Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Формула-1 » Ред Булл 1, 2-оор гараа хийнэ

GD Star Rating
loading...

Себьястан Феттель энэ жилийн 4 гарааны 3-т нь поул позишн авлаа. Өнөөдөр тэрээр Шанхайн авто тойруулгад хамгийн хурдан цагийг үзүүлж, маргааш болох уралдааны тэргүүн шугамнаас гараа хийх болж байна. Тэргүүн эгнээнээс Феттелийн араас мөн Ред Буллийн нисэгч Марк Уэббэр гарах аж. Өнөөдрийн байрлал тогтоох уралдаанаас харахад Ред Булл үнэхээр хурдан байна.

Феттель өнгөрсөн жил Шанхайд түрүүлж байсан бөгөөд энэ нь Ред Булл багийн хувьд анхны гран-прин түрүү, Марк Уэббэр 2-т орж байсан гэхээр мөн анхны давхар цохилт нь  байж. Шанхайн гран прид сүүлийн 6 поул авсан нисэгчдийн 4 нь тархүү гараандаа түрүүлж байсан гэнэ.

Фернандо Алонсо 3-аас гарах бол Нико Росберг 4-өөс гарна. Нико Росберг өөрийн багийн анд, дэлхийн 7 удаагийн авара М. Шумахераас 0.7 секундийн хурдан цаг үзүүлж. Байрлал тогтоох  уралдаанд 0.7 секундын зай гэдэг ихэд тооцогдоно.

Байрлал тогтоох уралдааны дүн:

1. Себастьян Феттель (“Ред Булл”) – 1:34,558
2. Марк Уэббер (“Ред Булл”) – 1:34,806
3. Фернандо Алонсо (“Феррари”) – 1:34,913

4. Нико Росберг (“Мерседес”) – 1:34,923
5. Женсон Баттон (“Макларен”) – 1:34,979
6. Льюис Хэмилтон (“Макларен”) – 1:35,034
7. Фелипе Масса (“Феррари”) – 1:35,180
8. Роберт Кубица (“Рено”) – 1:35,364
9. Михаэль Шумахер (“Мерседес”) – 1:35,646
10. Адриан Сутиль (“Форс-Индия”) – 1:35,963
11. Рубенс Баррикелло (“Уильямс”) – 1:35,748
12. Хайме Альгерсуари (“Торо Россо”) – 1:36,047
13. Себастьен Буэми (“Торо Россо”) – 1:36,149
14. Виталий Петров (“Рено”) – 1:36,311
15. Камуи Кобаяси (“БМВ-Заубер”) – 1:36,422
16. Нико Хюлькенберг (“Уильямс”) – 1:37,049
17. Педро де ла Роса (“БМВ-Заубер”) – 1:37,050
18. Витантонио Лиуцци (“Форс-Индия”) – 1:37,161
19. Тимо Глок (“Верджин”) – 1:39,278
20. Ярно Трулли (“Лотус”) – 1:39,399
21. Хейкки Ковалайнен (“Лотус”) – 1:39,520
22. Лукас ди Грасси (“Верджин”) – 1:39,783
23. Бруно Сенна (“HRT”) – 1:40,469
24. Карун Чандок (“HRT”) – 1:40,578

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Miki Roko says:

    S.Vettel anx 2008.9.14 itald turuulj baisan shig sanagdaj baina!
    http://www.mnformula1.com -s iluu ixiig uzeerei!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: