Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо » Х.Болдбаатар: ДАШТ-д оролцох багийг олон шалгуураар сонгоно

GD Star Rating
loading...

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатараас цөөн асуултад хариулт авлаа.

-УАШТ болж өндөрлөлөө. Тэмцээний талаарх сэтгэгдлээ хуваалцана уу? Шигшээ багийн дасгалжуулагчийн хувьд УАШТээс тамирчдынхаа алдаа, оноог сайн ажигласан байх…

-Эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, 73 кг-д Дэлхийн цом, олон улсын тэмцээний түвшинтэй ойролцоо сонирхолтой, ширүүн өрсөлдөөн өрнөлөө. Нэг тасархай тамирчинтай, түүнийг залгаж гарч ирэх бөхгүй түгээмэл дүр зураг олон жинд харагдаж байна. Дасгалжуулагчид үүнийг анхаарч, шигшээ багийн бүрэлдэхүүнийг бодлогоор шинэчилж, сайн барилдаж байгаа залуучуудыг хамруулах хэрэгтэй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

-Тамирчдын барилдаан, хийж байгаа мэх, техникийн талаар ямар бодолтой байна вэ?

-Ихэнх тамирчин хүчний барилдаан хийж байна. Үүнийг ҮШБ-ийн зөвлөх Хироми Томита багш ч хэлж байгаа. Хоёр талаас бөөн бяр тулаад, гурван минутын дараа илт сулрах жишээтэй. Яг ийм барилдаанаар дэлхийн түвшинд өрсөлдөнө гэдэг хэцүү.

-Энэ жилийн ДАШТ-д анх удаа нэг жинд хоёр бөх барилдана. Улсын аваргууд үүний нэг эрхийг нь шууд авна гэж ойлгож болох уу?

-УАШТ-д түрүүлсэн тамирчдыг ДАШТ-д барилдуулъя гэсэн санал гарсан ч дасгалжуулагчдын олонх нь хэд хэдэн даваа, шалгуураар бүрэлдэхүүнийг тодруулъя гэж шийдсэн. Тиймээс УАШТ-ий эхний найман байрт орсон тамирчдын тэмцээнийг зургадугаар сарын эхний хагаст хийж, шилдэг дөрвийг нь тодруулан “Чингис хаан” Дэлхийн цомд оролцох эрх өгнө. Улмаар Дэлхийн цомын үр дүнгээр ДАШТ-д хүч үзэх жин бүрийн хоёр жүдочийг тодруулахаар болсон.

-60 кг-ын Д.Төмөрхүлэг 66 кг-д, 66 кг-ын Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нар 73 кг-д жин өгсөж барилдлаа. Тэгэхээр эд нар шилдэг наймын тэмцээнд аль жинд хүч үзэх вэ?

-Өмнөх жилийн УАШТ-ээс медаль авсан тамирчид энэ жилийн УАШТ-ий эхний наймд багтаж чадаагүй ч сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй. Тиймээс Дэлхийн цомын сорилгод нэг жинд дээд тал нь 12 бөх барилдах боломжтой юм. Тэгэхээр нэр дурдсан бөхчүүд өөрийн жиндээ сонгон шалгаруулах тэмцээнд оролцоно.

GD Star Rating
loading...
Х.Болдбаатар: ДАШТ-д оролцох багийг олон шалгуураар сонгоно, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: