loading...
“Орландо” – “Нью-Йорк” – 118:103 (35:21, 27:27, 28:31, 28:24)
О: Дуайт Ховард – 25+13 самбар. Картер – 25. Р. Андерсон – 19.
Н: Галлинари – 28. Дюхон – 13. Родригес – 13.
Мэжик Никсийг зовлонгүй хожлоо. Дуайт, Винс нар тус бүр 25 оноогоор багаа тэргүүлж. Мэжик бүсдээ 2-т орох нь тодорхой болсон, дивизионыхоо аваргаар 3 дахь жилдээ дараалан шалгарах нь тодорхой болсон бөгөөд тэд одоо зөвхөн Лейкерстэй финалд үлдвэл талбайдаа дээрээ олон тоглолт хийх эрхийн төлөө л тоглож байгаа. Тиймдээ ч гарааны тоглогчдоо тоглуулж байгаа биз. Эдгээр багуудын хожил, хожигдол яг адилхан болоод байна.
Мэжикийн од асан Трэйси МакГрэйдиг ордонд цугласан үзэгчид бөмбөг авах бүрт нь “бүү”-лж байлаа.
“Филадельфи” – “Милуоки” – 90:95 (15:24, 21:24, 24:17, 30:30)
Ф: Игуодала – 21. Л. Уильямс – 15. Холидэй – 13+8 дамжуулалт.
М: Дельфино – 23. Риднор – 18. Женнингс – 16.
Богутаа алдсан ч Бакс хожсоор байна. Өнөөдөр Филлиг талбайд нь хожсоноор бүсийнхээ 5-р байрыг эргүүлэн авлаа. Филли уг нь боломжийн тоглосон ч 20 торгуулийн шидэлтийнхээ 11-ийг нь алдсан нь тоглолтын дүнд ихээхэн нөлөөлөв. Харин Бакс торгуулийн 23 шидэлтийнхээ 21-ийг нь оновчтой болгосон байна.
“Атланта” – “Торонто” – 107:101 (14:25, 45:22, 22:26, 26:28)
А: Кроуфорд – 25. Жо Жонсон – 18. Жош Смит – 17+10 самбар.
Т: А. Жонсон – 18+13 самбар. Уимс – 18. Барньяни – 15.
Хоукс эхний үед өрсөлдөгчөөсөө 11 оноо дутуу авсан ч 2-р үед 23 оноо илүү авснаар талбай дээрээ РЭпторсийг хожиж, 12 жилийн дотор анх удаа улиралд 50 хожил авлаа. Майк Вудсон Хоуксийг 6 дахь жилдээ удирдаж байгаа бөгөөд 5 улирал дараалан амжилт нь өсөөд байгаа юм. Вудсоны удирдсан эхний улиралд Хоукс 13 хожиж байв. Харин өнгөрсөн улиралд тэд 47 хожил авч, плей-оффийн эхний шатыг даваад 2-р шатанд Кавальерст хожигдож байсан. Энэ жилийн хувьд эхний шатанд Хит, Бобкэтс, Баксийн аль нэгтэй таарах бололтой. Аль аль нь боломжийн учраа.
Рэпторсийн хувьд дараалан 4 дэхээ хожигдсон ч 8-р байраа хадгалсаар байгаа. Энэ нь тэдний сайных биш, Буллзын “арчаагүйнх”.
“Бостон” – “Вашингтон” – 96:106 (17:30, 14:22, 23:23, 42:31)
Б: Рондо – 17+12 дамжуулалт. Робинсон – 13.
В: Блэтч – 31+11 самбар. Ливингстон – 25. Н. Янг – 19.
Визардс Селтиксийн талбайд нь хожлоо. Визардс эхний хагаст л 28 онооны давуу байдал аваад байв. Тэд дараалан 16 хожигдсоныхоо дараах 6 тоглолтын 4-т нь хожиж байна. Селтиксийн хувьд тоглолтын өмнөх байдлаар бүсдээ 3-р байранд бичигдэж байсан ч өнөөдрийн хожигдлын дараа 4-рүү унав. Тэд сүүлийн 7 тоглолтынхоо 5-д нь хожигдож байгаа бөгөөд хөгжөөн дэмчигдээсээ дахин нэг удаа эсэргүүцлийн өнгө аяс бүхий чимээ сонсжээ.
Селтикс Зул сарын баярын өмнө 23-5 амжилттай байсан бол түүнээс хойш 26-25 амжилт үзүүлээд байна.
“Кливленд” – “Индиана” – 113:116 (25:26, 32:29, 27:28, 29:33)
К: Хиксон – 21+10 самбар. Телфэйр – 21. Э. Паркер – 17.
И: ГрейнЖер – 36. Уотсон – 16+10 дамжуулалт. Раш – 16.
М.Браун улирлын үлдсэн тоглолтуудад ЛеБроныг тоглуулахгүй гэж байсан бол өнөөдөр Пейсерсийн эсрэг гарааны тоглогчдоо бараг бүгдийг нь амраалаа. Кавальерс үлдсэн бүх тоглолтондоо хожигдсон ч НБА-г хожлоор тэргүүлэх нь тодорхой болсон тул гэмтэл бэртлээс хол байхын тулд М.Браун ийм шийдвэр гаргасан биз. Үлдсэн тоглолтуудыг тэрээр өндөр түвшний бэлтгэл гэж нэрлэсэн байсан. Энэ долоо хоногт Крис Бош гэмтэл аван тун чухал үед багаа орхисныг Браун жишээ болгон авч, ийм явдлаас зайлсхийхийн тулд үндсэн тоглогчдоо амрааж байгаагаа хэлж.
Энэ завшааныг Пейсерс ашиглаж, 116:113-аар хожлоо. Тэд ийн сүүлийн 11 тоглолтынхоо 9-д нь хожил авч байна.
“Майами” – “Детройт” – 99:106 (23:27, 25:26, 28:28, 23:25)
М: Уэйд – 19+9 дамжуулалт. Хаслем – 16+11 самбар. Райт – 15.
Д: Б. Гордон – 39. Принс – 28. Виллануэва – 11.
Хит энэ тоглолтын өмнө одоогоор НБА дэх хамгийн урт 9 дараалан хожоод байсан ч Пистонс энэ цувралыг нь таслав. Улирлын турш бүтэлгүй байсан Бен Гордон өнөөдөр Хитийн эсрэг гарамгай байж 39 оноо авсан бөгөөд сүүлийн 3 минут хагасын дотор тун чухал 2 удаагийн холын шидэлтээ оновчтой болгожээ. Хит хожигдсоноор 5-р байранд ороход тун хүнд боллоо. Тэд 44-35 бол Бакс 45-34. Дээр нь хоорондын тоглолтоор Бакс давамгайлж байгаа. Тэгэхээр Бакс үлдсэн тоглолтондоо дор хаяж 2 хожигдож байж л Хит тэднийг гүйцэх боломжтой болох аж.
“Миннесота” – “Лейкерс” – 88:97 (17:21, 17:31, 31:22, 23:23)
М: Флинн – 19. Сессьонс – 16. Р. Гомес – 15.
Л: П. Газоль – 29+15 самбар. Одом – 13+12 самбар. Фармар – 13.
Коби дахин тоглоогүй бөгөөд түүний эзгүйд Газоль багаа тэргүүлж, Лейкерс Миннесотаг талбайд нь хожсоноор бүсдээ 1-р байр эзлэх нь тодорхой боллоо. Тэд 3 дахь улиралдаа дараалан буюу Газолийг ирснээс хойш байнга Өрнөдийг улирлын тоглолтонд тэргүүлж байна.
Зарим фэнүүд Фил Жексонд хандан Кобиг энэ улиралд Миннесотад зочилсон ганц тоглолтонд тоглуулаагүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн гэнэ. Фил хариуд нь “Уучлаарай” хэмээн инээмсэглэн хэлжээ.
“Нью-Жерси” – “Чикаго” – 127:116 2НЦ (24:29, 28:24, 23:16, 28:34, 9:9, 15:4)
Н: Т. Уильямс – 27+10 дамжуулалт+13 самбар. Б. Лопес – 26+14 самбар. Харрис – 19.
Ч: Б. Миллер – 27+10 самбар. Роуз – 25. Денг – 19.
Т. Уилльямст 2 ч Рэпторсийн тоглогч “Баярлалаа” гэсэн мессеж явуулсан гэнэ. Уилльямс үүнийг эхлээд ойлгоогүй ч дараа нь 8-р байрын төлөө өрсөлдөж байгаа багийг нь хожиход гол үүрэг гүйцэтгэсэнд Рэпторсийн тоглогчид баярласнаа илэрхийлж. Тэрээр өнөөдөр Буллзын эсрэг өөрийн дээд амжилт 27 оноо авснаас гадна трипл-дабл хийж, 2 нэмэлт цагт хожсон тоглолтын баатар болов. 2001 оноос хойш Нетсийн шинэ тоглогч анх удаа трипл-дабл хийж байгаа нь энэ. 2001 онд Кенион Мартин шинэ тоглогч байхдаа трипл-дабл хийж байж.
Нөгөө талаар Буллзын хувьд тун хэрэггүй хожигдол хүлээлээ. Тэд өмнөх тоглолтондоо лигийн манлай Кавальерсийг хожсон ч энэ удаа лигийн сүүл мушгигч Нетст хожигдов. Буллз, Рэпторс адилхан 38-41 болж байгаа ч хоорондын тоглолтын давуугаар Рэпторс тэргүүлж байгаа. Тэд УБ-ын цагаар даваа гаригт хоорондоо тоглоно. Энэ магадгүй плей-оффын төлөөх тоглолт биз.
“Хьюстон” – “Шарлотт” – 97:90 (24:23, 26:24, 21:16, 26:27)
Х: Брукс – 23. Ариза – 17+8 дамжуулалт+9 самбар.
Ш: Ж. Уоллес – 18+9 самбар. Диао – 18.
Бобкэтст хожил хэрэгтэй, тэд нэг байр ч гэсэн дээшилж, плей-оффт тоглохыг хүсэж байгаа ч плей-оффт орохгүй нь тодорхой болсон Рокитсийг талбайд нь барсангүй. Рокитс өнгөрсөн долоо хоногт плей-оффт шалгарах найдвараа алдсанаас хойш дараалан 3 хожлоо.
Гэхдээ Бобкэтс үлдсэн тоглолтууддаа хожигдлоо ч гэсэн 7-р байраас буухгүй.
“Портленд” – “Даллас” – 77:83 (18:23, 21:19, 20:16, 18:25)
П: ОлдриЖ – 27. Рой – 13+8 самбар. Фернандес – 11.
Д: Новицки – 40+10 самбар. К. Батлер – 18. Терри – 12.
Даллас хожсоноор дивизионоо тэргүүлэх нь тодорхой болов. Мөн бүсдээ 2-оор гарах нэг том алхмаа ч хийж байна. Даллас харьцангуй бага 83 оноо авсан ч Портлэндэд бүр ч бага 77-хон оноо алджээ. Дирк багийнхаа 83 онооны 40-ийг авсан байна. Уг нь эдгээр багуудын өмнөх 3 тоглолтонд Портлэнд ялаад байсан ч энэ удаа Новицкиг зогсоож чадсангүй. Дирк 3 сарын 29-нөөс хойш торгуулийн 55 шидэлтээ дараалан оновчтой болгоод байгаа гэнэ.
“Нью-Орлеан” – “Юта” – 103:114 (30:32, 25:28, 20:29, 28:25)
Н: Коллисон – 28. Дэв. Уэст – 19. Торнтон – 15.
Ю: Дер. Уильямс – 27+16 дамжуулалт. Мэттьюз – 20. Бузер – 19+10 самбар.
Юта ч Далласын адил 2-р байрын төлөөх өрсөлдөөндөө хий гаргасангүй. Тэд өнөөдөр Хорнетсийг талбай дээр нь хожиход Дерон хамгийн шилдэг нь байлаа. Жазз Нью-Орлеанс хотод 4 дараалан, мөн сүүлийн 22 зочлон тоглолтынхоо 14-т нь хожоод байгаа аж.
“Оклахома” – “Финикс” – 96:91 (32:31, 26:26, 21:12, 17:22)
О: Дюрант – 35+9 самбар. Ибака – 15+9 самбар. Жефф Грин – 15. Сефолоша – 15.
Ф: Стадемайр – 24+15 самбар. Ж. Ричардсон – 12. Нэш – 11+12 дамжуулалт.
НБА-ын хамгийн шилдэг довтолгоо Оклахомад ирээд тасалдав. Талбайн эзэд Сансыг олон оноо авахуулсангүй, 5 онооны илүүгээр хожиход Кевин Дюрант 35 оноо авч багаа тэргүүлжээ. Санс 2-р хагаст ердөө 34-хөн оноо авсан нь энэ улирлынх нь хамгийн муу үзүүлэлт юм. Санс хожигдсоноор 5-руу доошиллоо.
Оклахома Ютад нэмэлт цагт хожигдсон, дараа нь Денверт 13 онооны давамгайллаа 4-р үед алдан хожигдсоныхоо дараа бүсийнхээ 8-д бичигдээд байсан ч өнөөдөр Сансыг хожсоноор 6-д бичигдэх болов.
Дюрант одоогоор торгуулийн 730 шидэлтээ оновчтой болгоод байгаа бөгөөд Майкл Жордан 1986-87 оны улиралд 833-ыг оновчтой болгож байснаас хойш хамгийн сайн үзүүлэлт гэнэ. Лигийн дээд амжилтыг Жерри Уэст эзэмшдэг бөгөөд 1965-66 оны улиралд 840 удаа торгуулийн оновчтой шидэлт гүйцэтгэж байжээ.
“Сан-Антонио” – “Мемфис” – 99:107 (30:21, 27:37, 25:28, 17:21)
С: Жинобили – 26+8 самбар. Боннер – 19. Данкан – 15+10 самбар.
М: Рэндолф – 28+15 самбар. Гэй – 21. Майо – 20.
Спэрс талбай дээрээ харьцангуй гайгүй өрсөлдөгч Мемфисийг баралгүй хожигдож, бүсийнхээ 8-д бичигдлээ. 8-р байрны баг Лейкерстэй плей-оффын эхний шатанд таарах тул Портлэнд, Спэрс, Оклахома багууд 6, 7-р байрны төлөө өрсөлдөж байгаа юм. Портлэнд хожигдоод байсан тул Спэрс өнөөдөр хожсон бол бүр 6-руу дэвших сайхан боломж байсан ч ийн ашиглаж чадсангүй. Спэрс хоорондын тоглолтоор Портлэндэд ялагдах ч Оклахомаг ялна.
Мемфис Спэрсийг 2005 оноос хойш анх удаа талбайд нь хожиж байгаа нь энэ. 3 жилийн 39 саяын гэрээ хийгээд байгаа Жинобили 26 оноо авч багаа тэргүүлсэн ч Данканыг Попович олон минут тоглуулсангүй. Спэрс дараалан 2 хожигдлоо. Тэд маргааш Денвертэй тоглоно. Дараа нь Миннесота, тэгээд Далластай тоглосноор тэдний улирлын тоглолт дуусах юм.
НБА-ын улирлын тоглолтын явц
| Дорнод бүс | тт | хо | хд | % | |
| 1 | КЛИВЛЕНД | 80 | 61 | 19 | 76,3 |
| 2 | ОРЛАНДО | 79 | 56 | 23 | 70,9 |
| 3 | АТЛАНТА | 79 | 50 | 29 | 63,3 |
| 4 | БОСТОН | 79 | 49 | 30 | 62,0 |
| 5 | МИЛУОКИ | 79 | 45 | 34 | 57,0 |
| 6 | МАЙАМИ | 79 | 44 | 35 | 55,7 |
| 7 | ШАРЛОТТ | 79 | 42 | 37 | 53,2 |
| 8 | Торонто | 79 | 38 | 41 | 48,1 |
| 9 | Чикаго | 79 | 38 | 41 | 48,1 |
| 10 | Индиана | 79 | 31 | 48 | 39,2 |
| 11 | Нью-Йорк | 79 | 28 | 51 | 35,4 |
| 12 | Детройт | 79 | 26 | 53 | 32,9 |
| 13 | Филадельфия | 79 | 26 | 53 | 32,9 |
| 14 | Вашингтон | 79 | 25 | 54 | 31,6 |
| 15 | Нью-Джерси | 79 | 12 | 67 | 15,2 |
| Өрнөд бүс | тт | хо | хд | % | |
| 1 | ЛЕЙКЕРС | 79 | 56 | 23 | 70,9 |
| 2 | ДАЛЛАС | 79 | 52 | 27 | 65,8 |
| 3 | ДЕНВЕР | 79 | 52 | 27 | 65,8 |
| 4 | ЮТА | 80 | 52 | 28 | 65,0 |
| 5 | ФИНИКС | 79 | 51 | 28 | 64,6 |
| 6 | ОКЛАХОМА СИТИ | 79 | 49 | 30 | 62,0 |
| 7 | ПОРТЛЕНД | 79 | 48 | 31 | 60,8 |
| 8 | САН-АНТОНИО | 79 | 48 | 31 | 60,8 |
| 9 | Хьюстон | 79 | 41 | 38 | 51,9 |
| 10 | Мемфис | 79 | 40 | 39 | 50,6 |
| 11 | Нью-Орлеан | 80 | 35 | 45 | 43,8 |
| 12 | Клипперс | 79 | 27 | 52 | 34,2 |
| 13 | Сакраменто | 79 | 25 | 54 | 31,6 |
| 14 | Голден Стэйт | 78 | 24 | 54 | 30,8 |
| 15 | Миннесота | 79 | 15 | 64 | 19,0 |
loading...






Ymar uddiin be? huleej huleej 1 medee orson chn uchigdrih bshde
loading...
west.s ehbii shatnaas portland ymar ch gsn garahu bh busd ni henteiee taarch yahiig medeh ym algoo. eastees cle orl boston 3 ehni shatand oilgmjti bhoo miami atlantate taarval garch magaduu l yum. za tegeed awargin tuluu ali ni vzeh yum bgoon harj l bhaas gj
loading...
setafase
loading...
http://www.recharged.mn
loading...
buh yum ok
loading...