Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Түүх, баримт » Долоон жилийн тэртээхтэй харьцуулахад

GD Star Rating
loading...

Сүүлийн хэдэн жил Английн багууд аваргуудын лигт ”доминант” байсан гэхэд хилсдэхгүй. Харин энэ жил Английн багууд хагас шигшээд шалгарч чадаагүй нь олны ярих сэдэв болж байна. Хамгийн сүүлд ийм тохиолдол 2003 онд тохиолдож байжээ. Ялгаатай нь тэр жил Челси бус Ньюкэсл Аваргуудын лигт өрсөлдөж байсан байх юм. Ингээд долоон жилийн өмнө болсон явдлыг энэ жилийн тэмцээнтэй харьцуулсан Гоол.ком сайтын нэгэн нийтлэлийг орчуулан хүргэе.

Арсенал 2003

Хамгийн сайн тоглосон : Тьерри Анри

Хамгийн тааруухан тоглосон : Франсис Жеффрес

Юу болсон бэ : Тухайн үед хэсгээсээ шалгарсан багууд дахин хэсэгт хуваагдаж өрсөлддөг байлаа. Буучдын хувьд Рома, Валенси, Аякс багуудтай хамт багтсан. Эхний тойрогтоо Ромаг ялсан ч үлдсэн тоглолтуудаасаа ганц ч ялалт авч чадалгүй 3-р байр эзэлж тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болж байв. Ид формондоо байсан Анри 7 гоолтой мэргэн буучдын жагсаалтанд 7-рт эрэмбэлэгджээ.

Дараа нь яасан : 2003 оны улиралын төгсгөлөөс  эхэлсэн ”Ялдагдашгүй” цуврал Буучдад Аваргуудын лигээс бусад бүх цомыг авчирсан. Харамсалтай нь шөвгийн наймд нэг хотын Челсид хожигдож мултарсан байна. Цаг дуусаж байхад Уэйн Бриж гоолдож Цэнхэрүүдийн баатар болж байв. Гэхдээ жилийн дараа Арсенал аваргуудын лигийн финалд үлдэж чадсан билээ.

Арсенал 2010

Хамгийн сайн тоглосон : Ческ Фабрегас

Хамгийн тааруухан тоглосон : Мануел Алмуниа

Юу болсон бэ : Талбайдаа зайлшгүй ялах хэрэгтэй байсан ч тэмцэх чадвар дутсанаас 2 гоол алдаж хэрэггүй тэнцээ хийсэн. Мөн дэлхийн  шилдэг тоглогч Мессиг зогсоох аргаа олоогүй. Олон тоглогчид бэртэлтэй байсан ялангуяа Фабрегасын бэртэл их хүндээр туссан. Төвдөө үнэхээр Барсаг ”бараагүй”.

Дараа нь яасан : Аваргуудын лигээс хасагдсанаар премьер лигийн өрсөлдөөнд гол анхаарлаа хандуулах боломжтой болсон. Хамгийн сүүлд Волвесийг Дани эрийн гоолоор ялсан. Одоо Лондоны дербидээ ялвал Челсиг барих боломж байгаа.
Фабрегасыг авах багууд наймааны цонх ойртох тусам нэмэгдэж байгаа. Гэхдээ мань эр өөрөө Лондонд үлдэхийг илүүд үзэж байгаа билээ.

Ливерпуль – 2003

Хамгийн сайн тоглосон : Майкл Оуэн

Хамгийн тааруухан тоглосон : Эль Хажу Диуф

Юу болсон бэ : Хэсгээсээ шалгарч чадаагүй. Уг нь сүүлийн тойрогт Швеицарийн Баселийг ялчихсан бол бүх зүйл ном жумрын дагуу болох байсан. Гэвч Баселийн талбайд болсон ширүүхэн тулааны дараа 3 : 3-аар тэнцэж хэсгээсээ шалгарч чадаагүй юм. Энэ улиралын дараа Ульегийн байр суурь нилээд ганхсан.

Дараа нь яасан : 2004 оны 6 сард Улье халагдаж Рафа Бенитез ирсэн. Испани мэргэжилтэн Ливерпулийг дотоотын тэмцээнд амжилттай удирдаж чадаагүй ч европын тавцанд өндөр амжилтанд хүргэж Аваргуудын лигийн цомыг Ливерпульд эргэн авчирсан билээ.

Ливерпуль – 2010

Хамгийн сайн тоглосон : Фернандо Торрес

Хамгийн тааруухан тоглосон : Инсуа

Юу болсон бэ : Хэсгийн тоглолтонд тааруухан тоглосноос болж Европын лиг рүү унасан. Ялангуяа талбайдаа Фиорентинатай хийсэн тоглолтонд Иоветич хэмээх 20 настай залууг барьж чадалгүй байсаар ялагдал хүлээсэн. Рафаель Бенитезийг тойрсон шүүмжлэл үүнийг дагаад маш их нэмэгдэж бүр ажлаас нь чөлөөлөх дээр тулсан. Гэхдээ багийн удирдлага Рафаг ажилд нь үлдээж харзнахаар шийдээд байгаа.

Дараа нь яасан : Европын лигт ороод хагас шигшээд шалгараад байна. Энэ шатанд Форлан-Агуерогийн хүчтэй довтолгоонтой Атлетико Мадридийн эсрэг тулна. Торресд мэдээж хэрэг хуучин багийнхаа эсрэг тоглох хүнд байна байх.
Лигтээ орон гаран формтой байгаа бөгөөд одоогоор 4-р байрнаас 6 онооны зөрүүтэй 6-р байранд бичигдэж байна.

Манчестер Юнайтед – 2003

Хамгийн сайн тоглосон : Рууд ван Нистелрой

Хамгийн тааруухан тоглосон : Фортюн

Юу болсон бэ : Бүх зүйл бурхны зурсан зургаар л явсан гэхээс өөр хэлэх үг алга. Аваргуудын лигийн түүхэн дэх хамгийн гайхалтай тулаан МанЮ-Реалын хооронд  Олд Траффордод өрнөсөн. Шөвгийн наймын эхний тоглолт Реалын талбайд болж 3 : 1-ээр ялаад байсан. Бекхэм дубль, хийж Рууд нэгийг нэмэрлээд, Эльгера өөрийнхөө хаалганд ” хийгээд” ч нэмэр байсангүй. Яагаад гэвэл эсрэг талд нь Роналдо байлаа.
Роналдо энэ тоглолтонд хет-трик хийж Чөтгөрүүдийг мулталсан.

Дараа нь яасан : Бекхэм Испани луу хүлгийн жолоо залж, залуухан Португал эр 7 номерийг ”өвлөн” авсан. Хожмоо энэ залуу МанЮ-г аваргуудын лигт түрүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэсэн билээ. Тэр бол мэдээж Криштиану Роналду. Гэвч мань эр одоо Бексийн замаа замнаж эзэн хааны багт зүтгэж байгаа билээ. Харин 7 номерийг хэн залгаж авлаа ?

Манчестер Юнайтед – 2010

Хамгийн сайн тоглосон : Уэйн Рүүни

Хамгийн тааруухан тоглосон : Жонни Эванс

Юу болсон бэ : Яах аргагүй ”Герман мэхэнд” унасан. Ер нь үеийн үед Германчууд цаг дуусаж байхад тооны харьцааг  барьдаг айхавтар аргатай. 3 : 0-ээр тэргүүлж байгаад Оличийн гоолыг алдсан нь хамгийн алдаа болсон. Рафаель хөөгдөж хүн дутуу үлдсэн тул нилээн сул зай гарсан бөгөөд Роббений гайхалтай гоол тэднийг мултлахад хангалттай байлаа.

Дараа нь яасан : 4 дэх жилдээ лигийн аварга авах найдвар байсаар байгаа. Рүүнигийн бэртлийг эдгэрээгүй байхад гаранд гаргасан нь Фергигийн алдаа байсан. Хэрвээ Бербаг анхнаас нь гараанд гаргасан бол арай л өөр байх байсан болов уу.
Сүүлд Блекбернтэй тэнцэж Челсид томоохон боломж олгоод байгаа.

