loading...
“Уиган” – “Портсмут” – 0:0
“Тоттенхэм ” – “Арсенал” – 2:1 (1:0)
Гоол: Роуз, 10 (1:0). Бэйл, 47 (2:0). Бендтнер, 85 (2:1).
“Тоттенхэм”: Гомес, Кинг, Бэйл, Ассу Экотто, Доусон, Кабуль, Хаддлстоун, Роуз (Бентли, 46), Модрич, Павлюченко (Крауч, 89), Дефо (Гудьонсен, 68).
“Арсенал”: Альмуния, Клиши, Кэмпбелл, Санья (Уолкотт, 52), Вермален (Сильвестр, 20), Эбуэ, Насри, Росицки, Денилсон (Ван Перси, 68), Диаби, Бендтнер.
Топ4 –т орохоор зүтгэж буй Тоттенхэм Хотспурчууд Английн Премьер Лигийн цом авах боломжтой багуудыг нэг болох Арсеналыг өөрийн талбай болох
White Hart Lane-д хүлээн авч 2-1 н харьцаатайгаар буулган авлаа. Энэ тоглолтонд анх удаа гараанд гарсан Тоттенхэмийн залуу хагас хамгаалагч 19 настай Дэниел Рөүз 27 орчим метрийн зайнаас нэгэн гайхалтай гоолыг тоглолтын 10 дахь минутанд хийн Спурсчууд тэргүүлж эхэлсэн юм. Хэдийгээр Арсеналчууд хэд хэдэн боломж гарган давамгайлахыг хичээж байсан боловч тоглолтын 47 дахь минутанд Спурсын Г.Бейл дахин нэг гоол хийж тооны харьцааг 2-0 болгож холдуулж чадсан. Тоглолтын онцлох нэгэн үйл явдал нь удаан хугацааны бэртэлээс эргэн ирсэн Р.Ван Перси байсан юм. Тэрээр тоглолтын 68 дахь минутанд Денилсоны оронд сэлгэгдэн талбайд гарсан. Хэдий олон сар талбайд гараагүй байсан ч Ван Перси багийнхаа тоглолтыг сэргээн хэд хэдэн аюултай цохилт гүйцэтгэсэнийг Тоттэнхэмийн хаалгач Гомез хаалт хийн багаа аварч байсан юм. Зөвхөн хожил л хэрэгтэй байсан Арсеналчууд тоглолтын 85 дахь минутанд нэр төрийн ганц гоолыг Н.Бэнтнер хийсэн нь хангалтгүй нь мэдээж.
Тоглолтын дараа А.Венгэр: Энэ тоглолтонд бид заавал хожих хэрэгтэй байсан, чухал тоглолтод хожигдлоо. Одоо лигтээ түрүүлнэ гэдэг бол хэтэрхий хэцүү. Математик боломж байгаа ч, үүнийг боломжгүй гэж үзэж байна. Гэхдээ бид үргэлжлүүлэн тоглолтоо гарган хожлын төлөө тоглох болно.
Х.Реднап: Өнгөрсөн амралтын өдөр ФА цомын хагас шигшээ тоглолтоос хасагдсан бидний хувьд энэ бол гайхалтай үзүүлэлт байлаа. Хөгжөөн дэмжигчид ч гэсэн ийм үр дүнг хүсч, нэхэж байсан. Түүнчлэн хаалгач Гомез гайхалтай хаалтуудыг хийснийг дурдах хэрэгтэй, тэр үнэхээр сайн байсан.
Ингээд Арсенал 71 оноотой хэвээр ПЛ-г тэргүүлэгч Челси клубээс 6 онооны ард үлдэж хүснэгтийн 3-р байранд, Тоттенхэм 3 оноо авсанаар 61 оноотой Манчестер Сити-н ард нэг оноо нэхэн 5-р байранд бичигдэж байна. Спурсчууд энэ хагассайн өдөр Лиг тэргүүлэгч Челсиг өөрийн талбайд хүлээн авах бол, Арсенал ирэх бүтэнсайнд Виганы талбайд зочлон тоглох юм.
loading...




xaxaxaxa
loading...
дажгүй бичсэн байна
loading...
arsenal sanaasnas muu bn shuuu
loading...
arsenal unen amjsangui dee videog n harhad arai hij ganziig hiisen bna lee 85 dah minutadn
http://csports.mn/video/2010-03-24-11-00-06/212-tottenham-2-1-arsenal-gw-34-b
loading...
Реал Мадридын Кака, Роналдо болон
2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810
loading...
van persie toglofsond bayrtai bgaa. ene togloltond gomiz l gai bolson dooo
loading...
Arsenal ehnii yedee taaruu togloloo.Ene saturday Mansity-ManUdt,TotenhamSpurs -Chelsea geed goy uymnuud ch bolnodoo kkk.EP leage-iin topuud hugshin toglogchidoo shahah bodlogo bariad ehlevyydee.Chelsea Ballack Anelka nart tsalingaa 50% hasuulaad gants jil geree hiih sanal tavisan.Ballack shuud zuvshuursun baina lee.za tegeed Anelka Deco fererra alex Belletti Hillario nar yavah ni iolgomjtoi bolloo.J.Cole bas magadgyi.MAN UTd -aas berba M.Owen G.Nevill baaraggyi yavna.R.Gigss P.Scouls nar yag Ballack Anelkatai adil gereenii sanald ysegee zursan.United harin 21-nastai dovtologch Gonzales gedeg Mexicogoos avch baina.Fulhamaas 21-tei tom bietei hamgaalagch J.Smalling avch baina.Tegeed Window ongoihoor Benzima,David Silvagiin araas £60 sayiig yrhed belen baina gene.Benzima-£25m David Silva £35m havitsaa.Bas 1 German goalkeeper £10m geh met… Uymch bolohnee hymyysee
loading...
arsenaliiinhan heden jliin tursh ene jil manai zaluus arai zaluudlaa daraa jil turshlaga avyas jigdred jinhen alna gej helle ene jil l ter n ug n bieleh baital gemtel bertel-d orogdood neg l bolsongui daraa jil yu gai bolhiim boldoo ug n tednii neg tsom avhiin harchih yumsan manai real ch gesen urgelj l draaa jil gehiim chyort gej!
loading...
http://www.miniiweb.com
togloltiin toimiig endees uzneuu
loading...
Ингээд л амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхээд байх юм даа манай Арсеналчууд. Яанаа айн. Улирлын эхэнд бэртэл гэмтэлтэй тоглогч бараг байхгүй үед уг нь алж байсан юмсан. Ядаж Ван Перси бэртээгүй бол өдийд хүснэгтийг тэргүүлж л байх байсан байх. Гэхдээ хонгилын үзүүрт гэрэл харагдаад л байгаа шүү.
За ямартаа ч гоё мэдээ оруулсан байна гэхэд ч хаашаа юм. Баг маань хожигдцон тухай байхад. Гэхдээ Алтан гээд энэ сэтгүүлч сонирхолтой байдлаар бэлтгэдэг юм байна. Тоглолтын дараах дасгалжуулагчдын хэлсэн үгийг премьер лигийнх нь албан ёсны сайтаас орчуулж тавьж байгаа нь надад их таалагдлаа. Баярлалаа Алтан.
loading...