loading...
Олимпийн гурван удаа гийн аварга, алдарт биат лонч Кати Вильхельм саяхан албан ёсоор зодог тайлсан билээ. Спортоо ор хисны дараа тэрбээр “Freies Wort”-д дараах ярилцлагыг өгчээ. Их спор тоо орхих шийдвэр гаргаад яагаад уйлсан, цаашид юу хийхээр төлөвлөж байгаа, хувийн амьдралынхаа талаар Вильхельмийн өгүүлж байна.
-Та олимпийн дараа спор тын замналаа өндөрлөнө гэж ярьж байсан. Чухам ямар шалтгааны улмаас ингэж шийдсэн юм бэ?
-Би энэ тухай аль хэдийнэ бодсон. Миний амжилт цаа шид хэрхэн үргэлжлэх, түүнийг үргэлжлүүлэхийн тулд юу хийх хэрэгтэйг тунгаасан юм. Энэ бүхнийг эргэцүүлэх цаг надад байсан. Тэгээд Дэлхийн цомд оролцоод карьераа дуусгахаар шийдсэн. Эцэг, эх, эгч, найз нөхөдтэйгөө энэ талаар зөвлөсөн. Зарим нь дэмжиж, зарим нь эсэргүүцэж байв. Эгч маань намайг спортоо орхихыг нэг их ойшоогоогүй. Түүний ачаар би цанан дээр удаан тогтлоо.
-Тэр танд юу гэж зөвлөсөн юм бэ?
-Би хүсч мөрөөдөж байсан амжилтдаа хүрсэн. Гэхдээ намайг цаашид их зүйл хүлээж байгааг батлахыг хүсч байлаа. Эгч маань ч надад үүнийг зөвлөсөн. Тэгээгүй бол би Ванкувераас ирээд л спортоо бүрмөсөн орхих байсан биз. Амжилт гаргахын тулд мэдээж би дараагийн улирлын бэлт гэлээ хэрхэн явуулахаа төлөвлөх хэрэгтэй. Хэрэв 2011 оны ДАШТ Рупольдингэд зохиогдох байсан бол энэ нь миний хувьд сүүлчийн удаа уралдах сайхан боломжийг бүрдүүлэх байлаа. Харин би одоо нэгэнт их спортооор хиж энгийн амьдралыг сонгох ёстой. Ойрын үе ийн зорилго гэвэл би менеж ментийн факультетийг төгсөхийг хүсч байна. Мөн гэр бүлийн амьдралаа ч зохицуулах хэрэгтэй.
-Ванкуверийн олимпод та санаснаасаа таа руу амжилт гаргасан. Дөрөвд үгээр байрыг амжилт гэж үзэхгүй байх…
-Мэдээж энэ бүхэн дээрх шийдвэрийг гаргахад нөлөөлсөн.
-Их спортоо орхиж буй гаа дэлхий нийтэд зарлахад хэцүү байсан уу?
-Хүнд байсан, тиймээс ч би уйлсан юм. Уг мэдэгдлийг хийсний дараа өндөр уулын оройгоос уначих шиг санагдсан. Амьдралын минь сайхан мөчүүд ард үл дэж бай на. Их спортоо ор хисон тухай мэдээллүүд сонинуудын тэргүүн нүүрэнд нийтлэгдсэн байхыг харсан. Спортоо орхиж байгаа ч гэсэн амьдрал минь үргэлжилж байна. Спортын талбарт олсон нэр хүнд, амжилт ялалт маань өндөр уулын оргил дээр үлдлээ. Кати Вильхельм гэдэг тамирчныг дэлхийн олон хүн мэддэг болж. Би энэ бүхнээр бахархаж байна.
-Та ирээдүйн амьдралынхаа талаар ярина уу?
-Би оюутан хүн. Тиймээс сурлагадаа анхаарахыг зорьж байна. Тэмцээн уралдаанаас шалтгаалаад хичээл маань х орхигдсон. Тиймээс үүнийг богино хугацаанд нөхөх шаардлагатай.
-Танд ARD сувгаас спор тын тайлбарлагчаар ажиллах санал ирсэн гэж сонссон…
-Тайлбарлагч болно гэдэг маш сонирхолтой ажил. Гэхдээ надтай хэн ч гэрээ хийгээгүй.
-Хувийн амьдралыг тань сонирхож болох уу? Та найз залуу Андреас Эмсландерынхаа гарт хэзээ хуримын бөгж зүүж өгөх вэ?
-Бид одоогоор хуримын тухай ярилцаагүй байгаа.
-Андреас бол АНУ-ын шигшээ багийн авьяаслаг биатлончдын нэг. Та спортоо орхилоо, харин Андреас биатлондоо үлдэх үү?
-Мэдээж. Миний спортоо орхисон шийдвэр түүний ажилд нөлөөлөхгүй. Хэрвээ би эрүүл мэндийн хувьд асуудалгүй байсан бол биатлон доо үлдэж ч болох бай лаа. Гэхдээ миний их зав сар лага зөвхөн гэмтэл бэр тэлтэй холбоогүй юм шүү.
-Та спортоо орхих ёс лолоо хийж амжаагүй байгаа шүү дээ?
-Тав, юмуу зургадугаар сард энэ арга хэмжээг зохионо. Тодорхой хугацаа товлоогүй. Энэ ёслолд бүх биатлонч охидыг ирж оролцоосой гэж хүсч байна.
-Спортоо орхисны дараа та хамгийн түрүүнд юу хийхийг төлөвлөж байна вэ?
-Канад орноор аялахыг хүсч байна. Нэгэн удаа бид хоёр Америкаар явсан л даа. Гэхдээ бэлтгэл сургуу лилтаас үүдэн дураараа аялаж чадаагүй. Харин одоо чөлөөтэй болсон учраас аяллаа сайхан өнгөрөөхийг хүсч байна.
Б.ӨЛЗИЙТОГТОХ
loading...



