loading...
“Индиана” – “Орландо” – 98:118 (18:42, 33:23, 19:25, 28:28)
И: Эй Жей Прайс – 19. ГрейнЖер – 18. Данливи – 18.
О: Картер – 21. Нельсон – 15+8 дамжуулалт. Льюис – 14.
Индианагийн талбайд Мэжик энэ улирлын 58 дахь хожлоо авлаа. Винс Картер 21 оноогоор багаа тэргүүлсэн бөгөөд Мэжик плей-оффын эхний шатанд Шарлотт Бобкэтс багтай тоглох болжээ.
Винс Картер НБА-ын онооны лидерүүдийн жагсаалтын 42-р байранд дэвшсэн гэнэ.
Мэжик нөгөөдөр Филадельфитэй улирлын сүүлийн тоглолтоо хийх болно.
“Милуоки” – “Атланта” – 96:104 (21:30, 27:25, 22:23, 26:26)
М: Салмонс – 28. Женнингс – 21. Стэкхауз – 13.
А: Жо Жонсон – 31. Марв. Уильямс – 18. Хорфорд – 13+12 самбар. Бибби – 13.
Хоукс Баксийг талбайд нь хожсоноор бүсдээ 3-р байранд орох боломжоо нэмэгдүүлэв. Тэдэнд одоо ганц тоглолт үлдсэн бөгөөд тэр нь Кливлендийн эсрэг. Ер нь Хоукс – Бакс плей-оффт таарах магадлал тун өндөр болоод байгаа.
Баксаас Салмонс 28, Женнингс 21 оноо авсан ч Богут дутагдаж байна. Женнингс 3 онооны шидэлтийг 11 удаа гүйцэтгэж 2-ийг нь л оновчтой болгож.
Бакс 5-р байраа Хитэд алдсан. Хит сүүлийн тоглолтоо хожигдоод Бакс хожигдвол эдгээр багуудын хожил, хожигдол тэнцэж, хоорондын тоглолтын амжилтаараа Бакс 5-аар плей-оффт орох боломжтой.
“Филадельфи” – “Майами” – 105:107 (27:27, 27:26, 32:29, 19:25)
Ф: Капоно – 24. Микс – 21. Брэнд – 15.
М: Уэйд – 30. Кв. Ричардсон – 15+12 самбар. Бизли – 15. Арройо – 15.
Дуэйн Уэйд нийт 30 оноо, мөн сүүлийн мөчид Удонис Хаслемд оновчтой дамжуулалт өгснөөр Хит өрсөлдөгчөө талбайд нь хожлоо. 20 секунд дутуу байхад Андре Игуодала тоог тэнцүүлсэн 3 онооны шидэлтээ оновчтой болгосон ч Уэйд 3 ч тоглогчийг өөртөө татан, сул гарсан Хаслемд дамжуулахад Хаслем дундын шидэлтээ оновчтой болгосон юм. Үлдсэн 1 секунд гаруйхан хугацаанд Игуодалагийн довтолгоо оновчгүй болсноор Хит бүсдээ 5-р байранд үлдэв.
Өнөөдрийн тоглолт Эдди Жорданы Филлиг удирдсан Филадельфи хот дахь сүүлийн тоглолт болсон байх магадлалтай. Энэ улирал дуусаад Жорданийг халах тухай 2 сарын өмнө албан бусаар мэдэгдээд байгаа.
“Детройт” – “Торонто” – 97:111 (26:24, 20:34, 26:31, 25:22)
Д: Б. Гордон – 24. Принс – 17. Виллануэва – 16.
Т: Барньяни – 33. А. Жонсон – 26. Жек – 15+12 дамжуулалт.
Андре Барньяни 33 оноо, Амир Жонсон өөрийн дээд амжилт 26 оноогоор багаа тэргүүлж Торонто Детройтийг хожиход гол үүрэг гүйцэтгэв. Рэпторс ийн дараалсан хожигдлоо 5 дээр зогсоолоо. Рэпторс сүүлийн тоглолтоо Нью-Йорктой хийнэ, Чикаго сүүлийн тоглолтоо Селтикс, Шарлоттой хийх хуваарьтай байгаа. Буллз эдгээр 2-ынхоо аль нэгд нь хожигдож, Рэпторс Никсийг хожвол Рэпторст плей-оффт тоглох боломж гарах юм.
Пистонс энэ улиралд 26-55 болж байгаа бөгөөд 1993-94 оны улиралд 62 хожигдож байснаасаа хойшхи хамгийн муу амжилттай улирлаа үдэх гэж байна. Мөн 2001 оноос хойш анх удаа плей-оффийн өнжих нь.
“Нью-жерси” – “Шарлотт” – 95:105 (20:28, 24:31, 33:22, 18:24)
Н: Харрис – 22. Т. Уильямс – 21+13 самбар. К. Ли – 18.
Ш: С. Жексон – 17+9 самбар. Хендерсон – 14. Томас – 13.
Нью-Жерси 29 жилийн өмнө Meadowlands-т НБА-ын гараагаа хожигдож эхэлж байсан бол сүүлийн тоглолтондоо мөн хожигдлоо. Тэднийг өнөөдөр хожсон багийн дасгалжуулагч Ларри Браун тухайн үед Нетсийн дасгалжуулагч байжээ.
Нетс дараагийн 2 улиралд Prudential Center хэмээх Newark-т байдаг ордонд тоглох бөгөөд 2012 оноос эхлээд Бруклинд төвхнөх юм.
“Нью-Йорк” – “Вашингтон” – 114:103 (25:30, 20:16, 29:36, 40:21)
Н: Д. Ли – 26+8 самбар. Галлинари – 24+8 самбар. Дуглас – 16.
В: М. Миллер – 23. Блэтч – 19+10 самбар. Ливингстон – 18.
Дэвид Лигийн энэ улирлын сүүлийн талбайдаа хийсэн тоглолт, магадгүй Никсийн өмгсөлтэйгээр Мэдисон Сквэр Гарденд хийсэн сүүлийн тоглолт. Никсийн фэнүүд Лиг үргэлжлүүлэн багтаа тоглуулахыг хүсэж байгаагаа тоглолтын явцад удаа дараа илэрхийлж байсан.
Никс 4-р үед 40 оноо авч, Визардсаас “амттай” хожил салгажээ. Ли болон Галлинари нар багаа оноогоор тэргүүлж. Галлинари 24 оноогоо бүгдийг нь 2-р хагаст авсан байна.
“Сан-Антонио” – “Миннесота” – 133:111 (33:26, 36:21, 29:27, 35:37)
С: Боганс – 17. Данкан – 16. Махинми – 14. Хэйрстон – 13.
М: Павлович – 16. Сессьонс – 13+10 дамжуулалт. Эл Жефферсон – 13. Эллингтон – 13.
Спэрс 11 дэх улиралдаа дараалан 50+ хожлыг улирлын тоглолтоос авлаа. Лейкерс 1979-1991 оны хооронд 12 дараалан 50+ хожиж байсан нь НБА-ын дээд амжилт бөгөөд Спэрс энэ амжилтыг давтахын тулд дахин нэг, эвдэхийн тулд дахин 2 улирал 50+ хожил авах хэрэгтэй. Гэхдээ улирлын дунд үед Спэрсийг 50 хожил авна гэхэд итгэхэд хэцүү байсан ч сүүлийн 27 тоглолтынхоо 19-д нь хожиж чадсан юм.
Гэхдээ Спэрс өмнөх жилүүдэд дандаа талбай дээрээ олон тоглолт хийх эрхтэйгаар плей-оффт үлддэг байсан бол энэ удаа тэгэхгүй нь. 8-р байрнаас ахихын төлөө л тоглож байгаа гэхэд болно.
Спэрс улирлын сүүлийн тоглолтоо Маверикстай хийх бөгөөд 6-р байр луу дэвших магадлал ч байгаа. Одоогоор тэд 7-д бичигдэж байна.
“Денвер” – “Мемфис” – 123:101 (32:31, 31:26, 30:17, 30:27)
Д: Жей Ар Смит – 26. Аффлало – 22+13 самбар. Энтони – 21.
М: Конли – 22. С. Янг – 18. Рэндолф – 12. Майо – 12.
Кармело болон Нене нарын ачаар Денвер 3-р үед олон онооны тэргүүлэл авсан бөгөөд Жи.Ар.Смит болон Аарон Аффлало нар зөрүүг ойртуулсангүй, амжилттай хадгалж, Денвер улирлын 53 дахь хожлоо авлаа.
Тэд улирлын сүүлийн тоглолтоо Сансын талбайд хийх бөгөөд 2004 оноос хойш тэнд хожил аваагүй гэсэн баримт байна. Наггетс хожсон тохиолдолд дивизионы аварга болох нь тодорхой болохын дээр бүсдээ дор хаяж 3-р байраар плей-оффт орно. Хожигдвол бусад тоглолтуудын үр дүнгээс хамаарч 5-руу ч унаж болзошгүй. 5-р байрны баг плей-оффт талбай дээрээ цөөн тоглолт хийх тул маргаашийн Санс – Наггетсийн тоглолт тун сонирхолтой болох биз ээ.
“Портленд” – “Оклахома” – 103:95 (22:28, 21:23, 30:20, 30:24)
П: Кэмби – 30+13 самбар. А. Миллер – 22. ОлдриЖ – 15.
О: Дюрант – 30. Жефф Грин – 17. Харден – 12.
Брэндон Рой гэмтэж өнөөдөр тоглох боломжгүй болсон тул Оклахомаг хожих байх гэж таамаглаж байсан ч зөрлөө. Портлэнд талбай дээрээ хожил авч, 6-р байранд үлдэв. Ройгийн эзгүйд Маркус Кэмби 30 оноо авч довтолгооны гол үүрэг гүйцэтгэжээ. Мөн 13 самбараас авалт хийж, чухал үед багтаа том тус хүргэлээ. Портлэнд сүүлийн тоглолтоо Голден Стэйтийн эсрэг хийх бөгөөд хожвол 6-р байраа хадгална. Хэрэв хожигдоод, Спэрс хожвол 6-р байр Спэрсийнх болох юм.
Портлэндийн хувьд Брэндон Ройгийн гэмтэл айдас дагуулж байгаа бөгөөд хэзээ тоглох эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Харин Оклахома Ситигийн хувьд плей-оффийн эхний шатанд НБА-ын аварга Лос Анжелес Лейкерстэй тоглох нь.
“Сакраменто” – “Хьюстон” – 107:117 (40:28, 27:34, 18:26, 22:29)
С: Эванс – 24. Лэндри – 19. Удрих – 16. Дон. Грин – 16.
Х: К. Мартин – 39. Ариза – 29. Лоури – 14+11 дамжуулалт.
Кингз талбай дээрээ хийсэн улирлын сүүлийн тоглолтондоо хожигдсон ч Т. Эванс хэмээх тоглогч нь НБА-ын агуу тоглогчдын тогтоосон амжилтыг давтах нь тодорхой болов. Оскар Робертсон, Майкл Жордан, ЛеБрон Жеймс нар л шинэ тоглогчийн улиралдаа дунджаар 20+ оноо, 5+ самбар, 5+ оновчтой дамжуулалт хийж байсан бөгөөд эдэн дээр Эванс нэмэгдэх нь.
Экс Кингз Кевин Мартин 39 оноо авч, Рокитсийн хожилд гол үүрэг гүйцэтгэсэн.
“Клипперс” – “Даллас” – 94:117 (26:37, 17:27, 26:35, 25:18)
К: Каман – 17. К. Смит – 15. Новак – 15.
Д: Новицки – 25+8 самбар. Мэрион – 21. Кидд – 12+12 дамжуулалт. Терри – 12.
loading...






Tyreka Evans bol uneheer super od boloh ireeduitei zaluu daa dandaa legenduudiin uzuulsen amjiltuudiig uzuulsen gedeg bol buun ireedui l ym daa 1,2,3 -r toglogch songoson baguud denduu azgui songolt hiisen bgaa ni haramsaltai. Knicks yaj iij baigaad Lee-g avch uldeh heregtei tegeed l nuguu LeBron, Bosh geed l oddiig avchih heregtei dee
loading...
durant playoffd yaj toglohiig ni harj suuya daa. bulls mash hetsuu daalgavartai um bna daa 2lang ni hojino gedeg uneheer hetsuu gehdee buh um uursdiih ni gart bna.
loading...
Oklahoma ch evgui bag shu dan zaluuchuul yaj medne. Manai Lakersiinhen bugd sain l toglohgui bol ch ene bas l hetsuu uchraa shu !!! yay ene playoff ch alaltsaan boloh ni dee
loading...
harin ch aij bsan zvil ard hotsorloo.manu munichtai taarahad az ni giisen olic yadargaatai gvideg robben,ribery 3tai tegeed bas aztai bgaa bagt hojigdoh ni dee gej bodson yag l hojigdson harin ene udaa barag svvliin udaa huuchin bvreldehvvneeree oligoti togloj magadgvi spurstei taarval hojigdoj magadgvi tegeed ch ginobili oird formtoi bgaa manai bagt ch er ni yamar ch bagt halgaatai tegeed parker gorzgor 2 sain toglobol hetsvv gej bodson az bolohod turshlaga muutai zaluuchuudtai taarlaa ed nariig bol gargahgvi ee haraarai
loading...
suns mar nuguudur 2 hojood , 3-r garaad playoff-t portlandtai uzeesei ……
loading...
Nuggets sn toglojogod tugsgul ruge suugad ewguidchih yum da
thde yah we. yaj ch bodson dor hayj 4r garna, mar hojigdlo ghd 3iin tulu ursuldjogo Utah Suns 2 hoorondo toglod 1 l hojigdoj 5 ru orno do.
Unudr Martinii blockiig harsan uu? esreg bagiin dasgaljulagchig ch shataasan da haha
loading...
ingehed sport tsonhiihon ymar tom usrelt hge we?
hdn udriin togloltiig algascha yu da?!
za tgd PlayOffoo l butneer n shuurhai damjularai da
loading...
phildalpi dasgaljuulagchaa ali deer solih heregtei baisiin. odool saihan baga burdej baina gej baihad hamag gaigui toglogchoo alsan hun shuudee. Buskt od bolj baigaa salmon. indio iverson geel odoo neg gaigui bag gej baihad alsan
playoff jinhen alaltsaan ya ya sonirholtoi
loading...
ocklohoma lakers 2. bas yaah we gaigu duel 4 2r lal hojood undurluh biz. portlandtai taarsan bag l azte amar hojil awh bh doo. eastiin ehnii 4 1r shatand garah ni todorhoi yum shig haragdaj bn. 2r shatnaasa jinhene alaan ehlene dee gj…
loading...
LAL-OKC xarin ch nieen sonirxoltoi, uzuushtei series bolox bxa. Yamar ch l bsan Spurs, Blazers taarsnas ilu OKC-tei taarjaga n LAL-d ovo achaa bolj ogox bx. Goyo goy!
MAGIC ALL DAY!
loading...