loading...
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа бяцхан хөлбөмбөгчдийн өрсөлдөөн олон үндэстний өлгий нутаг Ховд аймагт 2010 оны 3 дугаар сарын
27-28-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Хэдийгээр хүүхдийн амралт эхэлсэн ч гэсэн Ирээдүйн дуулианы эзэд дөрвөн насны ангиллаар өрсөлдлөө. Анх удаа зохион байгуулагдаж байгаа тэмцээнд сургуулиуд нас болгоны ангилалд шигшээ багаа оролцуулсан нь үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн тун сонирхолтой тэмцээн болж чадлаа . Алс холын Цэцэг сумаас хүүхэд багачууд хүрэлцэн ирж тоглосон нь тэмцээний нэгэн чимэг нь байлаа. Тэмцээнд нийт 27 багийн 220 гаруй хүүхэд багачууд оролцлоо. Тэмцээнд олон байгууллагууд ивээн
тэтгэгчээр оролцсон байна.
Үүнд:
1. Ховд аймгийн ЗДТГазар
2. Жаргалант сумын ЗДТГ
3. Аймгийн БТСГазар
4. ХасБанк
5. Буянт Вит ХХК
6. Бадамлах Дөл ХХК
7. АЗЗА ХХК
8. Хатан Түнгэл ХХК
9. Ланз ХХК
10. Иргэн Б.Бат-Эрдэнэ
11. Шим Ус ХХК
12. Иргэн Айболат
13. Голомт банк
14. Алтай зоогийн газар
15. Эко телевиз
16. Ховд телевиз
17. Ховд аймгийн нисэх буудал
Тэмцээний нээлтийн ажиллагаанд Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, ажлын хэсгийн ахлагч Л.Батбаяр, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга, Ховд хотын захирагч Х.Батболд, Ховд аймгийн ХасБанкны захирал Д.Мөнхзул, Хүүхдийн төлөө хэлтсийн дарга
Л.Билэгдэмбэрэл, Хөлбөмбөгийн улсын шигшээ багийн тамирчин Б.Мөнгөнсүх нар оролцлоо. Тэмцээнийг нээж Л.Батбаяр дарга үг хэлсэн бөгөөд дэлхийг байлдан дагуулаад байгаа хөлбөмбөгийн спортыг Ховд хотноо хөгжүүлэх үүднээс Аймгийн
Хөлбөмбөгийн Холбоо байгуулагдсаныг албан ёсоор зарласан байна. Монгол Улсын
Ерөнхийлөгчийн илгээлт болон бөмбөгийг Их Талын Дуулиан ТББ-ын Гүйцэтгэх захирал
Д.Тэрбаатар Л.Батбаяр даргад албан ёсоор гардуулан өгөхөд хүүхдүүд баяр хөөртэй хүлээн авлаа.
Нээлтийн ажиллагааны дараа тоглолтын бөмбөгийг Хотын захирагч Х.Батболд дарга өшиглөн
орууллаа. Хөлбөмбөгийн тоглолтууд тун сонирхолтой, өрсөлдөөнтэй явагдсан бөгөөд бяцхан
авъяастангууд олон байгааг харуулж чадлаа. Ялангуяа 12 настай Бат-Эрдэнэ хүүгийн уран гоё
тоглолтыг үзэгчид, хөгжөөн дэмжигчид алга нижигнүүлэн баяр хүргэн хүлээн авч байлаа.
Тэмцээний үеэр Хөгжлийн Алтан Сан, ХасБанк, Их Талын Дуулиан ТББ, Хүүхдийн төлөө
хэлтсийнхэн бүтэн болон хагас өнчин хүүхдүүдэд сэтгэлийн бэлэг гардуулан өглөө.
Тэмцээний дүн гарахад:
12 насны ангилалд
1 дүгээр байр Ц.Отгонбаяр дасгалжуулагчтай Ёлууд
баг
2 дугаар байр Б.Батхуяг дасгалжуулагчтай Нөхцөл
баг
14 насны ангилалд 1 дүгээр байр Н.Барс дасгалжуулагчтай Хангарьд баг
2 дугаар байр Ц.Отгонбаяр дасгалжуулагчтай Аваргууд баг
16 насны ангилалд
1 дүгээр байр Ц.Отгонбаяр дасгалжуулагчтай Буянт баг
2 дугаар байр Н.Барс дасгалжуулагчтай Алтайн хөвгүүд баг
18 насны ангилалд
1 дүгээр байр Ц.Отгонбаяр дасгалжуулагчтай Наран хүнс баг
2 дугаар байр Ж.Батжаргал дасгалжуулагчтай Ноён баг тус тус орж, алт, мөнгөн медалийн эзэд
боллоо.
Тэмцээний шилдэг тоглогчдоор:
12 насны ангилалд
Шилдэг тоглогчоор Б.Бат-Эрдэнэ /Ёлууд/
Шилдэг хаалгачаар Т.Амарбаясгалан /Нөхцөл/
Шилдэг довтлогчоор А.Баатархүү /Нөхцөл/
14 насны ангилалд
Шилдэг тоглогчоор У.Үүрцайх /Хангарьд/
Шилдэг хаалгачаар Б.Нямхүү /Хангарьд/
Шилдэг довтлогчоор М.Энхбаяр /Аваргууд/
16 насны ангилалд
Шилдэг тоглогчоор Гончигсумлаа /Буянт/
Шилдэг хаалгачаар Энхбаяр /Буянт/
Шилдэг довтлогчоор Ц.Очирбат /Алтайн хөвгүүд/
18 насны ангилалд
Шилдэг тоглогчоор Ч.Мөнх-Учрал /Наран хүнс/
Шилдэг хаалгачаар Ц.Ганзориг /Алтан хөл/
Шилдэг довтлогчоор Б.Наранбаатар /Ноён/
Шилдэг дасгалжуулагчаар Ц.Отгонбаяр шалгарсан байна.

Тэмцээний үеэр мэргэн бууч, жонглёр болон Улсын шигшээ багийн тамирчны хаалганд
хэн гоол хийж чадах вэ зэрэг хөгжилтэй тэмцээн уралдааныг зохион байгуулан шагнасан байна.
Тэмцээний хамгийн сайн хөгжөөн дэмжигчидтэй багаар Прогресс сургуулийн баг
тодорч бөмбөгний эзэн болсон байна. Хүүхэд, багачуудын төлөө хийсэн үйлсийг үнэлэн Ховд
хотын захирагчийн шийдвэрээр Их Талын Дуулиан ТББ-ыг “Ховд хотын хүндэт тэмдэг”-ээр шагнасан байна.
Аймгийн ЗДТГ-ын дарга Л.Батбаярын Галданбошигтын хөшөөний дэргэдээс илгээсэн
бөмбөг 2010 оны 4 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Говь-Алтай аймагт бууна.
2010 оны 3 дугаар сарын 29-ний өдөр

loading...




shn medee bna.zaluusaa amjilt.hovdiin zal n goy yum bnaaa
loading...