Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Спэрс Мавериксийг, Хит Селтиксийг, Санс Портлэндийг тус тус амлалаа

GD Star Rating
loading...

Улирлын сүүлийн тоглолтууд өнөөдөр болсон бөгөөд Дорнод бүсийн 5,6-р байр, Өрнөд бүсийн 2-7-р байраар плей-оффт орох багуудын нэр тодорлоо.

Солт Лэйк Ситид талбайн эзэн Жазз болон зочин Сансын тоглолт болсон. Хэрэв энэ тоглолтонд Жазз хожоод, Спэрс Далласыг хожвол Жазз бүсдээ 2-оор плей-оффт гарах байсан ч бүх зүйл эсрэгээр болж, Жазз бүр 5-руу уналаа.

11 сард Стив Нэш ИСПН-ий Ж.А.Адандед хэлж “Санс бол өмнөхөөсөө хавьгүй хүчтэй” хэмээн хэлж байж. Яг тухайн үед Нэшийн үгэнд итгэх хүн олон байгаагүй болов уу. Санс өмнөх улиралд нь плей-оффт шалгарч чадаагүйг ч хэлэх үү. Гэвч Санс үнэхээр хүчтэй байна. Тэд 54 хожил авч, бүсдээ 3-аар плей-оффт орлоо. Сансын гол тоглогчид энэ улиралд гэмтэл бэртлээс хол байсан нь тэдний амжилтанд гол нөлөөтэй. Гэхдээ л Стив Нэшийн л ач. Тэр үнэхээр агуу тоглогч юм. Сансыг лигийн хамгийн шилдэг довтолгоотой баг болгож буй гол хүн нь мэдээж Стив Нэш. Мөн довтолгооноос гадна Сансын хамгаалалт ч их сайжирсан. 12 болон 1-р саруудад муу тоглож, энэ хугацаанд 14-18 амжилт үзүүлж байсан тэд 2-р сараас хойш тун сайн тоглох болсон. Үүнийгээ тэд хамгаалалтаа сайжруулсантай холбон ярьжээ. “Бид одоо өөр баг” гэж Грант Хилл ч хэлж байна.

Санс өнөөдөр хожигдсон бол Денвертэй плей-оффийн эхний шатанд тоглох байсан. Уг нь тэд Денверийг энэ улиралд 3 ялсан бөгөөд ердөө өчигдөр ч 123:101-ээр хожиж байж. Гэвч Санс  плей-оффт Портлэндтэй тоглохыг хүсчээ.

Ютагийн хувьд өнөөдөр Бузергүй, мөн Андрей Кириленкогүй тоглосон. 5-р байртайгаа эвлэрэхээс яахав. Денвер – Юта гэсэн сонирхолтой цуврал болох нь дамжиггүй. Гэхдээ Бузер, АКА-47 эргэн ирэх хэрэгтэй байна.

Спэрст өнөөдөр Далласыг хожих ямар ч сонирхол байсангүй. Хэрэв хожсон бол Спэрсийн байр дээшилж, Санстай учраа таарах байлаа. Спэрс – Далласын тоглолт Санс – Жаззаас түрүүлж дууссан тул аль баг 3-р байраар гарах нь тодорхойгүй байсан.  Гэвч Спэрс Далластай л тоглохыг илүүд үзжээ.

Грег Попович тоглолт эхлэхийн өмнө Тим Данкан, Ману Жинобили нарыг гарааны бүрэлдэхүүнээс хассан бөгөөд улмаар тоглолтонд оролцуулалгүй амраасан болно. Ингээд Дирк Новицки – Тим Данканы бас нэгэн плей-оффын өрсөлдөөнийг бид харах нь.

Дорнод бүсийн хувьд ерөнхийдөө байдал тодорхой шахуу болоод байсан. Буллз сүүлийн тоглолтондоо Бобкэтсийн хожсоноор плей-оффын сүүлийн эрхийг авав. Бобкэтс бол экс Буллз Майкл Жорданы баг бөгөөд тоглолтын дараа Жордан Буллзын хувцас солих өрөөгөөр зочлон зарим тоглогчид болон дасгалжуулагч нарт баяр хүргэсэн байна.

Хит өнөөдөр Нетсийн 2 нэмэлт цагт хожиж, 5-р байраа хадгалжээ. Уэйдийг дасгалжуулагч нь тоглуулахгүй гэдгээ өмнө нь хэлж байсан болохоор Хитийг хожигдож, 5-р байраа 6-аар сольж, плей-оффт Бостон биш Хоукстай тоглох нь гэж бодож байсан ч тийм зүйл болсонгүй. Хит өнгөрсөн улиралд Хоукст эхний шатанд хожигдож байлаа.

Энэ улиралд Хит Бостонтой нийт 3 тоглохдоо 3-ууланд нь хожигдсон төдийгүй учраа таарсан сүүлийн 12 тоглолтынхоо 11-т нь хожигдсон аж. Плей-оффт юу болохыг харъя.

Ингээд улирлын тоглолт өндөрлөлөө.

Энэ улирлын шилдэг амжилтыг Кливленд Кавальерс 61-21 амжилтаар үзүүлэв. Кавальерсаас өөр баг 60 хожлын босго давсангүй. Харин Нью-Жерси Нетс 12-70 амжилттайгаар хүндхэн улирлын ард гарлаа.

Плей-офф УБ-ын цагаар Ням гаригт эхэлнэ.

Улирлын тоглолтын дүн:

ДОРНОД БҮС.

Атлантийн далайн дивизион тт хо хд %
1 БОСТОН 82 50 32 61,0
2 Торонто 82 40 42 48,8
3 Нью-Йорк 82 29 53 35,4
4 Филадельфия 82 27 55 32,9
5 Нью-Джерси 82 12 70 14,6
Төв дивизион тт хо хд %
1 КЛИВЛЕНД 82 61 21 74,4
2 МИЛУОКИ 82 46 36 56,1
3 ЧИКАГО 82 41 41 50,0
4 Индиана 82 32 50 39,0
5 Детройт 82 27 55 32,9
Зүүн өмнөд дивизион тт хо хд %
1 ОРЛАНДО 82 59 23 72,0
2 АТЛАНТА 82 53 29 64,6
3 МАЙАМИ 82 47 35 57,3
4 ШАРЛОТТ 82 44 38 53,7
5 Вашингтон 82 26 56 31,7

ӨРНӨД БҮС.

Баруун хойд дивизион тт хо хд %
1 ДЕНВЕР 82 53 29 64,6
2 ЮТА 82 53 29 64,6
3 ПОРТЛЕНД 82 50 32 61,0
4 ОКЛАХОМА СИТИ 82 50 32 61,0
5 Миннесота 82 15 67 18,3
Номхон далайн дивизион тт хо хд %
1 ЛЕЙКЕРС 82 57 25 69,5
2 ФИНИКС 82 54 28 64,6
3 Клипперс 82 29 53 35,4
4 Голден Стэйт 82 26 56 31,7
5 Сакраменто 82 25 57 30,5
Баруун өмнөд дивизион тт хо хд %
1 ДАЛЛАС 82 55 27 67,1
2 САН-АНТОНИО 82 50 32 61,0
3 Хьюстон 82 42 40 51,2
4 Мемфис 82 40 42 48,8
5 Нью-Орлеан 82 37 45 45,1

ДОРНОД БҮС

Дорнод бүс тт хо хд %
1 КЛИВЛЕНД 82 61 21 74,4
2 ОРЛАНДО 82 59 23 72,0
3 АТЛАНТА 82 53 29 64,6
4 БОСТОН 82 50 32 61,0
5 МАЙАМИ 82 47 35 57,3
6 МИЛУОКИ 82 46 36 56,1
7 ШАРЛОТТ 82 44 38 53,7
8 ЧИКАГО 82 41 41 50,0
9 Торонто 82 40 42 48,8
10 Индиана 82 32 50 39,0
11 Нью-Йорк 82 29 53 35,4
12 Детройт 82 27 55 32,9
13 Филадельфия 82 27 55 32,9
14 Вашингтон 82 26 56 31,7
15 Нью-Жерси 82 12 70 14,6

ӨРНӨД БҮС

Өрнөд бүс тт хо хд %
1 ЛЕЙКЕРС 82 57 25 69,5
2 ДАЛЛАС 82 55 27 67,1
3 ФИНИКС 82 54 28 65,9
4 ДЕНВЕР 82 53 29 64,6
5 ЮТА 82 53 29 64,6
6 ПОРТЛЕНД 82 50 32 61,0
7 САН-АНТОНИО 82 50 32 61,0
8 ОКЛАХОМА СИТИ 82 50 32 61,0
9 Хьюстон 82 42 40 51,2
10 Мемфис 82 40 42 48,8
11 Нью-Орлеан 82 37 45 45,1
12 Клипперс 82 29 53 35,4
13 Голден Стэйт 82 26 56 31,7
14 Сакраменто 82 25 57 30,5
15 Миннесота 82 15 67 18,3
GD Star Rating
loading...
Спэрс Мавериксийг, Хит Селтиксийг, Санс Портлэндийг тус тус амлалаа, 10.0 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

13 Сэтгэгдэл

  1. good job…

    GD Star Rating
    loading...
  2. bean says:

    buh bagtaa amjilt husiiiii bugd l sain togloosoi

    GD Star Rating
    loading...
  3. bilguun says:

    miami celtics iig xojoosoi yana da medku
    spurs laagaasai

    GD Star Rating
    loading...
  4. buya says:

    minii demjij bgaa 3 -n bag 1 zoond orchihson bna. celtiks ,maimi, cavs-n 1 n l busiin avargiin toloo uldeh n dee uul n maimi-g busiin avargiin toloo cavs-tai uzeesee gej bodsiin . odoo miniiheer cavs orlando 2 busiin avargad uzeh bh. ornod bus bol jinhene alaanii bus utah, denver, dallas, sans, lakres nar barag tentsuu huchtei . nadad bol denver utah 2 busiin avargad uzeed utah garaasai gej bodoj bn . tegeed acargiin toloo utah-cavs 2 uzeed cavs avaasai. ene zovhon minii bodol shu!!! zaluusaa oor oorsdiinhoo taamgiig bicheeree sonirholtoi shdee

