loading...
(olympic.mn) Сингапур-2010 залуучуудын олимпийн зохион байгуулах хорооныхон олимпийн наадмын нээлт хаалтын ажиллагааг урьд хожид байгаагүйгээр гайхалтай сайхнаар хийхээр төлөвлөжээ.
Арлын Сингапурын Марина цогцолборт 30000 хүний суудалтай хөвдөг тайзан дээр хийхээр болж. Хөвөх тайзны урт нь 120 метр, өргөн нь 83 метрийн урттай байх бөгөөд 1070 тонн жинтэй гэнэ. 
Сингапур 2010 зохион байгуулах хорооны дарга Нгуан Гоки “Олимпийн наадмын нээлт, хаалтын ажиллагаа дэлхийн даяар үзэж буй хүмүүст гайхалтай сэтгэгдэл төрүүлнэ гэж бодож байна. Манай бүтээлч баг анхдугаар наадмын ёслолын ажиллагааг мартагдашгүй, өгөөжтэй зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн ёслолын ажиллагаанууд наадамд оролцогчид болон үзэгчдид олимпийн онцгой, нөхөрсөг, хүндлэлийн үнэ цэнийг мэдрүүлэх болно. Олимпизмийн түүхэнд шинэ хуудас нээх болно” гэжээ.
8 сарын 14-26-нд үргэлжлэх наадмын нээлт хаалтын ажиллагаанд 7000 гаруй хүүхдүүд үзүүлбэр үзүүлэх ажээ.
loading...



