Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Онцлох, Шатар, даам, хөлөгт тоглоом » 56 жилийн дараа

GD Star Rating
loading...

Шатрын улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 42 дахь удаагийн тэмцээн дөрөвдүгээр сарын 3-11 нд МҮЭСТО-нд болж өндөрлөлөө.

Тус тэмцээнээс Филиппиний Азийн АШТ, “Гуанжоу-2010” Азийн XVI наадамд оролцох тамирчдыг шалгаруулж, мөн есдүгээр сард ОХУ-ын Ханты-Мансийскт зохиогдох Дэлхийн шатрын XXXIX олимпиадын багийг тодруулахад оноо өгөх учиртай байлаа.

Энэ ч утгаараа манай шилдэг шатарчид бүгд өрсөлдсөн бөгөөд их мастер Д.Шаравдорж урьдчилсан шатнаас шалгарч чадаагүй нь өрсөлдөөн хэр зэрэг ширүүн байсныг илтгэнэ.

Шигшээ тэмцээнд эрэгтэй 16, эмэгтэй 14 тамирчин тойргийн журмаар өрсөлдөхөд эрэгтэйчүүдээс FIDE-гийн шинэхэн мастер Намхайн Баттулга (Хангарьд) 11.5 оноогоор тэргүүлж, анх удаагаа ул сын аварга боллоо. Тэмцээнийг дунд

үеэс хо шуучилж эхэлсэн тэрбээр сүүлээсээ өмнөх өрөгт ФМ Г.Эрдэнэд цагаанаар тоглон хожигдсон хэдий ч төгсгөлийн тавилдаа “Цэцэн нүүдэл” клубийн тамирчин, спортын мастер М.Гүнбаярыг буулган авсан юм. Мөнгөн медалийг “Хүч” спорт хороо, “Шунхлай” группын тамирчин, улсын хошой аварга ОУХМ Б.Гүндаваа 11 оноогоор хүртэж, ФМ Г.Эрдэнэ 10.5 оноогоор удаалав.

Харин эмэгтэйчүүдийг ОУХМ У.Лхамсүрэн (СЭЗДС) итгэл төгс тэргүүлж, ноднингийн алтан меда лиа ихэрлүүллээ. Тэрбээр боломжит 13 онооноос 12-ыг авч (11 хожиж, ОУМ Б.Анхчимэг, спортын мас тер Б.Эрдэнэцэцэг хоёртой л тэнцсэн), 1954 оны УАШТ-д спортын мастер Д.Бямбаагийн үзүүлж байсан амжилтыг давтав. Мөнгөн медалийг отгон их мастер Т.Батчимэг 10 оноогоор хүртэж, түүнээс хагас оноо дутуу улсын хошой аварга Д.Янжиндулам хүрэл медалийн болзлыг хангалаа.

Дэд мастер Б.Баярмаа, У.Насанжаргал нар тус тэмцээнээс спортын мастерын нэг балл биелүүлсэн байна.

УАШТ-ий шигшээ тог лолтод эрэгтэй 16, эмэгтэй 14 шатарчид тойргийн жур маар өрсөлдснөөс ФМ Н.Баттулга 11,5, ОУХМ Б.Гүндаваа 11, ФМ Г.Эрдэнэ 10,5, эмэгтэйчүүдээс ОУХМ У.Лхамсүрэн 12, ИМ Т.Батчимэг 10, ОУМ Д.Янжиндулам

9,5 оноогоор эхний байрт шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болцгоов. Аваргуудын ялалт байгуулсан тавилаас зарим нэг богино өргийг сонирхуулъя.

Н.БаттулгаЦ. Батчулуун

1.e4 e6 2.d4 d5 3.ed ed 4.c4

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: