loading...
МЖБХ, БНСУ-ын жүдо бөхийн холбооны хамтын ажиллагааны гэрээний дагуу манай арван дасгалжуулагч Гуулин улсад сургалт семинарт хамрагдах гэж байна. Дөрөвдүгээр сарын 19-27-нд Сөүл хотын Юн-Ин хэмээх жүдо бөхийн сургуульд болох уг семинарт Ш.Баясгалан, Д.Батсайхан (хоёул Жүдо Академи), Ц.Алтанцог (Хэнтий), Ч.Эрдэнэбилэг (Баянхонгор), Г.Батбилэг (Дархан-Уул), Л.Дөл (“Хонгор нутаг” дэвжээ), Д.Алтантуяа (“Боржин” дэвжээ), Ш.Цэвэлмаа (“Женко” клуб), О.Жавхланбаяр (Говьсүмбэр), Д.Моломжамц (Орхон) нарын дасгалжуулагчид хамрагдах аж.
loading...