    GD Star Rating
    loading...
  5. BZzS says:

    Utah Denver 2 chn ehnii shatand hoorondoo taartsan yu gj busiin awargad hoorondo taarah we?! westiin zoonii awarga der Denver Phoenix garaad Denver yalad eastes orlandot finaldwal goy l bn

    GD Star Rating
    loading...
  6. FC Liverpool says:

    ЭНЭ ЖИЛ ШИНЭ АВАРГА ТӨРӨӨСЭЙ. САНС, ДАЛЛАС 2 ЫН АЛЬ НЭГ НЬ ТҮРҮҮЛЭЭСЭЙ

    GD Star Rating
    loading...
  7. AhaP says:

    ene jil bol barag ihenh baguudin l etsiin huchiig gargah jil Jishee ni:Spurs yu ve ene jil duncanig orj irsnes hois h hamgin muu jil ni gsen,Dallas bas Kidd yanaa tehdee tsutsagui sain toglj bgaldaa tehdee bas 1 bish,Pheonix NASH Richardson,Hill ed nar arai ch bas uhcheeguulde tehdee toglj chadku mutombo mourning shig bolhoosoo umnu awargiin tuluu arai zaluu bga dre alaltsah l hregtei OKC-tai bol yarih um bhku shan jil bolloo ugas ted anr conferenciin awarga btugai lakersd hojigdooh bh tim bolhoor shan turshlaga l hurimtluulah l heregtei Zia Ted Eastees bol ORLANDO CAVS ATLANTA? ed nar bol zuger l mangas shig l bga CAVS odoo yu ve?haishaain ALL STAR yu nmuu :) ),ORLANDO ch mun yalgaagui daanch Lewis gdeg durak ni 1 l bolj ughku bgaa,ATLANTA ene jil zuer urdniihsige ingel duusn kk,,,Boston yanaa ene jil huche shawhaad ted daraa jil bagaa tara hin gsen ene jil Bulls haramsaltai l bn ehni shatand CAVS tai ugas ted hojigdoh l bh ted bas milwaukee najinaa burhan mn salmons ireel azarga bolchlo bullsiihen ashiglaj chadsangu Charlotte bas ene jil shan turshliga hurimtluuulah l hergtei stephen jackson bas nas ni nileen yawjagada yandaa za ene zuwhun my bodol shu guys

    GD Star Rating
    loading...
  8. sarnai says:

    bostonii hugshchuud mani sn togloosoi gj. bostoniig lakerstei awargiin tuluu harwl uur huseh yum algoo. herwee garwal ali ni ch awsan uneheeriin goyoo kkk. boston po.d ug ni sergedeg dee naidaa l harj bhaas lal clew.tei garaad lal awuul bas l goe. lal ymarch bsan buseesei garch ireh bhoo. orlondog martaj bolohgu shuu vincenety bas l awah eostoil humuusiin neg.

    GD Star Rating
    loading...
  9. marcus says:

    boston uragshaa.

    GD Star Rating
    loading...
  10. BZzS says:

    Nash Kidd gj 2 hugshin shn garuud bas hariagul guij bhimda. owoo do ain. Bureldehun gewel Cle Orl Dal ntr aimar bgashd, zamen n hurtel stars. Tgtl manai Denver gj bugd l oron garan. Galzuurhara ymarch bagiig eleglechne, sarnihara sarnichna. Odoo sn toglosoi gel haraal suuy da, taamaglaj bolohgu bag

    GD Star Rating
    loading...
  11. Vinsanity says:

    Cavs yumu Orl avraga avchaasai!denver ugasa odoo butku bolchlo duu ug ni ulirliin tursh gaihaltai bsiimsan suul hesegt l jaahan unaltand orchloo!2-r shatand shalgarchuul Carl ireed arai gaigui bolj magad gehdee l hetsu dee!Vinsanity maani zodog tailhasa umnu gants avragiin bugj zuucheesei dee!

    GD Star Rating
    loading...
  12. BatManu says:

    SPURS l dallasiig shaachuul uur huseh um alga.aan bas orlandog finald uldeesei gj bodjin. SAS vs ORL gsn final uzmeer bn ghde hudlaa bhdo. ghde l GO SPURS GO go eva longoria parker

    GD Star Rating
    loading...
  13. BeMAGIC says:

    Chicago Bulls, Portland Trail Blazers 2 Finald uldeesei, tgul ch gueeemon goy do! Whoops… “ENE GEHDEE MINII L BODOL SHU, GUYS!” lmao :) ))))

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: