтай нь энэ удаагийн улсын аваргад МУХБ, ГТ Х.Цагаанбаатар, ОУХМ С.Мияарагчаа нар бэртлийн улмаас оролцохгүй өнжихөөр болжээ. Харин Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр, эмэгтэйчүүдийн дэлхийн цомын аварга ОУХМ М.Бундмаа, залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгөн медальт ОУХМ Д.Төмөрхүлэг нарын шилдгүүд зодоглоно.
loading...



