loading...
Ла Лигийн 32-р тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдлаа. Реал Мадридийг талбай дээр нь хожиж, лигийг тэргүүлэх болсон Барселона энэ тойрогт өөрийн талбайдаа Депортивог хүлээн аван тоглож 3:0-ээр хожив.
Гэмтэлтэй Златан Ибрахимовичийн оронд талбайд гарсан Боян Кркич эхний гоолыг Чавигийн дамжуулалтаар хийсэн бол 2-р хагаст энэ улирлын нээлт болоод буй залуу тоглогч Педро бараг талбайн төвөөс хаалгачийг урагшаа гарсныг ашиглан нэгэн гоёмсог гоол хийсэн байна. Харин тоглолтын цэгийг Яя Туре булангийн цохилтыг гүйцээн 3 дахь гоолыг хийснээр тавьжээ.
Бямба гаригт Барса өөрийн хотын Эспаньолийн талбайд зочилж хүндхэн тоглолт хийх юм. Хуваарь шахуу, 2 фронтод зэрэг тоглож байгаа, Златан, Иньеста зэрэг үндсэн тоглогчид гэмтэлтэй байгаа тул Пэп Гуардиола зарим өөрчлөлтүүд, ротэйшнийг хийж, Боян, Жеффрен, Рафа Маркес болон тэр бүр гараанд гарч тоглоогүй Яя Туре нарыг үндсэн 11-т гаргасан байна. Мөн Тьерри Анриг сэлгээгээр талбайд гаргаж.
Барса Реалаас ийн 6 онооны давуутай боллоо. Реал өнөө шөнө Алмериагийн талбайд зочилно.
Мальорка дахин 4-р байранд орж ирсэн ч 3 оноо авах боломжтой тоглолтноос 1 оноо авчээ. Тэд Ла Лигээс хасагдахгүйн төлөө тоглож байгаа Реал Зарагозатай тэнцсэн юм.
Улирлыг маш муу эхлүүлж, сүүлийн байрыг “баталгаатай” аваад байсан Херес сүүлийн үед овоо дээрдэж байна. Энэ тойрогт Атлетико Мадридийг талбайд нь хожиж шуугиан тарив. Херес одоо 17-р байрны багаас 6 оноо дутуу, лиг дуусахад 6 тойрог үлдсэн гэхээр боломж бас ч гэж байна.
Малага Осасунагийн талбайд зочилж 2:2-оор тэнцжээ. Осасуна 2 ч удаа тоглолтыг тэргүүлсэн ч тухай бүрт нь зочид тэнцээний гоол хийж дөнгөсөн.
Эспаньолийн зочлон тоглолтын муу цувралууд үргэлжилсээр. Өнгөрсөн шөнө тэд Расингийн талбайд 3:1-ээр хожигдлоо.
Аваргуудын лигийн эрх бүхий 4-р байранд байсан Севилья энэ тойрогт Реал Вальядолидийг барсангүй хожигдсоноор 5-руу буулаа.
Тенериф энэ улирлын Ла Лигийн анхны зочлон тоглолтын хожлоо Спортингийн талбайгаас авчээ.
3 тоглолт дараалан хожоод байсан Вильяреалийг Хетафе зогсоож, Европын цомын тэмцээний эрхийн төлөөх өрсөлдөөнд нь саад хийснээр барахгүй өөрсдөө Вильяреалын дээр бичигдлээ.
Өнөө шөнө Алмериа – Реал Мадрид, Валенси – Атлетик багууд тоглно.
Тоглолтуудын дүн:
Барселона — Депортиво 3:0
Гоол: Кркич, 15; Педро, 68; Яя Туре, 72
Барселона: Вальдес, Даниэл Алвес, Пике, Маркес, Максвелл, Хави (Бускетс, 76), Яя Туре, Месси, Жеффрен (Кейта, 51), Педро, Кркич (Анри, 73)
Депортиво: Арансубиа, Мануэль Пабло, Лауре, Лопо, Писку, Серхио (И.Перес, 85), Антонио Томас, Х.Родригес, П.Альварес (Домингес, 52), Гуардадо, Рики (Лассад, 69)
Атлетико — Херес 1:2
Гоол: Форлан, 12 – Марио, 9; Арментерос, 72
Атлетико: де Хеа, Перния, Домингес, Переа, Валера, Симау (Рейес, 56), Хурадо (Сальвио, 75), Тьягу, Гарсиа (Ассунсао, 66), Форлан, Агуэро
Херес: Ренан, Франсис, Касадо, Айтами, Гиода, Морено, Арментерос (Прието, 90), Орельяна (Викейра, 90), Кальво (Алекс, 77), Кейта, Марио
Расинг — Эспаньол 3:1
Гоол: Чите, 37-пен, 51-пен; Арана, 90 – Алонсо, 33
Расинг: Кольторти, Кристиан, Торехьон, Ориоль, Пинильос, Морал (Серрано, 68), Колса, Диоп, Арана, Чите (Боладо, 80), Мунитис (Ласен, 53)
Эспаньол: Камени, Д.Гарсиа, Чика, Ронкалья, Пареха, Форлин, Мойзес (Альварес, 49), Верду, Л.Гарсиа (Кальехон, 66), Короминас (Бен Сахар, 65), Алонсо
Сарагоса — Мальорка 1:1
Гоол: Суазо, 22 – Рубен, 13
Сарагоса: Роберто, Понсио, Контини, Пулидо, Андер, Ярошик, Эдмилсон, Габи (Колунга, 63), Элисеу (Пеннант, 46), Арисменди, Суазо (Агуйлар, 79)
Мальорка: Дуду Ават, Хосеми, Маттиони (Виктор, 76), Айосе, Нунеш, Рубен, Марти, Валеро, Вебо (Суарес, 66; Чина, 79), Кастро, Адуритц
Осасуна — Малага 2:2
Гоол: Пандиани, 10, 48 – Кайседо, 31; Баха, 76
Осасуна: Лопес, Аспиликуэта, Серхио, Хосечо, Монреаль, Хуанфран (Шоджаеи, 78), Пуньяль, Вадоч, Пандиани, Камуньяс, Аранда (Галан, 83)
Малага: Мунуа, Мтилига, Торибио (Апоньо, 62), Торрес, Гонсалес, Ороско, Дуда, Хуанито, Фернандо (Валдо, 46), Баха, Кайседо (Форестьери, 67)
Хетафе — Вильярреал 3:0
Гоол: Мику, 56, 86; Лопес, 72-авт
Хетафе: Кодина, Мане, Марио, Рафа, Кортес, Гонсалес (Гавилан, 87), Каскеро (Эскаси, 82), Селестини, Риос (Парехо, 71), Ману, Мику
Вильярреал: Лопес, Анхель, Капдевила, Годин, Родригес, Сенна (Пирес, 42), Ибагаса (Касорла, 71), Кани (Льоренте, 62), Сориано, Нилмар, Росси
Вальядолид — Севилья 2:1
Гоол: Диего, 42; Манушу, 54 – Кала, 83
Вальядолид: Хакобо, дель Орно, Нивалдо, Барраган, Фонсека, Бараха, Лопес (Маркос, 55), Наусет (Маркитос, 66), Борха, Манушу, Диего
Севилья: Палоп, Лоло, Наварро (Скиллачи, 16), Кала, Драгутинович, Адриано, Капель (Карлос, 78), Навас, Ромарик, Луиш Фабиано, Негредо (Кануте, 63)
Спортинг — Тенерифе 0:2
Гоол: Мартинес, 70; Альфаро, 87
Спортинг: Пабло, Канелья, Грегори, Херард (Кармело, 76), Камачо, Куэвас, Лора, Ривера, Кастро, Моран (Кике, 60), Баррал (Билич, 67)
Тенерифе: Арагонесес, Бертран, Кабрера, Сицилья, Кулебрас, Алонсо, Айосе (М.Мартинес, 81), Альфаро (Коме, 90), Хуанлу, Р.Мартинес (Ричи, 86), Нино
| Ла Лигийн явц | тт | хо | тн | хд | Б-х | Оноо |
| 1. Барселона | 32 | 26 | 5 | 1 | 80-19 | 83 |
| 2. Реал | 31 | 25 | 2 | 4 | 83-28 | 77 |
| 3. Валенси | 31 | 16 | 8 | 7 | 50-35 | 56 |
| 4. Мальорка | 32 | 15 | 7 | 10 | 50-37 | 52 |
| 5. Севилья | 32 | 15 | 6 | 11 | 46-38 | 51 |
| 6. Атлетик | 31 | 14 | 6 | 11 | 45-42 | 48 |
| 7. Хетафе | 32 | 14 | 5 | 13 | 46-40 | 47 |
| 8. Вильярреал | 32 | 13 | 7 | 12 | 46-44 | 46 |
| 9. Депортиво | 32 | 12 | 7 | 13 | 33-42 | 43 |
| 10. Атлетико | 32 | 11 | 7 | 14 | 48-50 | 40 |
| 11. Осасуна | 32 | 10 | 8 | 14 | 30-37 | 38 |
| 12. Спортинг | 32 | 9 | 10 | 13 | 33-41 | 37 |
| 13. Альмерия | 31 | 9 | 10 | 12 | 33-43 | 37 |
| 14. Эспаньол | 32 | 9 | 10 | 13 | 26-40 | 37 |
| 15. Расинг | 32 | 8 | 11 | 13 | 34-46 | 35 |
| 16. Сарагоса | 32 | 8 | 9 | 15 | 38-56 | 33 |
| 17. Малага | 32 | 7 | 11 | 14 | 37-42 | 32 |
| 18. Тенерифе | 32 | 7 | 8 | 17 | 31-61 | 29 |
| 19. Вальядолид | 32 | 5 | 13 | 14 | 32-54 | 28 |
| 20. Херес | 32 | 6 | 8 | 18 | 28-54 | 26 |
loading...





2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810
loading...
real tsom avahgui
loading...
real uhsen yugee avdiin sda
loading...
ta 2 realiig muulaa l baihiin ymar bagiin fanuudiin kkk real tanai bagiiig yatsiin hutsad bhiin t1 llruudchin tsom avahgu jhshig zgr avahgu gej helchij bolndo yhsen yuga avdagin mavdagiin geed tanariig bodvol ydj 4 terbum hun meddeg 2 terbum hun demjdeg bag shuuu! hiiidgee hiitsen handgaa hantsan bag l biz hiisen zuiliih n hajuud 6 jil unjih bol yu ch bish zuil!
loading...
http://www.liverpoolfc.miniih.com
bid hezee ch gantsaaraa alhahgui shuu anduudaa
loading...
http://www.miniiweb.com
togloltiin toimiig endees
loading...
Өмнөд Африк явж ДАШТ үзэх талаар судалж үзсэн хүн байна уу, залуус аа?
Яаж очих, зардал нь хэд байх бол нтр гээд гээд судалсан хүн байна уу?
Тийшээ аялал зохион байгуулж байгаа тур оператор байна уу?
loading...
real barsaagaas neg toirog dutuu bhad l barsag 6 onoogoor iluu garlaa gej bichihiin.butsaal 3 onoo bolj bgaa bizdee.zgr barsaa eeljit hojloo avlaa gj bichij boldogguimuu nzaa.2laa togloltoo hiisnii daraa bol onoonii iluu dutuug bichvel yasiin.
loading...