loading...
Өнөөдөр Үндэсний Хоккейн холбооны улирлын тоглолт дууслаа. Улирлын тоглолтын аварга баг буюу хамгийн олон оноо авсан багийн ерөнхийлөгчийн цомыг Вашингтон Кэпиталс баг авсан. Тэд нийт 121 оноог 82 тоглолтноос цуглуулсан нь дараагийн багаасаа 8-аар олон байв. Мөн тэд нийт 313 гоол хийсэн бөгөөд 1995-96 оны улиралд Питтсбург 362 гоол хийж байснаас хойш хамгийн олон гоол хийсэн багаар тодорчээ. Ерөнхийлөгчийн цомын эзэн нь тодорхой болоод байсан ч сүүлийн өдөр зарим шийдвэрлэх тоглолтууд болсон.
Юун түрүүнд Дорнод бүсийн плей-оффын эрхийн төлөө Филадельфи Флайрс, Нью-Йорк Рейнжерс багууд “do or die” тоглолт хийсэн болно. Эдгээр багууд адил оноотой байсан тул хожсон нь плей-оффт үлдэж, хожигдсон нь улирлаа дуусгах нөхцөлтэй байлаа. Ингээд Филадельфигийн талбайд болсон тоглолтонд талбайн эзэд буллитаар хожсоноор плей-оффт үлдэж чадав. Харин Рейнжерс 2003-2004 оны улирлаас хойш анх удаа плей-оффт шалгарч чадсангүй.
Өрнөд бүсийг тэргүүлэх боломжоо Чикаго БлэкХоукс алджээ. Тэд сүүлийн тоглолтоо гол ривал Детройт Ред Уингзийн эсрэг хийж, нэмэлт цагт хожигдсоноор Сан Хосед Өрнөдийн тэргүүн байрыг алдаж. Хэрэв Чикаго хожсон бол Сан Хосетай адил оноотой болж, хоорондын тоглолтын харьцаагаар бүсээ тэргүүлэх байлаа.
Улирлын тоглолт дууссан тул зарим хувийн шагналын эзэд тодров. Хамгийн олон гоол хийсэн тоглогчид олгодог “Maurice “Rocket” Richard Trophy”-ыг Питсбургийн ахлагч Сидни Кросби болон Тампа Бэйн Стивен Стэмкос нар адилхан 51 гоолтойгоор хүртэх болжээ. Стэмкос ердөө 2 дахь улиралдаа лигт тоглож байгаа.
Вашингтоны ахлагч, довтлогч Алекс Овечкин сүүлийн тоглолтын өмнө 50 гоолтой байсан бөгөөд баг нь сүүлийн тоглолтоо Бостонтой хийхэд гоол хийж чадаагүй юм.

Хамгийн олон оноо авсан тоглогчийн “Art Ross Memorial Trophy”-г Ванкуверийн Хенрик Седин 112 оноотойгоор хүртэх болсон. 40 жилийн түүхтэй уг багаас анхны тоглогч энэ шагналыг авч байгаа нь энэ. Седин өчигдрийн тоглолтонд 4 оновчтой дамжуулалт хийснээр 112 оноотой болсон. Харин Овечкин түүнээс 3 оноо дутуу, 1 тоглолтын нөөцтэй байсан ч өнөөдөр Бостоны эсрэг 1 ч оноо авч чадаагүй юм.
Седин 100+ оноо авсан 4 дэх Кэнаксийн тоглогч болох нь. Түүнээс өмнө Павел Буре (110-ыг 1992-93, 107-г 1993-94), Александр Могильный (107-г 1995-96) болон Маркус Нэслунд (104-ийг 2002-03) нар 100+ оноо авч байж.
Мөн энэ шагналыг авсан 2 дахь Швед тоглогч болжээ. Өмнө нь алдарт Петер Форсберг 2002-03 онд Колорадод тоглож байхдаа Арт Российн эзэн болж байлаа.
Хамгийн цөөн гоол алдсан хаалгачийн “William M. Jennings Trophy”-г Нью-Жерсигийн Мартин Бродо авах болзол хангав. Энэ шагналыг 25-аас дээш тоглолтонд оролцсон хаалгачдаас хамгийн цөөн гоол алдсанд нь олгодог юм. Нью-Жерси энэ улиралд лигийн хамгийн бага 186 гоол хаалгандаа алдсан бөгөөд Мартин Бродо үүний 168-ыг нь алдаж. Бродо энэ шагналыг 5 дахь удаагаа хүртэж байгаа. Гэхдээ 2004 оноос хойш анх удаа гэнэ. 5 удаа энэ шагналыг хүртсэн бас нэгэн хаалгач байдаг нь Патрик Руа юм.
Плей-офф 3 хоногийн дараа эхэлнэ.
NHL-ийн улирлын тоглолтын дүн:
| Дорнод | тт | Шайб | Оноо |
| ВАШИНГТОН КЭПИТАЛЗ | 82 | 318-233 | 121 |
| НЬЮ-ЖЕРСИ ДЭВИЛЗ | 82 | 222-191 | 103 |
| БАФФАЛО СЭЙБРЗ | 82 | 235-207 | 100 |
| ПИТТСБУРГ ПИНГВИНЗ | 82 | 257-237 | 101 |
| ОТТАВА СЕНАТОРЗ | 82 | 225-238 | 94 |
| БОСТОН БРЮИНЗ | 82 | 206-200 | 91 |
| ФИЛАДЕЛЬФИЯ ФЛАЙЕРЗ | 82 | 236-225 | 88 |
| МОНРЕАЛЬ КАНАДИЕНС | 82 | 217-223 | 88 |
| Нью-Йорк Рейнджерс | 82 | 222-218 | 87 |
| Атланта Трэшерз | 82 | 234-256 | 83 |
| Каролина Харрикейнз | 82 | 230-256 | 80 |
| Тампа-Бэй Лайтнинг | 82 | 217-260 | 80 |
| Нью-Йорк Айлендерс | 82 | 223-264 | 79 |
| Флорида Пантерз | 82 | 208-244 | 77 |
| Торонто Мэйпл Лифс | 82 | 214-267 | 74 |
| Өрнөд | тт | Шайб | Оноо |
| САН-ХОСЕ ШАРКС | 82 | 264-215 | 113 |
| ЧИКАГО БЛЭКХОУКС | 82 | 271-209 | 112 |
| ВАНКУВЕР КЭНАКС | 82 | 272-222 | 103 |
| ФИНИКС КОЙОТС | 82 | 225-202 | 106 |
| ДЕТРОЙТ РЕД УИНГЗ | 82 | 229-216 | 102 |
| ЛОС-АНДЖЕЛЕС КИНГЗ | 82 | 245-224 | 101 |
| НЭШВИЛЛ ПРЕДАТОРЗ | 82 | 225-225 | 100 |
| КОЛОРАДО ЭВЕЛАНШ | 82 | 244-233 | 95 |
| Сент-Луис Блюз | 82 | 225-223 | 90 |
| Калгари Флэймз | 82 | 204-210 | 90 |
| Анахайм Дакс | 82 | 238-251 | 89 |
| Даллас Старз | 82 | 237-254 | 88 |
| Миннесота Уайлд | 82 | 219-246 | 84 |
| Коламбус Блю Джекетс | 82 | 216-259 | 79 |
| Эдмонтон Ойлерз | 82 | 214-284 | 62 |
| Олон оноо авсан тоглогчид | Оноо | Гоол | Дам |
| Х.Седин (Ванкувер Кэнакс) | 112 | 29 | 83 |
| Кросби (Питтсбург Пингвинз) | 109 | 51 | 58 |
| Овечкин (Вашингтон Кэпиталз) | 109 | 50 | 59 |
| Бэкстрём (Вашингтон Кэпиталз) | 101 | 33 | 68 |
| Стэмкос (Тампа-Бэй Лайтнинг) | 95 | 51 | 44 |
| Сан-Луи (Тампа-Бэй Лайтнинг) | 94 | 29 | 65 |
| Ричардс (Даллас Старз) | 91 | 24 | 67 |
| Торнтон (Сан-Хосе Шаркс) | 89 | 20 | 69 |
| Кейн (Чикаго Блэкхоукс) | 88 | 30 | 58 |
| Габорик (Нью-Йорк Рейнджерс) | 86 | 42 | 44 |
| Ковальчук (Нью-Джерси Дэвилз) | 85 | 41 | 44 |
| Д.Седин (Ванкувер Кэнакс) | 85 | 29 | 56 |
loading...





N Игрок Команда Гол+пас Игры
1 Хенрик Седин Ванкувер Кэнакс 112 (29+83) 82
2 Сидни Кросби Питтсбург Пингвинз 109 (51+58) 80
3 Александр Овечкин Вашингтон Кэпиталз 109 (50+59) 72
4 Никлас Бэкстрём Вашингтон Кэпиталз 101 (33+68) 82
5 Стивен Стэмкос Тампа-Бэй Лайтнинг 95 (51+44) 82
6 Мартин Сан-Луи Тампа-Бэй Лайтнинг 94 (29+65) 82
7 Брэд Ричардс Даллас Старз 91 (24+67) 79
8 Джо Торнтон Сан-Хосе Шаркс 89 (20+69) 79
9 Патрик Кейн Чикаго Блэкхоукс 88 (30+58) 82
10 Мариан Габорик Нью-Йорк Рейнджерс 86 (42+44) 76
11 Илья Ковальчук Атланта Трэшерз / Нью-Джерси Дэвилз 85 (41+44) 76
12 Даниэль Седин Ванкувер Кэнакс 85 (29+56) 63
13 Александр Сёмин Вашингтон Кэпиталз 84 (40+44) 73
14 Дэни Хитли Сан-Хосе Шаркс 82 (39+43) 82
îâå÷êèíûã ñàíààòàéãààð 2 òîãëîëòûí øòðàô çààãààã¿é áîë òýð ÿëàõ áàéëàà. 10 òîãëîëò äóòóó
loading...
Овечкин агуу юмаа.Бараг ганцаараа 72 хон тоглолтонд тийм амжилт үзүүлсэн байна шд.Бусад нь дандаа 80-82 байна шд.
loading...