Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Английн хөлбөмбөг » Манчестер Cити : Манчестер Юнайтед

GD Star Rating
loading...

Маргааш Английн Английн Премьер Лигийн 7 тоглолт болно.
19:45 Манчестер C. – Манчестер Ю.
22:00 Бирмингхэм С. – Халл С.
22:00 Блэкбёрн Р. – Эвэртон
22:00 Фулхэм – Волверхэмптон
22:00 Стоук C. – Болтон В.
22:00 Сандэрлэнд – Бёрнли
00:30 Тоттенхэм Х. – Челси
Эдгээрээс Манчестерийн дерби хамгийн сонирхол татах тоглолтуудын нэг билээ.

Нэг хотын энэ 2 багийн тоглолт үргэлж сонирхол татсан, “гал” гарсан, өрсөлдөөнтэй тоглолт болдгыг бид бүгд мэднэ. Энэ улирлын эхний тоглолт ч үүнийг баталсан. 2009 оны 9 сарын 20-нд болсон уг тоглолт маш ширүүн өрсөлдөөнтэй явагдаж Манчестер Юнайтед нэмэлт цагт М.Овены хийсэн гоолын ачаар 4-3 харьцаатайгаар шинэ эзэнтэй болж, ихээхэн хөрөнгө оруулалтын дүнд огцом хүчирхэгжсэн хөрш Манчестер Ситиг талбай дээрээ буулган авсан.
Харин энэ удаагийн тоглолт зүгээр нэг дерби биш гэдгээрээ мөн онцлог болохоор байна. 3 жил дарааллан АПЛ-ийн цом авч гайхалтай амжилт үзүүлээд байгаа МанЮ, лиг тэргүүлэгч Челси клубээс 4 онооны ард нэхэн яваа. Харин Ман.Сити лигийн топ4-т үлдэж дараа жилийн Аваргуудын Лигийн тоглолтонд орох эрх авч багийнхаа түүхэнд шинэ хуудас нэмэхээр хичээж байгаа. /Ман.Сити одоогоор 62 оноотойгоор лигийн хүснэгтийн 4-р байранд байна/ Энэ утгаараа аль аль багт зөвхөн хожил хэрэгтэй.

МанЮ-н дасгалжуулагч С.А.Фергусон: Энэ урьд өмнө болж байгаагүй, чухал дерби тоглолт байх болно.
МанСити-н дасгалжуулагч Р.Манчини: Баг сайн тоглож байна. Гэхдээ би өмнө нь хэлж байсан, бид илүү сайн байж МанЮ болон үлдсэн тоглолтуудаа бүгдийг нь ялахын төлөө тоглоно.
Энэ жил 2 баг Карлинг цомын хагас шигшээд мөн таарч тоглосон бөгөөд МанСити талбай дээрээ МанЮ-г 2:1 –р хожсон боловч, Олд Траффорд-д хийсэн хариу тоглолтонд 3-1 харьцаатайгаар МанЮ хожин цаашид финалд шалгаран, түрүүлсэн байгаа. Ингээд 2 багийн таарч тоглосон сүүлийн 7 тоглолтын дүнг танилцуулъя.

Сүүлийн таарч тоглосон тоглолтууд
Огноо Тоглолтын дүн Тэмцээн
2010.01.27 МанЮ 3 – 1 МанСити Карлинг цом
2010.01.19 МанСити 2 – 1 МанЮ Карлинг цом
2009.09.20 МанЮ 4 – 3 МанСити АПЛ
2009.05.10 МанЮ 2 – 0 МанСити АПЛ
2008.11.30 МанСити 0 – 1 МанЮ АПЛ
2008.02.10 МанЮ 1 – 2 МанСити АПЛ
2007.08.19 МанСити 1 – 0 МанЮ АПЛ

Гэмтэлтэй байгаа тоглогчид.
МанСити: Ж.Лескот, М.Петров, М.Жонсон. Албан ёсны вэб хуудас дахь мэдээлэлд дурдсанаар гэмтэлтэй байсан С.Айрлэнд, У.Бридж, П.Виера эргэн ирж байгаа бол, торгуултай байсан П.Забалета мөн тоглох боломжтой болжээ.
МанЮ: Д.Велбек, У.Браун, М.Овен, Андерсон. Түүнчлэн МанЮ-н сүүлийн тоглолтуудын форм, дэрби тоглолтын ач холбогдол, заавал хожих хэрэгтэйг бодолцож үзвэл У.Рууний гэмтлээс ирж маргаашийн тоглолтонд оролцох магадлал тун өндөр байсан бол энэ мэдээллийг Фергусон баталсан байна.

Дерби тоглолттой холбоотой зарим тоон мэдээллээс:
- Р.Гиггз 1991 оноос хойш дэрби буюу МанСити-н эсрэг 28 тоглолтонд оролцсон байна.
- “Хотынхон” лигд таарсан сүүлийн 3 тоглолтондоо МанЮ-д хожигдсон.
- МанЮ лигд Ман.Сити-тэй хийсэн сүүлийн 12 тоглолтоос зөвхөн ганц тоглолтод л гоол хийж чадаагүй. Тэр нь 2007.08.19 МанСити 1-0 МанЮ.
- АПЛ-г У.Рууний 26 гоолтойгоор тэргүүлж байгаа бол К.Тевез 22 гоолтойгоор жагсаалтын 3-т бичигдэж байна.
- МанЮ лигийн сүүлийн 7-н тоглолтын 5-д нь хаалгандаа гоол алдаагүй.
- АПЛ-д У.Рууний сүүлийн 3 тоглолт дарааллан гоолдсон. Нийт 5 гоол.
- АПЛ-д К.Тевез сүүлийн 8 тоглолтонд 10 гоол хийсэн.

GD Star Rating
loading...
Манчестер Cити : Манчестер Юнайтед, 7.8 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

16 Сэтгэгдэл

  1. kakuto says:

    yaa margaash ch ystoi alaltsaan bolhiin bnadaaa

    GD Star Rating
    loading...
  2. dana says:

    za gal garsan toglolt boloh niee
    delden shrek maani sain toglobol asuudalgui bh gej bodjiino
    go go MAN

    GD Star Rating
    loading...
  3. Anti - Manu says:

    amjih u tanai dundiih\n shugam avah yum baihgui sarmagchin chin garval shuud shar ulaan cardiig avch ehelne de manaih umhii juuduudiig talbai deer buulgan avnaa

    GD Star Rating
    loading...
  4. barca fan says:

    city shaagaad 4t oroosoi

    GD Star Rating
    loading...
  5. Gameweek 35 says:

    Gameweek 35 iin togloltiin preview g http://www.csports.mn ees

    GD Star Rating
    loading...
  6. zyazya saihan toglot boloh n uzeed bjdee teged!

    GD Star Rating
    loading...
  7. qwe says:

    margaash london-ii derbygees bas mash ih yum shaltgaalna shuu.

    GD Star Rating
    loading...
  8. AC says:

    City uragshaa

    GD Star Rating
    loading...
  9. hench bish says:

    Manu uragshaa manu-giin michel owen gemtleesee ilaashragui baigaa mo! zozo margaash oroi uzdeg l baihda manu-gaa demjinde ho. Harin chelsey goshnognuud shunu goshnog boloosoi xixi

    GD Star Rating
    loading...
  10. Orosoo says:

    Ман Сити энэ дэрби тоглолтонд хожих үгүй ядахдаа тэнцэх байх гэж бодож байна. К.Тевез гоолдоосой. Фергусон юу гэж гоншигнохыг сонсох юм сан.

    GD Star Rating
    loading...
  11. tevka alaad ug naad ulaan hamart chin chamaig yavuulsandaa haramsag

    GD Star Rating
    loading...
  12. A says:

    2010 оны Дэлхийн аваргад оролцох
    Аргентин
    Бразил
    Англи
    Франц
    Герман
    Португал
    Итали
    Голланд
    Испани
    шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810

    GD Star Rating
    loading...
  13. aaya says:

    tentsee l heregtei bn daaa esvel city hojigdoh…………….. uulana ireh jil CL.d tottenhamiig harmaar bn… mon pavlychenkog…….

    GD Star Rating
    loading...
  14. stitch says:

    aaaaaaaaaaaa manaih arai l bnaa citig helgui bolgoloo uragshaa chotgoruudee

    GD Star Rating
    loading...
  15. billy says:

    tevez yaj ch chadsangui dee zailuul berba ymarch bsan oroldloo fergi ymar selgee hiihee medej bna obertaniig oruulaad l shiidchihlee shuu dee huuchin chotgoruud bagtaa ymar heregteig etsiin mochod haruullaa glory glory manu

    GD Star Rating
    loading...
  16. joy says:

    goy shaalaadaaa sda

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: