Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » ОУОХ » Польшийн ҮОХ-ы ерөнхийлөгч онгоцны ослоор нас барлаа

GD Star Rating
loading...

(olympic.mn)1940 онд ЗХУ-ын нутагт болсон Польшуудын эсрэг аллага буюу түүхэнд Катыний хядлага хэмээн нэрлэгдэж үлдсэн эмгэнэлт үйл явдлын 70 жилийн ой энэ жил болж байгаа билээ. Энэхүү эмгэнэлт үйл явдлыг дурсахаар Польш улсын төр засгийн тэргүүнүүд аллага болсон Смоленскд өнөөдөр очиж арга хэмжээнд оролцох байсан ч онгоцны буудлын ойролцоо осолдож онгоцонд явсан бүх 96 хүн нас барсан эмгэнэлтэй явдал боллоо.

Онгоцонд төр засгийн өндөр албан тушаалын 90 гаруй албан тушаалтан тэр дундаа ерөнхийлөгч Лех Каченски, тэргүүн хатагтай, зэвсэгт хүчний жанжин штабын дарга, сенатын спикерийн орлогч зэрэг маш олон хүн явж байжээ.

Энэ онгоцны ослоор дэлхийн спорт, олимпийн хөдөлгөөн нэгэн том зүтгэлтнээ алдлаа. Польшийн Үндэсний Олимпийн Хорооны ерөнхийлөгч Пиотр Нуровски айлчлалын бүрэлдэхүүнд багтаж явж байсныг ПҮОХ баталлаа.

64 настай Нуровски теннисчин байсан бөгөөд 1973-1980 оны хооронд Польшийн тамирчдын холбооны ерөнхийлөгч байсан гэнэ. 28 настайдаа ерөнхийлөгч байсан нь тухайн үедээ дэлхий дээрх хамгийн залуу үндэсний спортын холбооны ерөнхийлөгч байж. 2005 оноос хойш ҮОХ-ы ерөнхийлөгчийн албыг гүйцэтгэж байжээ.

Польшийн бүх үеийн түүхэн дэх хамгийн шилдэг эмэгтэй тамирчин, ПҮОХ-ы дэд ерөнхийлөгч, ОУОХ-ы гишүүн Шевинска “Польшийн спорт өнөөдөр нэг том нүүр царайгаа алдлаа. Тэр биднийг орхиод явсанд одоо болтол итгэхгүй байна” гэж хэллээ.

Түүнийг нас барсанд эмгэнэж буйгаа олон орны ҮОХ-д мэдэгдсээр байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. GunNerz 4eva says:

    vneher haramsaltai ym boljee
    budgig n burhan iweeg!

    GD Star Rating
    loading...
  2. naran says:

    delhiin hemjeenii mash haramsaltai yum bolloo. smolensk sonin gazar yumaa. manai 76 manguu bas nuguu tarvagataigaa yavj baigaad suireesee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: