loading...
“Ливерпуль” клубийн Премьер лигийн дөрөвдүгээрт байрт орох боломж улирал дуусах дөхөх тусам хумигдсаар байгааг хүн бүр хэлж буй. “Улаанууд”-ын энэхүү доройтол нь гол өрсөлдөгчдийнх нь хувьд том завшаан бөгөөд хэрэв “Ливерпуль” Аваргуудын лигт оролцох эрхгүй үлдвэл түлхүүр тоглогчдынх нь толгойг эргүүлэх төлөвлөгөөг тэд хэдийнэ боловсруулж, хэвлэлээр цухуйлгаад эхлээд байгаа билээ.
Харин “Ливерпуль”-ийн удирдлагууд энэ хүнд үедээ багийн ноён нуруу болсон тоглогчдын нэг Пепе Рейнатай урт хугацааны гэрээ байгуулж чадсан нь хямралаас гарах, оддоо авч үлдэх магадлалыг нэмэгдүүллээ. Өнгөрөгч баасан гаригийн орой испани хаалгач 2016 он хүртэл “Энфильд”-д хүчин зүтгэхээ илэрхийлсэн юм.
Багийн эгнээг хүчирхэгжүүлэх, “хүн зах”-аас шилдэг тоглогчдыг авахад хойрго хандаж, хуруугаа ч хөдөлгөдөггүй америк эздэдээ урам хугарсан Ливерпуль хотынхныг Рейнагийн урт хугацааны гэрээ арай уужуу амьсгаа авахуулж буй бизээ. Үнэнийг хэлэхэд өдгөө “Ливерпуль” хэдхэн хүний нуруун дээр тогтож яваа. Тэднийх нь хэн нэг (заримүед дийлэнх нь) байхгүй болчихвол энэ багийн амжилт, үзүүлэлт урагш лахаа больчихдог билээ.
Торресын эзгүйд “Улаанууд”-ын довтолгоо хүч гүйдэж, Жеррард байхгүй бол талбайн төв эзэнгүй мэт болдгийг бид энэ улиралд хангалттай харсан. Харин энэ хүнд үед бүх ачааг нуруун дээрээ авсан хүн бол хаалгач Рейна юм. Хэрэв “Ливерпуль”-ийн хаалган дээр түүнээс өөр хүн зогсож байсан бол бид энэ багийг лигийн хүснэгтийн доод хагаст харж болох байлаа. Испанийн лигт байхдаа төдий л олонд танигдаагүй Рейнаг Бенитес 2005 оны зун Англид авчрахдаа “Тэр бол Ла лигийн хамгийн шилдэг хаалгач” хэ мээн магтаж байв.
Жеррардын дурдатгалд Рейнагийн “Ливерпуль”-д хөл тавьсан үеийн тухай “Ла лигт түүнийг 18 пенальтигийн 12-ыг нь хаасан гэдгийг сонсоод бидэнд их хэрэгтэй хүн юм гэдгийг мэдсэн” хэмээсэн байдаг. Испани хаалгач торгуулийн цохилтын мэргэжилтэн гэдгээ “Ливерпуль”-д ирээд олонтаа харуулсан.
2005 оны Аваргуудын лигийн финалын баатар Дудекийг сэлгээний хүн болгосон тэрбээр 2006 оны FA Cup-ын финалд “Вест Хэм”-ийг торгуулийн цохилтоор буулган авахад өрсөлдөгч багийн дөрвөн цохилтын гурвыг хааж байв. 2006-07 оны улирлын өвөл Рейнагийн хамгийн хүнд үе тохиосон. Нэг хотын эвлэршгүй өрсөлдөгч “Эвертон”-д 0:3-аар хожигдоход “Улаанууд”-ын хаалган дээр зогсож байсан тэрбээр “Арсенал”-д долоохон хоногийн зайтай хоёр цомын тэмцээнд бут ниргүүлэхэд есөн гоол алдаж, байр суурь нь үлэмж ганхаж ирсэн.
Харин хавар нь Аваргуудын лигийн хагас шигшээд хоёр тоглолтын турш “Челси”-гийн шуурган довтолгоог няцааж, улмаар цуврал торгуулийн цохилтод Роббен, Жереми нарыг ялж, ганцхан Лампардын бөмбөгийг алдсанаар Бенитесийн №1 сонголт гэдгээ баталсан юм. Дашрамд сонирхуулахад Рейна “Челси”-г ийнхүү буулган авснаар аавынхаа амжилтад хүрсэн. Түүний эцэг Мигель Рейна 1974 онд “Атлетико Мадрид”- ыг Европын цомын финалд хөтлөн хүргэж байв. Бельгийн “Эйзель”-д Германы “Бавари”-тай тулсаншигшээ тоглолтын нэмэлт цагт Луис Арагонесын оруулсан бөмбөгийн ачаар испаничууд нэр хүндтэй энэ тэмцээний түрүүг авах тун дөхсөн ч Ханс-Георг Шванценбергийн сүүлчийн хоромд хийсэн алсын цохилт энэ бүгдийг үгүй хийсэн.
Тэнцсэн багууд хоёр хоногийн дараа дахин тоглоход “гоолын машин” Г.Мюллер тэргүүтэй германчууд түүхэндээ хамгийн өндөр амжилтаа үзүүлсэн “Атлетико”-г 4:0-ээр бут ниргэсэн билээ. Английн Премьер лигт 2004-05 оны улирлаас эхлэн хаалгандаа гоол алдаагүй тоглолтын тоогоор тэргүүлсэн хаалгачид “Алтан бээлий” шагналыг олгох болсон юм. “Челси”-гийн чех хаалгач П.Чех 21 клин-шиттэйгээр “Алтан бээ лий”-гийн анхны эзэн болж байсан бол үүний дараагийн гурван улиралд Рейна уг шагналыг өмчилжээ. Будант Альбион дахь анхны улиралдаа тэрбээр 20 тоглолтод хаал гаа хоосон манасан бол дараагийн жилд нь 19, гурав дахь улиралдаа 18 клин-шит хийсэн юм.
Энэ бүгдэд түүний араас нэхэгчид 2-3 клин-шитийн зөрүүтэйгээр хоцорч байв. Өнгөрсөн улиралд “Ливерпуль” олон жил аваагүй лигийн аваргын түрүүгээ сүүлчийн мөчид “МЮ”-д алдахад Рейна ч мөн гарт нь бараг ороод байсан “Алтан бээлий”-гээ Ван дер Сарт “тайлан” өгсөн билээ.
Өмнөө Видич, Фердинанд гэсэн хоёр том “хана” зогсоосон голланд хаалгач 21 клин-шиттэйгээр улирлыг дуусгасан бол Рейна түүнээс хамаагүй илүү хөдөлмөрлөөд 20 тоглолтод хаалгаа хоосон манасан үзүүлэлттэйгээр ард нь орж байлаа. “Ливерпуль”-д ирээд маш тодоор гялалзаж эхэлсэн Рейна 2005 онд шигшээдээ анх дуудагдаж, улмаар тэр жилийнхээ наймдугаар сард Уругвайн эсрэг хийсэн нөхөрсөг тоглолтод анх удаа талбайд гарч байв.
Түүнээс хойш 2006 оны ДАШТ, 2008 оны Европын АШТ-д оролцсон багийн бүрэлдэхүүнд багтаж, шигшээдээ нийт 19 тоглолт хийгээд буй. Сонирхуулахад Пепе Рейна Мадридад төрсөн ч хөлбөмбөгчний замналаа “Барселона”-гаас эхэлсэн юм. Пепегийн аав Мигель Рейна 1966-73 онд “Барса”, 1973-80 онд “Атлетико”-гийн төлөө хүчин зүтгэж явсан нь хүүд нь нөлөөлсөн биз ээ.
НЭРИЙН ХУУДАС
ХОСЕ МАНУЭЛЬ “ПЕПЕ” РЕЙНА
1982 оны наймдугаар сарын 31-нд Испанийн Мадрид хотноо төрсөн.
Испанийн шигшээ баг болон Английн “Ливерпуль” клубийн хаалгач.
Хувийн дугаар 25. 188 см өндөр. Эхнэр Йоланда Руис болон Гресиа,
Альма хэмээх хоёр охиныхоо хамт амьдардаг.
ТОГЛОСОН БАГУУД
Тт (Лиг) К-Ш (Лиг)
1999-2002 Барселона 90 (71) ? (?)
2002-2005 Вильярреаль 147 (105) ? (32)
2005 оноос Ливерпуль 252 (177) 118 (89)
АМЖИЛТ
2003-04, 2004-05 онд “Вильерреаль”-тай UEFA-гийн “Интертото
цом”-д түрүүлсэн.
“Ливерпуль”-д 2005 оны Европын Супер цом, 2006 оны FA Cup,
Community Shield-ийг авч, 2005 онд Тив хоорондын цомын тэмцээнд дэд
байрт орсон.
Премьер лигийн 2005-06, 2006-07, 2007-08 оны улирлын “Алтан
бээлий” шагналын эзэн.
1999 онд Европын 17 хүртэлх насныхны АШТ-д түрүүлж байсан бол
2008 онд Европын аварга болсон.
РЕЙНАГИЙН РЕКОРДЫН ЗАМНАЛ
-1996-97 оны улиралд Премьер лигийн таван тоглолтод дараалан
гоол алдаагүй Дэвид Жеймсийн рекордыг “Ливерпуль”-д хүчин зүтгэсэн
эхний улиралдаа найм болгон ахиулсан.
-2005 оны аравдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл 11
тоглолтод дараалан гоол алдаагүй. Рейнагийн энэ цуврал клубүүдийн
ДАШТ-ий финалд тасарч, Минейрогийн хийсэн ганц гоолоор “Сан-Паулу”
хожсон билээ.
-2006.IV.16-нд “Ливерпуль”-ийн төлөө 50 дахь тоглолтоо хийв. Үүний
29-т нь хаалгаа хоосон манасан нь “Улаанууд”-ын түүхэн дэх дээд амжилт
болжээ. 1970-аад онд “Ливерпуль”-д тоглож байсан Рэй Клэменс эхний
50 тоглолтынхоо 32-т клин-шит хийсэн нь өмнөх рекорд байлаа.
-2008.II.2-нд “Сандерлэнд”-ийн эсрэг тоглолтод “Ливерпуль”-ийн
түүхэнд хамгийн хурдан 50 клин-шит (зөвхөн Премьер лигт) хийсэн
хаалгачаар тодорсон. 92 тоглолтод оролцон энэ амжилтад хүрсэн нь
өмнөх рекордыг гурваар ахиулсан юм.
-2009.III.22-нд “Ливерпуль”-ийн төлөөх 197 дахь тоглолтдоо 100 дахь
клин-шитээ хийв.
-2008 оны аравдугаар сард Испанийн шигшээгийн хаалгач Касильяс,
Рейна нар хамтдаа 710 минутын турш хаалгандаа гоол алдаагүй нь
Андони Субисаретта, Франсиско Буйо нарын рекордыг эвдсэн.
loading...




premier lig bolon serii a giin shine medeenuud bnshuu all
loading...
premier lig bolon serii a giin shine medeenuud bnshuu all http://footballexpress.blog.banjig.net/index.php
loading...
Man utd new sign… “CHICHARITO”
loading...
sain shuu sain oor ch yu gehev urdaa 2 hana avchiraad tavichval tgl tasarlaa gesen ug
loading...
Реал Мадридын Кака, Роналдо болон
2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810
loading...
Vneheer aguu haalgach shv! yun casillas! Ungursun jil hamgiin shildeg n bsan
loading...
tn shuu hamgiin shildeg haalgach
loading...