Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Сингапур 2010 » Сингапурын сониноос

GD Star Rating
loading...

Сингапурын өсвөрийн олимпийн галт бамбар өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд аялалдаа гарчээ. Тус наадмыг Зохион байгуулах хорооныхон таван тивийн төлөөлөл болгон, таван хотод бамбараа “тухлуулахаар” сонгож авсан байна. Тухайлбал Германы Берлин, Сенегалын Дакар, Мексикийн Мехико, Шинэ- Зеландын Оклэнд, БНСУ-ын Сөүл хотуудаар өсвөрийн олимпийн бамбар “айлчлах” ажээ.

** ** **

Сингапурын эрх баригчид өсвөрийн олимпод 75,5 сая доллар зарцуулахаа аль хэдийнэ амласан. Харин ЗБХ өсвөрийн олимпоос олох ашгаа ийн тооцоолжээ. Тэмцээн уралдаанаас 40, спонсоруудаас 50 сая сингапур долларын ашиг олох төлөвлөгөөтэй байгаа аж.

** ** **

Тус олимпийн медалийн загварын уралдааныг ОУОХноос 2009 онд зарласан. 34 орны 100 гаруй уран бүтээлч уг шалгаруулалтад оролцож энэ оны нэгдүгээр сарын 22-нд медалийн загварыг сонгож авчээ.

** ** **

Өсвөрийн олимпийн үеэр Боловсрол соёлын төв үргэлж нээлттэй байх юм. Тус төвийн нээлтийн ажиллагаанд алдарт хөнгөн атлетикч Сергей Бубка урил гаар оролцсон билээ. Энэ төвийн барилга хоёр давхар, 600 ам метр талбайтай.

Ном, гарын авлага, сонин сэтгүүлүүдээр бүрэн хангах аж. Сингапурыг сур талчилсан үзмэр, үзэсгэлэн ч тэнд байрлах юм. Өсвөрийн олимпод оролцох тамирчдын спортын мэдлэг боловсролыг үлэмж дээшлүүлнэ гэдэгт зохион байгуулагчид итгэлтэй байна..

** ** **

Олимпийн үеэр зөвхөн тэмцээн ч бус соёл боловсролын олон үйл ажиллагаа болно. Зохион байгуулагчид ирээдүйн тамирчдыг оюу ны өндөр боловсролтой хү мүүс болоход бэлтгэх зорилгоор 50 гаруй ажил явуу ла хаар төлөвлөөд байна. Тухайлбал, олимпийн хө дөл гөө ний холбогдолтой уран зураг, эссе бичлэгийн уралдаан, допингийн эсрэг сургалт семинар, байгаль дэлхийг хамгаалах, хэрхэн эрүүл амьдралын хэвшилд суралцах зэрэг олон талт ажил багтжээ

Таван Цагариг

GD Star Rating
loading...
Сингапурын сониноос, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: