loading...
Европын лигээс өөр фронтгүй үлдсэн Ливерпульчууд Анфиелд цэнгэлдэхдээ дайчин тулалдаж шөвгийн дөрөвт шалгарлаа. Өмнөх тоглолтонд Португалын багийн талбайд 2 : 1-ээр ялагдсан ч ердөө 1 гоолын зөрүүтэй ялахад л дараагийн шатанд үлдэх байсан. Энэ даалгавараа тэд 27 дахь минутад гүйцэлдүүлж Дирк Кюйт булангаас ирсэн бөмбөгийг мөргөж багтаа тэргүүллийг авчирсан байгаа.
Үүнээс 5 минутын дараа Лукас хаалгачын эсрэг ганцаараа гарч багийнхаа 2 дахь гоолыг оруулсан байгаа. Бенфикагийн хувьд үндсэн бүрэлдэхүүний хэд хэдэн тоглогчдоо бэртлийн улмаас алдсан учраас нилээд бүрэлдэхүүнтэй талбай гарсан. Тэдний гол довтлогч Савиола, Нуну Гомеш нар бэртлийн улмаас сэлгээний сандалд ч сууж чадаагүй юм. Дээрээс нь хамгаалалтанд Сидней, Рубен Аморим гэсэн залуу тоглогчид гарсан байсан тул нилээд алдаа гаргаж байлаа. Хоёрдугаар хагасын 59 дэх минутад Дирк Кюйтийн хөндлөн дамжуулалтыг Фернандо гоол болгож багийнхаа 3 дахь гоолыг оруулжээ.
Ливерпульчууд хэдийгээр давамгайлж байсан ч МанЮ-д тохиолдсон шиг азгүйтэл дайрах вий гэж санаа зовж байсан нь ойлгомжтой. 70 дахь минутад Оскар Кардосо гоолдож тэднийг нилээд сандаргасан. Хэрвээ дахиад нэг гоол оруулчихвал айлн талбайд олон гоол хийсэн үзүүлэлтээрээ Бенфика шалгарах байсан.
Гэвч 82 дахь минутад Торрес Жеррардын ухаалаг дамжуулалтыг сэлгээгээр орж ирсэн хаалгач Морейрагийн хаалганд оруулж багийнхаа ялалтыг баталгаатай болгосон юм. Үлдсэн минутад Бенфикачууд 3 гоол оруулах хүндхэн даалгавартай болсон бөгөөд үүнийгээ хийж чадсангүй. Ингээд Хотон шувуунууд европын лигийн хагас шигшээд шалгарлаа.
Нөгөө талд Атлетико – Валенсигийн тоглолт 0 : 0-ээр тэнцээгээр өндөрлөсөн тул талбай дээрээ гоол алдаагүй гэдгээрээ Атлетико хагас финалд үлдсэн байгаа. Ийнхүү Фернандо Торрес хуучин багийнхаа эсрэг тулах боллоо. Торрес – Агуерогийн тулаан гайхалтай болох нь ойлгомжтой.
Английн Фулхэм Заморагийн оруулсан гоолоор Вольфсбургийг мулталж шөвгийн дөрөвт үлдсэн бол эсрэг талд нь ван Нистелрой тэргүүтэй Гамбург ялжээ. Германы багаас Младан Петрич дубльдэж цуврал тоглолтын дүнгээр 5: 2-оор Гамбург илүүрхжээ. Английн хоёр баг, Испани болон Германы нөг төлөөлөл хагас шигшээд өрсөлдөх болох нь ээ.
| Льеж. Стадион “Морис Дюфрен”. 27,000 үзэгч . Шүүгч- Педру Проенса (Португали). |
|
| СТАНДАРД – ГАМБУРГ – 1:3 (1:2) | |
| Стандард | Гамбург |
| Синан Болат | Франк Рост |
| Маркос Камоззато | Ги Демель |
| Виктор Рамос | Жером Боатенг |
| Мохамед Сарр | Йорис Матейсен |
| Себастьен Поконьоли | Деннис Аого |
| Аксель Витцель | Роберт Тесхе |
| Бенджамин Никазе (89) | Давид Яролим |
| Мехди Карсела-Гонсалес (76) | Зе Роберто |
| Игор Де Камарго | Джонатан Питройпа (76) |
| Милан Йованович | Младен Петрич (66) |
| Дьедонн Мбокани | Руд Ван Нистелрой (89) |
| Сэлгээ | |
| Вильфред Дальма, 76 | Паоло Герреро, 66 |
| Эляким Мангала, 89 | Петр Троховски, 76 |
| Маркус Берг, 89 | |
| Шар хуудас | |
| Маркос Камоззато, 24 | Давид Яролим, 29 |
| Виктор Рамос, 45+3 | Франк Рост, 45+4 |
| Дьедонн Мбокани, 66 | Деннис Аого, 60 |
| Себастьен Поконьоли, 85 | Ги Демель, 85 |
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Ливерпуль. Стадион “Энфилд”. 42,377 үзэгч. Шүүгч- Бьорн Куйперс (Голланд). |
|
| ЛИВЕРПУЛЬ – БЕНФИКА – 4:1 (2:0) | |
| Ливерпуль | Бенфика |
| Пепе Рейна | Жулио Сезар (80) |
| Глен Джонсон | Рубен Аморим |
| Джэми Каррагер | Луизао |
| Сотириос Кирьякос | Сидней |
| Даниэль Аггер | Давид Луиз |
| Дирк Кейт | Рамирес |
| Хавьер Маскерано | Хави Гарсия |
| Лукас Лейва | Карлуш Мартинс (67) |
| Стивен Джеррард (88) | Пабло Аймар (86) |
| Йосси Бенаюн (90+1) | Анхель Ди Мария |
| Фернандо Торрес (86) | Оскар Кардосо |
| Сэлгээ | |
| Давид Нгог, 86 | Алан Кардец, 67 |
| Альберто Аквилани, 88 | Морейра, 80 |
| Набил Эль Жар, 90+1 | Фабиу Коэнтрау, 86 |
| Наказания | |
| Йосси Бенаюн, 75 | Пабло Аймар, 84 |
***
loading...




Torres aimar aimar…
loading...
Хотон шувуунууд европын лигт түрүүлэх бүрэн боломжтой энэ сүүлийн үед торрес их сайн форм той байгааг хэлкү байж чадкү нь англичууд аваргууудын лиг ээс хасагдсан ч гэсэн энэ жил европын лигт ЛИВЭРПҮҮЛ түрүүлнээ. http://www.csports.mn Хөлбөмбөг сонирхогчдод зориулсан вэб сайт
loading...
man.utd-n shine dowchlogch yamarhuu bn da. http://www.youtube.com/watch?v=EW2JC0q7t7Y&feature=related
loading...
liverpool uneheer iluu baij chadlaa. odoo ene ercheeree pl-t 4 oroh heregtei shuu anduudaa. Gerrard Torres Kyut 3 baihad 4-r bair ch oirhon baindoooo. Ugiin Europad turuuleh ni todorhoi haraltgui mmmnmm…
loading...
2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810
loading...
bolj muu benfica-n nus nar talbai dre shuugchiin bulhiagaar hojil avj bsan yaj liverpooliig talbai dr n barhavde
loading...
ene jil pl-t 4t orno gj barag l hudlaa bolson bh gehde gerrard torres 2 yavchexgui bol liverpool-n ireedui gereltei l bna gants jil champions ligt orohgui l bna biz yadiin
loading...
top 4-s multarsan eseh n 38-r toirgiin daraa medegdene shd buh zuil duuschihaagui bna shuu
loading...
ugiin gerrard torres yavkuu shdee. hezee ch yavkuu eee zuka andaa. pl 4t ornoo bi itgeltei bn
loading...
Champions leagued 2 gurvaaraa ulddeg bsan odoo ch uefa leagued 2 arai gej uldej bh shiv de PL baguudaas hehe zaza ter yahav margaash El Clasicod Real MAdrid yalval bi MGL ruu CR9 Kaká Benzema Higuain bolon Xabi Alonso-n heden Jersey yavuulnaa !
loading...
F.Torres, Vidic 2 l barcad awaad ireh ymsn.
gah2………………. Why Not…………
loading...
Go liverpool go go
Torres bol aguu
loading...