Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » 34-р тойргийг тоогоор илэрхийлэхүй

GD Star Rating
loading...

Премьер лигийн 34-р тойрогтой холбоотой зарим тоо баримт, статистик мэдээллээс хүргэе.

0 – Карлос Тевес гоол хийсэн тоглолтонд Манчестер Сити хожигдоогүй явна.

1 – Юрген Клинсманнаас хойш дебют тоглолтондоо гоол хийсэн Тоттенхэмийн анхны тоглогч нь Дэнни Роуз болов. Тэрээр Арсеналын эсрэг тоглолтын эхний гоолыг хийсэн юм.

1 – Портсмут доод лиг рүү унах болсон энэ улирлын анхны баг боллоо.

1 – Халлын Кевин Килбайн 2008 оны 2 сарын 2-ноос хойш анх удаа гоол хийжээ. Тэрээр 3 дахь минутанд Бёрнлигийн хаалганд гоолдсон юм.

3 – Николья Анелька лигтээ сүүлийн 3 сарын хугацаанд анхны гоолоо хийжээ.

4 –  Челси лигтээ 4 дэх дараалсан хожлоо авч байгаа бол тэдэнд хожигдсоноор Болтоны дараалсан хожигдол 4 болов.

4 – ПЛ-т 4 өөр клубт тоглож гоол хийсэн Ирландийн 4 дэх тоглогч нь Килбэйн болжээ. Өмнө нь Д.Дафф, Робби Кин, Рори Делап нар энэ амжилтыг үзүүлж байв.

5 – Блекбэрн сүүлийн 5 тоглолтондоо хожигдоогүй. 3 тэнцэж, 2 хожжээ.

5 – Бёрнли Халлын талбайд зочилсон сүүлийн 5 тохиолдолдоо анх удаа гоол хийв.

5 – Болтон сүүлийн 6 хожигдсон тоглолтынхоо 5-д нь гоол хийлгүй хожигджээ.

6 – Вест Хэм ПЛ-т Сандерландыг талбай дээрээ хүлээн авсан сүүлийн 6 тоглолтондоо бүгдэд нь хожоод байна.

6 – Бирмингем сүүлийн 6 тоглолтондоо хожилгүй явна.

7 – 2010 он гарснаас хойш Блекбэрн талбай дээрээ хожигдоогүй байгаа бөгөөд сүүлийн 7 тоглолтынхоо 5-д нь хожжээ. Зөвхөн Челси, Манчестер Юнайтед багууд л Ивуд Паркаас оноо салгаж дөнгөсөн гэнэ.

7 – Фулхэм ПЛ-н хүрээнд Энфилдэд зочилсон сүүлийн 9 тоглолтынхоо 7-д нь гоол хийгээгүй.

8 – Челси талбайдаа хийсэн сүүлийн 9 тоглолтынхоо 8-д нь хожсон ба нийт 30 гоол хийгээд байна.

9 – Манчестер Юнайтед бүх тэмцээний хүрээнд Блекбэрнтэй хийсэн сүүлийн 9 тоглолтондоо хожигдоогүй.

9 – Ливерпуль талбай дээрээ хийсэн лигийн сүүлийн 9 тоглолтноос анх удаа хожил авч чадсангүй.

10 – Карлос Тевес, Эммануэл Адебайор нар М.Ситигийн сүүлийн 3 тоглолтонд нийт 10 гоол хийгээд байна.

11 – Тим Кэйхилл ПЛ-т хийсэн сүүлийн 11 гоолоо толгойгоороо хийжээ.

13 – Челси лигтээ Болтонтой хийсэн сүүлийн 13 тоглолтондоо хожигдоогүй, 10 хожиж 3 тэнцжээ.

16 – Блекбэрн талбай дээрээ хийсэн сүүлийн 16 лигийн тоглолтынхоо ердөө ганцад нь хожигдсон.

20 – Бёрнли лигтээ зочлон тоглолтноос 20 дахь оролдлогоороо анхны хожлоо авчээ.

22 – Сол Кэмпбелл Хойд Лондоны дербид хамгийн олон буюу 22 дахь удаагаа тоглов.

29 – Ливерпуль Фулхэмд талбай дээрээ хожигдож байгаагүй. 1934 оноос хойш 29 удаа бүх л тэмцээний хүрээнд Фулхэмийн нийт 29 удаа хүлээж авсан байна.

34 – Халлыг 4:1-ээр хожсон нь Бёрнлигийн ПЛ дэх хамгийн том хожил боллоо. Мөн сүүлийн 34 жилийн хугацаан дахь дээд дивизионд авсан хамгийн том хожил нь болов. 1975 онд тэд Борог мөн 4:1-ээр хожиж байж.

38 – Халлын хаалганд гоол хийхдээ Александр 38 нас 182 хоногтой байжээ. Тэрээр ПЛ-т гоол хийсэн Шерингэм, Уиндасс, Пирс нарын дараа орох 4 дэх хөгшин тоглогч болсон.

400 – Рио Фердинанд, Микаель Силвестр нар ПЛ-ийн 400 дэх тоглолтондоо оролцжээ.

500 – Сандерланд ПЛ-т 500 дахь гоолоо алдсан байна.

GD Star Rating
loading...
34-р тойргийг тоогоор илэрхийлэхүй, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. Alia says:

    Tevez odbayar 2 alj bna da 3 toglolt 10 goal ain ?

    GD Star Rating
    loading...
  2. asf says:

    http://www.miniiweb.com

    GD Star Rating
    loading...
  3. ganaa says:

    sonirholtoi l yum

    GD Star Rating
    loading...
  4. soccer says:

    arsenalaas gallas vermalen arshavin djorou gibs song fabregas ramsey ene toglogchid bugd gemteltei hahahahahhahahaahh hohir

    GD Star Rating
    loading...
  5. A says:

    2010 оны Дэлхийн аваргад оролцох
    Аргентин
    Бразил
    Англи
    Франц
    Герман
    Португал
    Итали
    Голланд
    Испани
    шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: