loading...
“Чикаго” – “Бостон” – 101:93 (17:20, 27:21, 23:27, 34:25)
Ч: Роуз – 39. Хайнрик – 30. Ноа – 9+16 самбар.
Б: Пирс – 28. Р. Аллен – 25. Гарнетт – 14+9 самбар.
Буллз өнөөдөр талбай дээрээ Селтиксийг хожиж, плей-оффт нэг алхам ойртлоо. Дерик Роуз өөрийн дээд амжилт 39 оноо авсан бол Кирк Хайнрич 30 оноо авч багийнхаа хожилд гол үүрэг гүйцэтгэжээ.
Буллз маргааш улирлын сүүлийн тоглолтоо Бобкэтстэй хийх бол Торонто Никстэй хийнэ. Буллз хожвол, эсвэл Торонто хожигдвол Дорнод бүсийн 8-р байр Буллзынх болно. Харин Буллз хожигдоод, Рэпторс хожвол 8-р байранд Торонто бичигдэж плей-оффт орох юм.
Харин Бостоны хувьд 4-р байраа ахиулахыг хүссэнгүй юу, эсвэл үнэхээр хожигдов уу. Тэд плей-оффын эхний шатыг давбал Кливлендтэй тоглох нь.
“Голден Стэйт” – “Юта” – 94:103 (22:22, 25:25, 22:30, 25:26)
Г: ЖорЖ – 21. Карри – 17. Толливер – 15+9 самбар.
Ю: Окур – 23. Майлз – 16. Мэттьюз – 16.
Жазз өнөөдөр Голден Стэйтийг талбайд нь хожжээ. Юта маргааш талбай дээрээ адил амжилттай байгаа Сансыг хүлээж авч улирлын сүүлийн тоглолтоо хийнэ. Даллас маргааш талбай дээрээ Спэрстэй тоглоно. Жазз хожоод Даллас хожигдвол Жазз бүсдээ 2-р байрыг эзлэх нөхцөлтэй. Гэхдээ бүх юм муугаар эргэвэл тэд 5-руу унах ч магадлалтай.
Маргааш Карлос Бузер тоглох эсэх нь тодорхойгүй. Тэрээр өнөөдөр гэмтэл авсан.
Голден Стэйтийн хамгаалагч С.Карри энэ улирлын 162 дахь холын шидэлтээ оновчтой болгож, НБА-ын шинэ тоглогчийн дээд амжилтаа ахиулсан байна.
НБА-аас Делл Карриг энэ улирлын шилдэг шинэ тоглогчийн төлөөх санал асуулгад санал өгүүлэхгүй болсон бөгөөд түүний хүү С. Карри шилдэг шинэ тоглогчийн төлөө өрсөлдөх тул ийм шийдвэр гаргажээ.
“Лейкерс” – “Сакраменто” – 106:100 (28:28, 32:26, 26:19, 20:27)
Л: П. Газоль – 28+8 самбар. Браун – 24. Вуячич – 13.
С: Удрих – 21+11 дамжуулалт. Томпсон – 19+16 самбар. Гарсия – 15.
Лейкерс улирлын сүүлийн талбай дээрх тоглолтондоо хуучны ривалийнхаа нэг Кингзийг хожлоо. Газоль багаа тэргүүлсэн бол Шэннон Браун мөн сайн тоглосон байна. Коби болон Байнум нар тоглоогүй. Гэхдээ тэд УБ-ын цагаар Даваа гаригт Оклахоматай хийх плей-оффын эхний шатны эхний тоглолтонд тоглох гэнэ.
Кингзийн хувьд 25-57 гэсэн амжилтаар энэ улирлыг дуусгалаа. Тэд өнгөрсөн улирлынхаас 8 хожил илүү авчээ. Өнгөрсөн улиралд Кингз НБА-ын хамгийн муу амжилтыг үзүүлээд байв.
“Финикс” – “Денвер” – 123:101 (38:26, 32:23, 27:21, 26:31)
Ф: Стадемайр – 26+8 самбар. Нэш – 18+10 дамжуулалт. Ж. Ричардсон – 14.
Д: Энтони – 29. Биллапс – 16. Лоусон – 13.
Өнөөдөр Санс талбай дээрээ Наггетсийг хожсоноор плей-оффын эхний шатанд талбай дээрээ олон тоглолт хийх нь тодорхой болов. Маргааш Санс Ютагийн талбайд зочлох бөгөөд хожвол хожвол 3-р байранд, хожигдвол 4-р байранд бичигдэж улирлын тоглолтыг өндөрлөнө.
Наггетсийн эсрэг Амаре 26 оноо авсан бол Нэш 18 оноо, 10 оновчтой дамжуулалт хийж, талбай дээрээ Наггетсийг 11 дэхээ дараалан хожив.
Наггетсийн довтлогч Кенион Мартин 2-р үед тоглолтыг орхисон. Түүний өвдөг зовиурлаж байсан, Мартин үргэлжлүүлэн тоглож аз туршихыг хүсээгүй гэнэ.
Стив Нэш лигийг 4-өөс дээш удаа оновчтой дамжуулалтаар тэргүүлсэн НБА-ын түүхэн дэх 5 дахь тоглогч болсон байна.
НБА-ын улирлын тоглолтын явц
| Дорнод бүс | тт | хо | хд | % | |
| 1 | КЛИВЛЕНД | 81 | 61 | 20 | 75,3 |
| 2 | ОРЛАНДО | 81 | 58 | 23 | 71,6 |
| 3 | АТЛАНТА | 81 | 52 | 29 | 64,2 |
| 4 | БОСТОН | 81 | 50 | 31 | 61,7 |
| 5 | МАЙАМИ | 81 | 46 | 35 | 56,8 |
| 6 | МИЛУОКИ | 81 | 45 | 36 | 55,6 |
| 7 | ШАРЛОТТ | 81 | 44 | 37 | 54,3 |
| 8 | Чикаго | 81 | 40 | 41 | 49,4 |
| 9 | Торонто | 81 | 39 | 42 | 48,1 |
| 10 | Индиана | 81 | 32 | 49 | 39,5 |
| 11 | Нью-Йорк | 81 | 29 | 52 | 35,8 |
| 12 | Филадельфи | 81 | 27 | 54 | 33,3 |
| 13 | Детройт | 81 | 26 | 55 | 32,1 |
| 14 | Вашингтон | 81 | 25 | 56 | 30,9 |
| 15 | Нью-Джерси | 81 | 12 | 69 | 14,8 |
| Өрнөд бүс | тт | хо | хдП | % | |
| 1 | ЛЕЙКЕРС | 81 | 57 | 24 | 70,4 |
| 2 | ДАЛЛАС | 81 | 54 | 27 | 66,7 |
| 3 | ЮТА | 81 | 53 | 28 | 65,4 |
| 4 | ФИНИКС | 81 | 53 | 28 | 65,4 |
| 5 | ДЕНВЕР | 82 | 53 | 29 | 64,6 |
| 6 | ПОРТЛЕНД | 81 | 50 | 31 | 61,7 |
| 7 | САН-АНТОНИО | 81 | 50 | 31 | 61,7 |
| 8 | ОКЛАХОМА СИТИ | 81 | 49 | 32 | 60,5 |
| 9 | Хьюстон | 81 | 42 | 39 | 51,9 |
| 10 | Мемфис | 81 | 40 | 41 | 49,4 |
| 11 | Нью-Орлеан | 81 | 36 | 45 | 44,4 |
| 12 | Клипперс | 81 | 28 | 53 | 34,6 |
| 13 | Голден Стэйт | 81 | 25 | 56 | 30,9 |
| 14 | Сакраменто | 82 | 25 | 57 | 30,5 |
| 15 | Миннесота | 81 | 15 | 66 | 18,5 |
loading...






nice nice hezeee Play off-n Ehnii shatiin Dvn garah bol uliral duusgaad gargahuu ???
loading...
Denver ingej tugsguj bgd ih haramsj bn. ghde POd ehnii shatnaas garwal LAL Thunderiin hojsont n togloh bilu? Mar Utah hojigdwol Denver 4uur garch ehnii shatand Utaht talbai dere iluu olon toglono. Utah hojigdosoi l gj zalbirii.
loading...
Unuudriin togloltin tuhaid gewel D.George’n 2 buzzer gaihalt. Bas Rasheed’g yaj martah bilee? Teriig sto nasanda martku bhaa nowsh gj ahahha. Unen butelgu, ter bichlegiig zaawal uzerei humuse! Ter tsaraig n hararai, nuguu hed n mel gaihsan hahahahaha
loading...
haha rasheed estoi goe bsoon.
loading...