loading...
(www.olympic.mn)МҮОХ тамирчин, дасгалжуулагч, холбоодын ажилтнуудад Лондон-2012 олимпийн талаархи мэдээллийг өнөөдөр Олимпик Хауст хийв. Энэхүү мэдээллээр МҮОХ, ОУОХ-ы Эв санааны нэгдэлтэй хамтран хэрэгжүүлэх Лондон 2012 хөтөлбөр, Лондоны олимпийн ЗБХ-ны тэтгэлэг зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. 
Мэдээлэлд шигшээ багийн дасгалжуулагч, холбоодын ажилтнууд оролцсон бөгөөд тэд эдгээр хөтөлбөрүүдийн тухай, түүнчлэн Сингапур-2010 Залуучуудын анхдугаар олимп, Гуанжоу-2010 Азийн зуны 16-р наадмын талаархи сонирхсон асуултандаа хариулт авлаа.
loading...



