loading...
Зүүн бүсийн Оюутны Спорт урлагийн III Их наадам Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо энэ сарын 15-17ны өдрүүдэд болох гэж байна.
Тус наадмыг Монголын Оюутны Спортын Холбоо, Зүүн бүсийн Оюутны Холбооноос хамтран зохион байгуулж буй бөгөөд Зүүн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй их дээд сургууль, Шаталссан Сургалттай Техник Технологийн Сургууль /ШСТТС/, Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв /МСҮТ/-ийн оюутан залуучуудыг спорт урлагийн нэгдсэн арга хэмжээнд хамруулах, тэдний идэвхи сонирхолыг өрнүүлэх, авъяаслаг ур чадвартай оюутан залуусыг дэмжих, биеийн тамир, спортын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Наадамд Дорнод дээд сургууль, Дорнод аймгийн ШСТТС, Дорнод аймаг дахь МСҮТ, ШУТИС-ийн харъяа Сүхбаатар аймаг дахь ТИСургууль, Хэнтий аймаг дахь МСҮТ, Хэнтий аймгийн Бор-Өндөр дахь Уул уурхайн сургууль, ЭМШУИС-ийн харъяа Дорноговь аймгийн Анагаах Ухааны Коллеж зэрэг сургуулиудын 200 гаруй оюутан залуус оролцоно.
Зүүн бүсийн Оюутны Их наадам нь үндсэн 3 төрөл буюу спорт /сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, модон бөмбөг, нийтийн гүйлт, үндэсний бөх/, урлаг, оюутны Эрдэм шинжилгээний бага хурал гэсэн төрлөөр явагдах бөгөөд надмын нэгдсэн дүнг гаргахдаа наадмын төрөл тус бүр дээр оролцсон байдал, эзэлсэн байр зэргийг харгалзан цом, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
loading...



