loading...
МУ-ын ерөнхий сайд С.Батболдын ивээл дор “Аварга Хадбаатар” сангийн нэрэмжит МУ-ын 21 аймагт өсвөр үеийн үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдааныг тус сангаас зохион байгуулж байгаа.
Энэ хүрээнд Баруун аймгуудад зохион байгуулсан барилдаан дуусах шатандаа явагдаж байгаа бол зүүн аймгуудаар энэ 4-р сарын турш өсвөрийн хүүхэд залуучуудын дунд тус барилдаан явагдаж байгаа юм.
Тус барилдааны цуврал барилдааныг энэ сарын 9-нд Увс аймагт, 11-нд Ховд аймагт тус тус амжилттай зохион байгуулсан бол 13-ны өдөр Завхан аймагт зохион байгуулах юм байна. 21 аймагт зохион байгуулсан өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаанууд явагдаж аваргаа тодруулсаны дараа ирэх 5-р сард УБ хотын дүүргүүдийн хүрээнд зохион байгуулах болно. Харин тус барилдааны финалын барилдаан ирэх 7-р сарын 4-нд нийслэл хотноо явагдана.
Түүнчлэн тус сангаас өсвөр үеийн хүүхэд залуучуудын дунд үндэсний бөхийн спортыг түлхүү хөгжүүлэхийг зорихоос гадна өсвөр үеийнхэнтэй хамтран улс эх орондоо ач холбогдолтой, үр өгөөжөө өгсөн олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
loading...




7.4 yag haana boloh yum bol
loading...