loading...
Италийн Сери А лигийн 33-р тойрог их сонирхолтой боллоо. Юуны түрүүнд Генуа хотын дерби буюу ”Derby della Lanterna”-(Гэрэлт байшингийн дерби)-гийн сонин сайхнаас хүргэе. Улиралын эхэнд Самп Женоагийн талбайд 3 : 0-ээр бутниргүүлж гутамшиг болж байсан.
Гэхдээ тэр үеэ бодвол Сампдориагийн форм сайн байгаа учраас энэ удаа оноо алдахгүй байх гэж олон хүн бодож байлаа. Дээрээс нь 4-р байрын төлөө өрсөлдөөнд үлдэхийн тулд зайлшгүй ялах шаардлага ч байсан. Хоёр багийн хамтран эзэмшдэг Луйжи Феррарисийн цэнгэлдэхэд энэ өдөр зүү орох ч зайгүй үзэгчид цугласан байв.
Дерби гэдэг утгаараа мэдээж хэрэг аймшигтай ширүүн уур амьсгал дор өрнөсөн уг тулаанд үзэгчид гоол бус алдаа, шар хуудсыг л хангалттай харжээ. Талбайн шүүгч нийт 9 шар хуудсыг хоёр багийнханд өргөсөн гэхээр ямархуу ширүүн тоглолт болсон нь харагдаж байгаа байх. Гэхдээ нэг ч тоглогч талбайгаас хөөгдөөгүй. Генуагийн дербийн цорын ганц гоолыг Луккинигийн дамжуулалтаар Кассано 23 дахь минутад оруулж багтаа ялалт бэлэглэжээ.
Энэхүү ялалт нь тэднийг 54 оноотой болгож 4-р байрнаас ердөө гоолын зөрүүгээр л тусгаарлаж байна. Нэгэн цагт Ромаг удирдан хөөгдөж байсан Луйжи Дель Нери энэ тулааны дараа Аваргуудын лиг биднээс тийм ч хол биш байна хэмээн ярьсан байх юм.
| Генуя. 35,000 үзэгч . |
| САМПДОРИЯ – ЖЕНОА – 1:0 (1:0). |
| Сампдория: Сторари, Дзаури, Гасталделло, Луккини, Циглер, Семиоли, Паломбо, Поли (Тиссоне, 64), Губерти (Маннини, 54), Кассано (Счепович, 58), Паццини.
Женоа: Скарпи, Папастатопулос, Бокетти, Моретти (Сапатер, 59), Место, Росси (Дайнелли, 83), Миланетто, Кришито, Палладино (Аквафреска, 51), Скулли, Паласио. |
Гэхдээ тэд юуны түрүүнд Палермогийн бүдрэлтийг хүлээх хэрэгтэй. Сицили арлын баг энэ тойрогт Кьевог 3 : 1-ээр бутниргэн 4-р байрандаа хэвээр үлдлээ. Энэ улиралд гайхалтай формтой байгаа Микколи 15 гоолтой болж Жилардинотой хамт мэргэн буучдын 3-р байранд жагсаж байна.
| Палермо. 30,000 үзэгч. |
| ПАЛЕРМО – КЬЕВО – 3:1 (2:1). |
| Палермо: Сиригу, Кассани, Кьяер, Гоян, Бальдзаретти, Мильяччо, Ливерани, Пасторе (Будан, 90), Ночерино, Микколи (Абель, 68), Кавани (Бертоло, 83).
Кьево: Соррентино, Фрей, Манделли, Йепес, Мантовани (Йокич, 65), Пинци, Иори (Граноче, 57), Бентивольо, Арьятти (Сбаффо, 74), Аббрускато, Де Паула. |
|
|
Фенүүддээ өндөгүүр шидүүлэн, шүүмжлүүлж байсан Юве Кьеллинигийн гоолоор Кальяриг буулган авлаа. Жижи Буффон удаан хугацаанд бэртэлтэй байсны эцэст хаалган дээрээ зогссон бол Кьеллини ч мөн бэртлээсээ эргэн ирж гараанд гарчээ. Мань эр 3 сарын дундуур Фиорентинатай хийсэн тулаанд хөлөө бэртээсэн юм.
Сүүлийн 2 тойрогт ялалт байгуулснаар Юве 4-р байрнаас 3 оногоор тусгаарлагдаж байна.
| Турин. 22,634 үзэгч. |
| ЮВЕНТУС – КАЛЬЯРИ – 1:0 (1:0). |
| Ювентус: Буффон, Дзебина, Каннаваро, Кьеллини, Гроссо (Поульсен, 66), Каморанези (Салихамиджич, 90), Мело, Маркизио, Де Челье, Амаури, Яквинта (Джовинко, 73).
Кальяри: Маркетти, Пизано, Канини, Арьяудо, Агостини, Дессена (Лаццари, 61), Конти, Коссу, Бьондини, Нене (Ларривей, 77), Матри (Рагацу, 82). |
|
|
Одоо хүснэгтийн тэргүүн байрын төлөөх өрсөлдөөний тухай ярья. Хэдийгээр Европын тавцанд амжилттай тоглож шөвгийн дөрөвт үлдээд байгаа ч Интер лигтээ орон гаран тоглолтыг үзүүлсээр байна. Тэд Фиоруентинагийн талбайд ялагдаж болох байсан ч Жулио Сезарийн гайхалтай хаалтууд багтаа 1 оноо бэлэглэсэн байна. Виолагаас Варгас талбайд гараагүй ч залуу хагас Йоветичэд бүрэн найдаж болохоор байсан юм. Барсагаас зээлээр тоглож байгаа Кейррисон 11 дэх минутад тоог нээж сөрөг довтолгоогоор гоолдсон юм. Хэдийгээр түүний гоол отон тоглолтоос орсон нь тодорхой болсон ч захын шүүгч үүнийг анзаараагүй бололтой. 2-р хагас эхлээд Интер сэргэлт авч Милито, Это’огийн гоолуудаар тэргүүлж эхэлсэн. Гэвч Самүгийн гоолоос ганц минутын дараа булангаас ирсэн бөмбөгийг Крольдруп мөргөж тооны харьцааг тэнцүүлсэн юм. Захын шүүгч Никола Айролди Крольдрупын гоолын дараа баярлаж байхыг Жозе анзаарсан тухайгаа хэвлэлийн бага хурлын үеэр ярьжээ. Харин Интерийн техникийн захирал Марко Бранко ”Би одоо юу гэхэвдээ, тэр Рома, юм уу Фиорентинангийн фен л байсан юм байгаа биз” хэмээжээ.
| Флоренция. 35,000үзэгч . |
| ФИОРЕНТИНА – ИНТЕР – 2:2 (1:0). . |
| Фиорентина: Фрэ, Комотто, Натали, Крольдруп, Паскуаль (Фелипе, 50), Сантана (Де Сильвестри, 65), Болатти, Монтоливо, Гобби, Йоветич, Кейррисон (Джилардино, 60).
Интер: Жулио Сезар, Майкон, Самуэль, Лусио, Киву (Балотелли, 46), Дзанетти, Снейдер, Камбьяссо (Куарежма, 87), Это’о, Пандев (Мунтари, 71), Милито. |
Ийнхүү хүснэгтийг тэргүүлж байсан Интер оноо алдсанаар Ромад лигийг тэргүүлэх сайахн боломж бүрдэж ирсэн. Үүний тулд тэд хүснэгтийн сүүлд жагсаж яваа Аталантаг ялах хэрэгтэй байсан. Форм сайтай Ромагийн хувьд энэ нь тийм ч хүнд асуудал байгаагүй бөгөөд Мирко Вучинич, Кассети нарын гоолуудын ачаар Олимпикодоо ялалт байгуулж лигийн хүснэгтийн тэргүүнд бичигдэж эхэллээ. Ромачууд ийнхүү 23 тоглолт дараалан ялагдаагүй гайхалтай амжилтыг үзүүллээ. Мөнхийн хотын дайчид хамгийн сүүлд 2001 онд Италийн Сери А лигт түрүүлсэн бөгөөд түүнээс хойш түрүүлэх боломж хэд хэдэн удаа олдсон ч тухай бүрд азгүйтэж 2-р байранд орж байсан юм. Ирэх тойрогт тэд өөрийн дерби Лациотой тулна. Энэ тоглолтонд л ялж чадах юм бол тэдний дараа дараагийн өрсөлдөгчид тийм ч хүнд биш учраас боломж байсаар байгаа.
Мөн Интер аваргуудын лигт давхар өрсөлдөж байгаа нь бас нэг давууу тал.
Энэ долоо хоногийн дундуур Рома, Интер багууд хоёулаа Италийн цомын хагас шигшээн хариу тоглолтыг Фиорентина, Удинезе багтуудтай хийх ёстой.
| Рим. 49,503 000 үзэгч . |
| РОМА – АТАЛАНТА – 2:1 (2:0). |
| Рома: Жулио Сержио, Кассетти, Мексес, Бурдиссо, Риисе, Менес (Бриги, 80), Де Росси, Писарро, Перротта (Таддей, 75), Вучинич (Тони, 46), Тотти.
Аталанта: Консильи, Капелли, Бьянко, Пеллегрино, Манфредини (Радованович, 34), Феррейра, Де Ашентис (Вольпи, 83), Падоин, Вальдес, Тирибокки, Аморузо (Дони, 53). |
Дээрхи хоёр багтай аваргын төлөө тэмцэж байх ёстой АС Милан харин Катаньятай оноо хуваалаа. Марко Боррьело багаа 2 : 0-ээр ялагдаж явахад дубль хийж нэг оноог Миланд авчирчээ.
Одоо тэд тэргүүлэгч Ромагаас 4 оноо алдаж байна.
| Милан. 45,000 үзэгч . |
| МИЛАН – КАТАНИЯ – 2:2 (0:2). |
| Милан: Дида, Абате, Тиагу, Силва, Фавалли (Фламини, 63), Антонини, Пирло, Амброзини, Зеедорф (Мансини, 75), Хунтелаар (Индзаги, 75), Роналдиньо, Боррьелло.
Катания: Андухар, Альварес, Сполли, Терлицци, Капуано, Риккьюти (Дельвеккьо, 72), Карбони (Ледесма, 61), Бьяджанти, Иско (Потенца, 83), Маскара, Макси Лопес. |
| Болонья. 21,000 үзэгч . |
| БОЛОНЬЯ – ЛАЦИО – 2:3 (2:1). |
| Болонья: Вивиано, Раджи, Портанова, Сантос, Ланна, Буше, Гуана (Казарини, 71), Мудингайи, Модесто (Хименес, 74), Адайлтон, Ди Вайо (Суччи, 82).
Лацио: Муслера, Диас, Стендардо, Раду, Бьява (Рокки, 38, Фирмани, 89), Брокки, Ледесма, Коларов, Маури, Сарате, Флоккари (Крус, 78). |
| Ливорно. 6,000 үзэгч . |
| ЛИВОРНО – УДИНЕЗЕ – 0:2 (0:2). |
| Ливорно: Рубиньо (Де Луча, 49), Раймонди, Кнежевич, Пертиконе, Пьери (Витале, 46), Моцарт, Моро, Пульцетти, Прутш (Беллуччи, 46), Тавано, Данилявичюс. У
динезе: Ханданович, Ферронетти, Дзапата, Лукович, Паскуале, Саммарко (Баду, 82), Исла, Асамоа, Санчес (Лоди, 90), Пепе, Ди Натале. |
| Сиена. 9,943 үзэгч . |
| СИЕНА – БАРИ – 3:2 (1:2). |
| Сиена: Курчи, Роси, Одибе (Малаго, 46), Пратали, Дель Гроссо, Режиналдо (Калайо, 55), Вергассола, Циолис, Геззал, Маккароне, Ларрондо (Джаджало, 85).
Бари: Жилле, Бельмонте, А.Масиелло, Бонуччи, С.Масиелло, Альварес, Де Вецце (Аллегретти, 70), Гацци, Ривас (Коман, 40), Кастильо, Баррето. |
| Неаполь. 45,000 үзэгч . |
| НАПОЛИ – ПАРМА – 2:3 (1:0). |
| Наполи: Де Санктис, Грава (Хоффер, 88), Каннаваро, Кампаньяро, Сунига, Пацьенца (Чигарини, 74), Гаргано, Ароника (Больячино, 74), Хамшик, Лавесси, Квальярелла.
Парма: Миранте, Дзенони, Дзаккардо, Деллафьоре, Лукарелли, Бьябьяны (Пачи, 81), Вальяни, Галлоппа (Кастеллини, 46), Хименес, Антонелли, Божинов (Креспо, 46). |
| Лигийн хүснэгт 33 тойргийн дараах байдлаар | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Мэргэн буучид
- 23 гоол
Антонио Ди Натале (УДИНЕЗЕ)
- 19 гоол
Диего Милито (ИНТЕР)
- 15 гоол
Alberto Gilardino (ФИОРЕНТИНА)
Fabrizio Miccoli (ПАЛЕРМО)
- 14 гоол
Жиампаоло Паззини (САМПДОРИЯ)
- 13 гоол
Марко Боррьело (МИЛАН)
Алессандро Матри (КАЛЬЯРИ)
- 12 гоол
Баррето (БАРИ)
Марик Хамсик (НАПОЛИ)
Алешандре Пато (МИЛАН)
- 11 гоол
Самуель Это’о (ИНТЕР)
Массимо Маккароне (СИЕНА)
Мирко Вучинич (РОМА)
loading...




милан маань энэ жил үнэхээр форм муутай байнаа рони яасан бэ жаахан ажиллаад өг л дөө
loading...
Реал Мадридын Кака, Роналдо болон
2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810
adidas
loading...
negent l juve turuulehguigees hoish ene jil roma-turuuleesee. ireh jil juve turuulne l gehdee.
loading...
haha Mourino mu baas huuhed shig yum yarij bh shiw de. Sayhan l seriA barag l manaih uhaani yum yarij bsan haa bn? Roma uragshaa
loading...
kekeke…………. milan min deeee yaana daaa………………… ireh ulirald akinfeeviig haalgandaaa zogsooogoood hamgaalaltandaaa vidiceer huch nemeeed dovtolgooondooo pato maani berteleesee irchiheeer ch teeed goe togloltuuudiiig gargadiiin baigaazdeee…………..
loading...