loading...
Английн оны шилдэг тоглогчийн төлөө Уэйн Рүүни, Ческ Фабрегас, Дидье Дрогба, Карлос Тевез нар өрсөлдөж байна. PFA буюу Их Британий мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооноос ялагчийг тодруулах бөгөөд энэ улиралд гайхалтай формтой байгаа Уэйн Рүүни шагналын гол нэв дэвшигчээр нэрлэгдэж байна.
Одоогоор Рүүни лигийн 29 тоглолтонд 26 гоол оруулаад байгаа бөгөөд Роналдугийн бүх тэмцээнд 42 гоолын амжилтыг эвдэхэд 8 гоол дутуу байгаа юм.
PFA -н ерөнхий захирал Гордон Тэйлор ч Рүүниг шилдэг болно гэдэгт итгэлтэй байгаа аж. ”Роналдуг байхад Рүүни ерөнхийдөө туслах үүрэгтэй тоглодог байсан бол одоо өөрийгөө жинхэнэ хэн гэдгээ харуулж, гоолыг ар араас нь цувруулж байгаа. Тэр зөвхөн Англидаа ч биш дэлхийн шилдэг болох хэмжээний тоглолтыг үзүүлж байна. Өмнө нь тэр толгойгоорой тийм ч сайн тоглодоггүй байсан бол одоо эн сул талаа хаяж ямар ч өөлөх зүйүлгүй шилдэг тоглолтыг үзүүлж байна.
Рүүниг орчин үеийн Дикси Дин гээд нэрлэчихэд нэг их буруудахгүй болов уу” гэжээ. Харин нэгэн цагт Рүүнигийн хамтрагч байсан Тевезийн талаар ”Карлос бол хаана ч очсон хөгжөөн дэмжигчдийн хайрыг татаж чаддаг онцлогтой довтлогч. Маш их эрч хүчтэй хөдөлмөрч энэ залуугийн ачаар л Сити одоо аваргуудын лигийн эрхтэй явж байна. Тэр энэ эрчээрээ л хичээх хэрэгтэй” хэмээсэн байна.
Рүүни болон Фабрегасын хувьд мөн залуу тоглогчдийн шагналд давхар нэр дэвшээд байгаа юм байна. Дээрхи хоёр тоглогч хоёулаа шилдэг залуу тоглогчоор тодорч байсан бөгөөд одоо оны шилдэг болох л дутуу байгаа. Хэрвээ Рүүни оны шилдэг болох юм бол МанЮ-гаас 4 дэх жилдээ дараалан шилдэг тоглогч тодорно.
Өмнө нь Роналду 2 жил дараалан, өнгөрсөн жил Гиггз шилдгээр шалгарсан юм. Харин Фабрегас тодорвол 2004 онд Анригаас хойш анх удаа буучдаас шилдэг болно. Челсигээс хамгийн сүүлд 2005 онд Терри шилдэг болж байсан байгаа.
loading...




http://www.miniiweb.com
togloltiin toimiig endees
loading...
hoorhiidoo manu fan bichsen bololtoi
loading...
http://www.csports.mn ees iluu nairuulga saitaigaar bichsen bna lee
loading...
gue yahv rooney fabregas 2 l gol ursuldugchid aihdaa drogba hediger sain baiga ch gsn ulig bolson toglolt uzuuled baih yum, tevez ugaasa butku baihuu mini bodlor nasandaa avahgui baih!!!
loading...
Shrek awchih baihaa.
loading...
2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810
loading...
Рүүни Тевез 2-iin ali neg n awah baih Фабрегас sain l daa gehdeen ene jil bertel gemtel geed ongorson jiliih shigeen sain baihgui bgaa Рүүни l awah bolow uu daa
loading...
drogba avna za
loading...