Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Дуулиан-2020, Монголын хөлбөмбөг » Хөлбөмбөгийн хавар айлчилсан Говь-Алтайн Дуулиан тэмцээн

GD Star Rating
loading...

titleХөлбөмбөг гэдэг ямар агуу спорт гэдгийг  харуулсан үйл явдал Говь-Алтай аймагт боллоо. 2010 оны 4 дүгээр сарын 03-04-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн хүүхэд, багачуудын дунд дөрвөн насны ангиллаар тэмцээн явуулах хуваарьтай байлаа. Тэмцээний зохион байгуулагчид хүрэлцэн очиход Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Говь-Алтай аймгийн 70 жилийн ойн ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа заалны хөлбөмбөгийн “Дуулиан-2020” тэмцээн болох сургийг сонссон Ховд, Завхан, Улаанбаатар хотын хүүхэд, багачууд энэхүү тэмцээнд оролцохоор хүрэлцэн ирсэн байна. Мөн охидууд ч хүч үзэх хүсэлтэйгээ илэрхийлэн зохион байгуулагчдыг ихээхэн сандаргаад авлаа. Удаан хугацаагаар хэлэлцсэний дараа хүүхдүүдийн хүслийг хүлээн авч, Говь-Алтай аймгийн хүүхдүүдийн дунд таван насны ангиллаар нэг тэмцээн, Улаанбаатар, Ховд, Улиастай, Алтай хотуудын хүүхдүүдийн дунд гурван насны ангиллаар “Олон хотуудын тэмцээн” гэсэн хоёр тэмцээнийг зохион байгууллаа. altГовь-Алтайн тэмцээнд сумдаас багууд ихээхэн хүрэлцэн ирсэн бөгөөд хөвгүүдийн 42, охидын 7 насны баг анх удаагаа заалны хөлбөмбөгөөр өрсөлдсөн бол хотуудын тэмцээн 3 насны ангиллаар 10 баг, нийт 450 гаруй хүүхдүүд оролцлоо. Тэмцээний өмнөх хоёр хоногт МУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Б.Мөнгөнсүх хүүхдүүдэд хөлбөмбөгийн хичээл заасан байна. Олон байгууллагууд хамтран энэхүү тэмцээнийг зохион байгуулсныг дурдахад таатай байна.

altalt

Үүнд:
1. Аймгийн ЗДТГазар
2. Есөнбулаг сумын ЗДТГ
3. ХХҮХэлтэс
4. ЭМГазар
5. Татварын Хэлтэс
6. Боловсрол Соёлын Газар
7. Хүүхдийн Төлөө Хэлтэс
8. Монгол Даатгал компани
9. Монголбанк
10. Манлай Алтай ХХК
11. Сутай бейкери ХХК
12. Алтай радио
13. Мерси кор
14. Алтай чуулга
15. Шинэ Алтай зах Ч.Батдэлгэр
16. Инфо сүлжээ
17. Мөст Алтай ХХК
18. Сухант 1 Д.Шүрэнцэцэг
19. Сухант 2 Б.Баярмаа
20. Энхрүүш кофе
21. Баянцээл Алтай
22. БСБ-ийн гэрээт борлуулагч Амартүвшин
23. Иргэн Цэндхүү
24. Дэлхийн зөн ОНХХ
25. Нэгдсэн эмнэлэг
26. Тулга-Алтай ХХК
27. Мандал-Голомт ХХК
28. Айргийн хад ХХК
29. Зайврын амралтын газар
Д.Баярсайхан
30. Мандал-Хүдэр ХХК
31. Мандал-Алтай ХХК
32. Ханбуурал ХХК
33. Алтай швейцарь сан
34. АЗЗА
35. Миний нутаг телевиз
36. Алтайн жавхлан ОНӨҮГ
37. Залуур Алтай ХХК
38. Алтан говь FM
39. Зэрэглээт Алтай телевиз
40. Мобиком
41. МСҮТ
42. 2 дугаар сургууль
Хоёр зааланд зэрэг явагдсан энэхүү тэмцээний  нээлтийн ажиллагаанд Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Ш.Эрдэнэбат, Аймгийн Засаг Дарга Г.Бямбажав, НХХ-ийн дарга Ш.Цагаанбаатар, Хүүхдийн Төлөө Хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг, Говь-Алтай аймаг дахь ХасБанкны захирал Г.Жаргалсайхан, Монгол Улсын Хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Б.Мөнгөнсүх нар оролцлоо. Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Ш.Эрдэнэбат үг хэлснээр “Дуулиан-2020” тэмцээн албан ёсоор эхэлж, төрийн дуулал эгшиглэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт, гарын үсэг бүхий Английн Премьер лигийн бөмбөгийг Их Талын Дуулиан ТББ-ын Гүйцэтгэх захирал Д.Тэрбаатар Аймгийн Засаг Дарга Г.Бямбажав даргад гардуулан өгсөн байна. Дуулиан тэмцээний үеэр Хөгжлийн Алтан Сан Холбоо, Их Талын Дуулиан ТББ, ХасБанк,Хүүхдийн Төлөө Хэлтэс хамтран амьдралын нэн ядуу нөхцөлд амьдарч байгаа болон хөгжлийн бэрхшээлтэй 10 хүүхдийн гэрээр зочлон Дуулианы гарын бэлгийг гардуулан өглөө. Мөн энэ үеэр Говь-Алтай аймгийн “Хүүхдийн 3 дугаар чуулган” болсон бөгөөд хүүхдүүдийн дунд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлж байгаа үйлсийг үнэлэн Их Талын Дуулиан ТББ-ыг “Сайн үйлс” медалиар шагнасан байна.

altГовь-Алтай аймгийн тэмцээнд:
12 насны ангилалд
1 дүгээр байр Ж.Хаянхярваа дасгалжуулагчтай “Бид чадна” баг
2 дугаар байр Ж.Хаянхярваа дасгалжуулагчтай “Тэмүүлэл” баг
14 насны ангилалд
1 дүгээр байр Х.Жагварал дасгалжуулагчтай “Хөх морьт сум” баг
2 дугаар байр Х.Батболд дасгалжуулагчтай
“Хантайшир-Эрдэм” баг
16 насны ангилалд
1 дүгээр байр Х.Батболд дасгалжуулагчтай
“Хеттрик” баг
2 дугаар байр Ж.Хаянхярваа
дасгалжуулагчтай “Тэмүүжин” баг
18 насны ангилалд
1 дүгээр байр Нямдаш дасгалжуулагчтай
“Count me-on” баг
2 дугаар байр Ж.Хаянхярваа дасгалжуулагчтай “Доргио-3” баг
Охидын тэмцээнд
1 дүгээр байр МСҮТ “Дуулиан” баг
2 дугаар байр Хантайшир Эрдэм ЦС-ийн “Хантайшир” баг тус тус орж, алт, мөнгөн медалийн эзэд боллоо.
Тэмцээний шилдэг тоглогчдоор:
12 насны ангилалд
Шилдэг тоглогчоор В.Гүрбадам /Тэмүүлэл/
Шилдэг хаалгачаар Ү.Нямлхагва /Бид чадна/
Шилдэг довтлогчоор Д.Буянтогтох /Бид чадна/
14 насны ангилалд
Шилдэг тоглогчоор А.Батжаргал /Хөх морьт сум/
Шилдэг хаалгачаар Хантөр /Хантайшир Эрдэм/
Шилдэг довтлогчоор Н.Тэмүүжин /Жемийн жигүүртнүүд/
alt16 насны ангилалд
Шилдэг тоглогчоор М.Мягмардорж /Хеттрик/
Шилдэг хаалгачаар Э.Алтанбагана /Тэмүүжин/
Шилдэг довтлогчоор Б.Баасанбаяр /Тэмүүжин/
18 насны ангилалд
Шилдэг тоглогчоор Т.Бямбадорж /Нүргээн/
Шилдэг хаалгачаар Баасандорж /Count me-on/
Шилдэг довтлогчоор Амартүвшин / Count meon/
Шилдэг дасгалжуулагчаар 1 дүгээр сургуулийн Ж.Хаянхярваа шалгарсан байна.
Олон хотуудын тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр Говь-Алтай аймгийн хүүхдийн анхны хөлбөмбөгийн шигшээ баг бүрдсэн бөгөөд Их Талын Дуулиан ТББ-аас хувцас хэрэглэл гардуулан өглөө. 12 насны ангилалд 1 дүгээр байранд Завхан баг, 16 насны ангилалд Ховд баг орсон бол 18 насны ангилалд Завхан баг орж, Улаанбаатар хотоос хүрэлцэн ирсэн 75 дугаар сургуулийн “Шүрт булаг” баг удааллаа. Тэмцээн үзэгчдийг ихээхэн татаж байсан бөгөөд 16 настай ч Улаанбаатар хотоос хүрэлцэн ирж, 18 насны ангилалд өрсөлдөж байсан “Шүрт булаг” багийн тоглолтыг үзэгчид ихээхэн дэмжиж байлаа. Тэмцээний хаалтын ажиллагааны үеэр Говь-Алтай аймгийн Хөлбөмбөгийн Холбоонд хөлбөмбөгийн бөмбөгнүүд бэлэглэж, хөлбөмбөгийн хавар Алтай нутагт ирснийг албан ёсоор зарлалаа. Говь-Алтай аймгийн үзэсгэлэнт байгальтай Хантайширын нурууны “Шүтээний өндөрлөг” дээрээс Аймгийн Засаг Дарга Г.Бямбажавын илгээсэн бөмбөг 2010 оны 4 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Баян-Өлгий аймагт бууна.

alt

alt

GD Star Rating
loading...
Хөлбөмбөгийн хавар айлчилсан Говь-Алтайн Дуулиан тэмцээн, 1.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: