loading...
(olympic.mn)Азийн Олимпийн зөвлөл-ийн (OCA) Хэвлэл мэдээллийн хорооны хуралдаан Өмнөд Хятадын Гуанжоу хотноо болж тус хорооны гишүүн, МҮОХ-ы ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан оролцлоо. OCA-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Мануэль Силвериогийн (Макао) тэргүүлдэг уг хорооныхон Гуанжоу Азийн Наадам болон ирэх 12 сард болох Азийн Элсний наадам, 2011 оны 1 сард хөшгөө нээх Азийн Өвлийн 7-р наадмын үеэр хэвлэл мэдээллийнхний ажиллах нөхцөл, тавигдах шаардлага, Азийн шилдэг тамирчныг тодруулах болзол, “OCA Media Guide”-ийг боловсруулах зэрэг олон тулгамдсан асуудлыг хэлэлцэв.
Уг хуралдаанд OCA-ийн Ерөнхий Захирал Хусайн Аль-Муссалам, Гуанжоу-2010 зохион байгуулах хорооны хэвлэлийн албаны дарга Ван Дан нар оролцож үг хэллээ. OCA Media Committee-д Монголоос гадна БНСУ, Тайвань, Хятад, Катар, Оман, Иран, Ливан, Япон, Кувейт улсын гишүүд багтдаг юм. Дашрамд дурдахад, Гуанжож-2010 Азийн наадамд нийт 10000 гаруй телевиз, сонины сурвалжлагчид ирэх төлөвтэй байгаа бөгөөд “Media Accreditation” энэ сарын 30-наар дуусгавар болох тул манай хэвлэл мэдээллийнхэн энэ асуудалд шуурхай хандаж, МҮОХ-ны ажилтан Н.Цогтсайхан (Утас: 345285, e-mail: tsogtoo@olympic.mn)-тай яаралтай холбоо барих буюу www.olympic.mn руу нэвтэрнэ үү.
loading...



