loading...
Өнгөрөгч амралтын өдрүүдэд жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах 31 дэх удаагийн тэмцээн Спортын төв ордонд болж, 24 байгууллагын 159 эрэгтэй, 77 эмэгтэй хүч үзлээ. Өмнөх жилүүдийн тэмцээнээс оролцогчдын тоо цөөрсөн ч чанарын хувьд үлэмж ахисныг багш, дасгалжуулагчид өгүүлж байв.
Уригдсан шүүгчид ажил ихтэй
МЖБХ-ноос шүүгчдийнхээ ур чадварыг нэмэгдүүлэх, туршлага судлуулах зорилгоор Азийн ЖБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн гишүүн, олон улсын “А” зэрэглэлийн шүүгч Жон Ён-Чун (БНСУ), Европын ЖБХ-ны шүүгчдийн зөвлөлийн гишүүн, мөн зэрэглэлтэй Марек Симчак (Чех) нарыг урьж авчран, УАШТ-д дэвжээний ахлах шүүгчээр ажиллууллаа. Тэд ч ажил, үүргээ
ягштал биелүүлж, маргаантай барилдаануудыг тэр даруй хэлэлцэн шийдвэрлэж байсан юм.
Шилдгүүд жин өгсөв
Энэ оны эхээр Европт болсон цуврал тэмцээнүүдээс медалийн олз омог ихтэй ирсэн гурван жүдоч энэ удаа дээд жиндээ барилдлаа. Монголын эрэгтэй жүдочдоос Европт анх удаа төрийн дууллаа эгшиглүүлсэн Д.Төмөрхүлэг 66 кг-д барилдан эхний тойрогт Д.Дөлгөөнд ялагдсан бол 66 кг-д дэлхийн чансааг тэргүүлдэг шилдгүүд маань 73 кг-д хүрэл медалийн төлөө өрсөлдлөө. Прагад болсон Дэлхийн цомын тэмцээнд хэсгийн аваргын төлөө барилдаж байсан С.Ням-Очир, С.Мияарагчаа нар энэ удаа наймд өрсөлдөхөд С.Ням-Очир хантэйгаар ялав. Тэрбээр дараагийн тойрогт Х.Цагаанбаатарыг бяраар илүүрхэн цаг дуусах мөчид цэвэр буулгасан. Дэлхийн аварга Х.Цагаанбаатар залуу тамирчин Д.Бат-Эрдэнийг туршлага заан бүх үнэлгээг авч хожсон бол “Мастерс”-ын аварга С.Мияарагчаа Г.Пүрэвдоржид өчих мэхээр ялагдлаа
Аваргын ард түмэндээ өгсөн “шалгалт”
Олимпийн наадамд түрүүлснээсээ хойш дотооддоо ер барилдаагүй Н.Түвшинбаярыг УАШТ-д хэрхэн оролцох бол гэж сонирхсон хүн олон байсан нь лавтай. Олимпийн аварга маань эхний тойрогт “Хилчин”-ий Ө.Мөнх-Эрдэнийг хоёр минут гаруй хугацаанд бүх үнэлгээг салган хожоод “Хүч” спорт хорооны П.Батмөнхийг вазаригаар ялж хагас шигшээд үлдсэн. Улмаар хэсгийн аваргын төлөө барилдаанд “Хонконг-2009” Зүүн Азийн наадмын хошой медальт Б.Бат-Оршихыг цаг дуусахаас 14 секундын өмнө иппон буулгаад өнгөрсөн жилийн ДАШТ-д VII байрт шалгарсан Б.Тэмүүлэнг мөн л цаг дуусахтай уралдан цэвэр ялсан. Финалын барилдаанд Н.Түвшинбаяр сууж үүрэх мэхээр юүко авсан бөгөөд барилдаан өндөрлөхөд 20 секунд дутуу үед Б.Тэмүүлэн тохох мэхийг даацтай хийж, үнэлгээг тэнцүүлсэн. Ингээд нэмэлт цагт ялагч тодрох магадлалтай болоод байх үед Н.Түвшинбаяр өрсөлдөгчийнхөө хөмрөх мэх хийхэд нь сөрж хонгодоод ялсан юм. Шигшээгийн багш нар олимпийн аваргыгаа хуучны барилдаанаа үзүүлээд эхэлжээ хэмээн ам сайтай байв.
Хүссэн дуэль болсонгүй
“Бээжин-2008” олимпийн наадамд хүрэл медалийн төлөө өрсөлдсөн гавьяат тамирчин Д.Цэрэнханд өнгөрсөн жилийн УАШТ-ийг өнжсөн билээ. Хоёр дахь хүүхдээ төрүүлсэн тэрбээр оны өмнөхнөөс бэлтгэлдээ эргэн орж, үнэмлэхүй жингийн УАШТ-д дэд байр эзэлсэн. Бэлтгэл нь ханасан гавьяаттай энэ удаа өрсөлдөх бөх байсангүй. Гурван удаа барилдахдаа тэрбээр нэг минут хүрэхгүй хугацааг зарцуулжээ. Хэдэн жилийн өмнө “Сэм авга”-ынхыг зорьж, жүдо бөхөөсөө хэсэг хугацаанд хөндийрсөн Э.Долгормаа УАШТ-д барилдсан нь нэг онцлог байлаа. Хэдийгээр сар гаруйхны хугацаанд бэлтгэл хийсэн ч түүнийг шийр заан финалд үлдэх байх гэж таамагласан ч эхний өрсөлдөгчдөө торгуулиар хожигдчихов. Ингэснээр Д.Цэрэнханд-Э.Долгормаа нарын барилдааныг үзэх гэсэн үзэгчдийн хүсэл биелсэнгүй.
УАШТ-ийн дүн
ЭРЭГТЭЙ
60 кг (33 бөх): 1.Д.Амартүвшин (Хилчин)
2.Ч.Болдбаатар (Женко)
3.Д.Баярмагнай (Алдар), О.Чинбат (Хилчин)
5.Г.Болдбаатар (Олимп), Д.Алтансүх (Хангарьд)
7.Э.Тэмүүжин (Аварга), Э.Хунтайж (Дархан-Уул)
66 кг (20): 1.Б.Хишигбаяр (Алдар-Ажнай)
2.А.Батсуурь (Алдар)
3.Б.Мөнх-Оргил (Олимп), Б.Батгэрэл (Баянзүрх)
5.Д.Батжаргал (Тэмүүжин), Дайки Огүра (Жүдо Академи)
7.Д.Дөлгөөн (Хангарьд), Г.Хэрлэн (Баянзүрх)
73 кг (34): 1.С.Ням-Очир (Хангарьд)
2.О.Болд-Эрдэнэ (Хилчин)
3.Х.Цагаанбаатар (Женко), Г.Пүрэвдорж
5.Д.Бат-Эрдэнэ (хоёул “Эрч”), С.Мияарагчаа (Хүч)
7.Н.Намсрай (Сүлд), Т.Батбаяр (ОБЕГ)
81 кг (19): 1.Д.Нямхүү
2.Б.Амбасэлмаа (хоёул “Хангарьд”)
3.Н.Дагвасүрэн (ОБЕГ), О.Ууганбаатар (Алдар)
5.Г.Дашдаваа (Хилчин), Р.Анхбаатар (Алдар)
7.Т.Баасанхүү (Алдартан), Ч.Эрдэнэсайхан (ОБЕГ)
90 кг (21): 1.Б.Ариун-Эрдэнэ (Хангарьд)
2. С.Батбаяр (Олимп)
3.Э.Энхбат (Хангарьд), Х.Мөнхбаяр (Хилчин)
5.Б.Жанчивдорж (Хүч), Э.Тулга (Хилчин)
7.Б.Лхагва-Очир, Д.Мөнхбаясгалан (хоёул “Шандас”)
-100 кг (17): 1.Н.Түвшинбаяр
2.Б.Тэмүүлэн (хоёул “Женко”)
3.П.Батмөнх (Хүч), Б.Бат-Орших (Хонгор)
5.Б.Батдорж (Алдар), Н.Батсуурь (Хүч)
7.Т.Мягмарсүрэн (Хилчин), Б.Өнөржаргал (Женко)
+100 кг (15): 1.Б.Сугаржаргал (Женко)
2.Б.Төгөлдөр (Сүлд)
3.Э.Энхтөр (Тэмүүжин), А.Давааням (Хөвсгөлийн хүчтэн)
5.Д.Ганхуяг (Алдар), Х.Мөнхбаатар (Хүч)
7.П.Бүрэнтөгс (Олимп), Б.Дашдондог (Спорт сургууль)
Багийн дүн: 1.БЗД-Женко (дасгалжуулагч Г.Энхбаяр)-31 оноо
2.Хангарьд (Ш.Бат-Орших)-24
3.Алдар (Д.Батсайхан)-23,5
ЭМЭГТЭЙ
48 кг (11): 1.Б.Бат-Эрдэнэ (ОБЕГ)
2.Б.Уранчимэг
3.М.Уранцэцэг (хоёул “Женко”), Э.Номин (Баянзүрх)
5.Б.Саранзаяа, Г.Өлзийбаяр (хоёул “Хилчин”)
7.Ж.Чанцалдулам (Тэмүүжин)
52 кг (12): 1.М.Бундмаа (Хүч)
2.Б.Солонго (Хилчин)
3.Г.Саранзаяа (Хонгор), Т.Амаржаргал (Тэмүүжин)
5.А.Цолмон (Женко), Г.Бадамханд (ОБЕГ)
7.А.Батзул (Хонгор)
57 кг (13): 1.Т.Баттөгс (Хүч)
2.Т.Мөнгөнтуяа (Сүлд)
3.Д.Сумъяа (Хилчин), Л.Уянга (Спорт сургууль)
5.Б.Алтанзул (ОБЕГ)
7.Б.Хишгээ (Олимп)
63 кг (15): 1.Ц.Мөнхзаяа (Хүч)
2.М.Нямжаргал (Женко)
3.С.Энхзаяа, Г.Чимэдноров (хоёул ОБЕГ)
5.Б.Түмэнцэцэг (Хонгор), Э.Хандармаа (Баянзүрх)
7.Н.Наранчимэг (ОБЕГ), Н.Цэрэн
70 кг (12): 1.О.Мөнхцэцэг (ОБЕГ)
2.Ц.Наранжаргал (Женко)
3.Э.Аззаяа (Хүч), Т.Баасанжав (Хонгор)
5.М.Хоролсүрэн (ОБЕГ), Д.Мөнхтуяа (Олимп)
7.А.Уянга (Хүч), Э.Цэвэг-Очир (Хонгор)
-78 кг (6): 1.П.Лхамдэгд (Женко)
2.М.Цэндсүрэн (Дархан)
3.Я.Дулмаа (Алдар), М.Сугар (Олимп)
5.Н.Нямтуяа, Э.Солонго (хоёул ОБЕГ)
+78 кг (8): 1.Д.Цэрэнханд (Алдар)
2.Б.Мөнхтуяа (Хилчин)
3.Э.Долгормаа (Алдар), Б.Уянга (Женко)
5.Г.Гантогос (Сонгинохайрхан), Д.Золжаргал (Хонгор)
7.Б.Батчимэг, Г.Урангоо (хоёул ОБЕГ)
Багийн дүн: 1.БЗД-Женко (дасгалжуулагч Ш.Цэвэлмаа)-30,5 оноо
2.Хүч (Ц.Очирбат, Н.Баатарболд)-25
3.ОБЕГ (Ц.Шийрэв)-21
loading...




Sain bna manaihan dahiad Olimpoos alt avaarai
loading...