loading...
Спрайт “А” лигийн 2010 оны улирлын тоглолт өндөрлөж бүсээ тэргүүлсэн 8, 8 баг плей-оффт өрсөлдөхөд бэлэн боллоо. Нэг баг өөрийн бүсийн болон нөгөө бүсийнхээ бүх багтай тоглосноор Баруун бүсийг өнгөрсөн жилийн дэд аварга Хасу Мегаватт 17 хожил, 2 хожигдолтойгоор тэргүүлсэн бол Зүүн бүсийг энэ оны Спайт “Б” лигийн дэд аварга Сак Гуард мөн 17 хожил, 2 хожигдолтойгоор тэргүүлжээ. Плей-оффын шатанд багууд НБА-ын системээр буюу эзэлсэн байраараа 1-8, 2-7, 3-6, 4-5 гэсэн оноолтоор тоглоно. Эхний шатанд түрүүлж 2 хожсон баг нь бүсийн хагас шигшээд үлдэх юм. Эхний шатны тоглолтуудаас өнгөрсөн жилийн аварга “Таван цагариг” (нэрээ солиод Прайм даатгал болсон) болон энэ жилийн “Б” лигийн аварга Отгонтэнгэр Их Сургуулийн багуудын тоглолт өрсөлдөөнтэй болно гэж таамаглаж байна.
Плей-оффт шалгарсан багуудын улирлын тоглолтуудын амжилт болон плей-оффийн тоглолтын хуваарийг та бүхэнд хүргэе.
Баруун бүс
| Нэр | Тоглолт | Хожил | Х/дол | ||
| 1 | Хасу Мегаватт | 19 | 17 | 2 | |
| 2 | SeokyungWolves | 19 | 13 | 6 | |
| 3 | Cass SBL | 19 | 13 | 6 | |
| 4 | Монатка | 19 | 11 | 8 | |
| 5 | Мон Аз | 19 | 10 | 9 | |
| 6 | ElectroMon Set | 19 | 9 | 10 | |
| 7 | ХХБанк | 19 | 8 | 11 | |
| 8 | Төв аймаг | 19 | 5 | 14 | |
Зүүн бүс
| Нэр | Тоглолт | Хожил | Х/дол | ||
| 1 | Сак гард | 19 | 17 | 2 | |
| 2 | Хаан банк | 19 | 16 | 3 | |
| 3 | ОТИС | 19 | 15 | 4 | |
| 4 | Скайтелийн шонхорууд | 19 | 13 | 6 | |
| 5 | ТЭЦ-4 | 19 | 11 | 8 | |
| 6 | Прайм Даатгал | 19 | 10 | 9 | |
| 7 | Их харанга | 19 | 8 | 11 | |
| 8 | MCS | 19 | 7 | 12 | |
2010 оны 04 сарын 17-ны PLAYOFF тоглолтын хуваарь: |
|
| 2010 оны 04 сарын 18-ны PLAYOFF тоглолтын хуваарь: |
|
loading...





Sg laanadoo Ugaasaa barah bag bgaamuu ain humuusee
loading...
Спрайт лигийн удирдах зөвлөл: Майбаяр /Скайтел/, Пүрэвдорж/Мон Аз/, Дамба /Хасу Мегаватт/ Тулга /зохион байгуулагч/ гэх мэт хүмүүсээс бүрдэж байна. Өөрсдөө тоглож дасгалжуулж байж өөрсдийн багийн эсрэг шийд гаргах уу? Энэ чинь буруу байнааа Тулгаав
loading...
hasu awraga awah ni todorhoi b.lee
loading...
http://www.miniiweb.com
orood uz
loading...
Sak Guard ene Jil aimar bndooo Naraa ah Zaya ahiig avsnaar ulam aimar boljiishdee HUmuusee Deerees ni Tsenguuneeg barah amitan algaa aljiindoo
loading...