loading...
БНХАУ-д болж байгаа боксын “Chinа ореn” тэмцээнд оролцож байгаа ОУХМ З.Энхзориг, Э.Идэрхүү нар анхны ялалтаа авлаа. Энэхүү тэмцээн нь хятадын Гуанжоу мужийн Гүй Янь хотод болж байгаа юм.
Тус тэмцээнд 25 орны 150 шилдэг ширэн бээлийтнүүд оролцож байна. “Сhinа ореn” тэмцээнд оролцох урилгыг олимпийн аварга Э.Бадар-Ууган, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, ОУХМ З.Энхзориг нарт ирүүлсэн юм.
Э.Бадар-Ууган, У.Мөнх-Эрдэнэ нар бэртэлтэй байгаа учир энэ удаагийн тэмцээнд оролцох боломжгүй болсон байна. Харин ОУХМ З.Энхзориг 60 кгд, оюутны дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Идэрхүү 54 кг-д, спортын мастер С.Шинэбаяр 75 кг-ын жинд оролцож байгаа юм.
Манай тамирчдын дараагийн тоглолт энэ сарын 11-ний өдөр буюу ирэх ням гарагт болно. Улсаа төлөөлөн өмнөд хөршийн дэвжээнээ өрсөлдөж байгаа ширэн бээлийтнүүддээ амжилт хүсье.
loading...




хэдэн он бэ мэдээгээ солиоч ээ
loading...