Ньюкэсл 2003

Хамгийн сайн тоглосон : Алан Ширер

Хамгийн тааруухан тоглосон : Титус Брамбль

Юу болсон бэ : Өдгөө доод лигт таваргаж яваа Ньюкэсл тухайн үед Английг төлөөлөн аваргуудын лигт өрсөлдөж байлаа.
Хэсгээсээ шалгараад дараагийн нугалаанд Барса, Интер гэсэн хоёр аварга загастай нэг хэсэгт орсон тул яаж ч чадалгүй мултарсан билээ.

Дараа нь яасан : Дараагийн улиралд урьдчилсан шатнаас хасагдсан. Дээр нь Челси илт хүчирхэгжиж аваргуудын лигийн эрхийг булаах болсон тул дахин европын элитүүдийн тавцанд гарч ирж чадаагүй.

Челси -  2010

Хамгийн сайн тоглосон : Дидье Дрогба

Хамгийн тааруухан тоглосон : Соломон Калу

Юу болсон бэ : Ноён Жозе Стенфорд Брижэд ялагддаггүй гэдгээ нотолж хуучин багаа мулталсан. Интерийн сүүлийн 3 жилийн азгүйтлийг зогсоож чадсан тэрээр одоо хүчирхэг Барсаг аргалж чадах эсэх нь олны анхаарлыг татаж байна. Абрамовичийн мөрөөдөл дахиад л биелсэнгүй.

Дараа нь яасан : Лигийн хүчтэй өрсөлдөгчөө ялснаар премьер лигийн цомоо нэгээр нэмэхэд ойрхон ирээд байна. Мөн ФА цомын финалд ч ялахгүй гэх газаргүй. Кот’д Ивиор довтлогч карьерийн оргил амжилтаа үзүүлээд байгаа бөгөөд одоогоор лигийн 27 тоглолтонд 25 гоол оруулаад байна.

GD Star Rating
loading...
Долоон жилийн тэртээхтэй харьцуулахад, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. Gamnai. says:

    Sonirholtoi…..

    GD Star Rating
    loading...
  2. mend-amar says:

    hoho soccervideos.miniih.com ortsgoogooroi!!!

    GD Star Rating
    loading...
  3. Chelsea 1-0 Bolton
    goal Anelka (43)
    Chelsea maani manugaas 4 onoogoor
    arsenalaas 5 onoogoor tasarlaa bolomjoo sain ashiglalaa

    GD Star Rating
    loading...
  4. tseska says:

    Manu1

    GD Star Rating
    loading...
  5. Энэ Newcastle United нээрээ Челси мандан бадрахаас өмнө байнга ТОП-4-т ордог байсан юм байна лээ ш дээ. Бүүр Премьер Лигийн 2 дугаар байранд ч орж явсан гэж байгаа. Одоо доод лигт таваргаж яваа ч гэсэн хүснэгтийн тэргүүн эгнээнд байна лээ. Ирэх жил буцаж орж ирснээр Английн лиг ч улам л сонирхолтой болох байх даа.

    GD Star Rating
    loading...
  6. Гоё мэдээлэл байна. PL гэдэг болсноос /1992/ хойш Ливерпүүл нэг ч түрүүлээгүй. Харин Блэкбурн 1, Челси 2, Арсенал 3, бусад 11 нь тэгээд МанЮ-ийнх байлаа.

    Одоо ч МанЮ түрүүлэх найдвар байгаа. Челси Тоттенхэм, Ливерпүүл, Уиган зэрэг багуудаас дор хаяж 4 оноо алдана гэж мурийцэхэд ч бэлэн байна.

    Урагшаа МанЮ

    GD Star Rating
    loading...
  7. Anti - Manu says:

    tanaih cityg barchaad ingej huts gulogoo

    GD Star Rating
    loading...
  8. Chelsea says:

    Go Chelsea go to get the premier league title. There was a famous FC Nottingham Forest in 1970′s-1980′s. Buried?

    GD Star Rating
    loading...
  9. storm says:

    bayrallaa sonirholtoi medee bna

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: