loading...
Женсон Баттон Хятадын гараанд түрүүлж, улмаар ДАШТ-ийг нийлбэр дүнгээр тэргүүлж эхлэв. Мөн МакЛарений Льюис Хэмилтон дэд байранд орж, поул позишнд төдийлөн өндөр амжилт гаргаагүй МакЛарены хувьд гэнэтийн явдал боллоо. Мөн Нико Росберг 2 гараа дараалан подиумд гишгэсэн юм.
5 удаа пит стопт орсон Фернандо Алонсо 4-р байр эзэлсэн бол Реногийн Роберт Кубица 5-р байранд орсон байна. Мөн түүний багийн В. Петров 7-р байр эзэлж, Ф-1 дэх анхны оноогоо авав.
Харин поул позишнд 1, 2-р байр эзэлсэн Ред Буллийн хосын хувьд тун таагүй уралдаан боллоо. Тэд 6 болон 8-р байраар бариа хийжээ.
Ред Буллийн хос болон Хэмилтон, бусад олон нисэгчид харьцангуй эрт дугуйгаа сольсон бол Баттон, Росберг нар питэд ороогүй. Энэ шийдвэрийнхээ ачаар тэд тэргүүлэл олж чадсан юм.
Гэхдээ аюулгүйн машин зам дээр гарч нисэгчдийн зөрүү байхгүй болсон. Аюулгүй машин уралдааныг орхисны дараа Баттон тэргүүллээ хадгалсан бол Хэмилтон тун гайхалтай уралдаж, Шуми, Петров, Кубица нарыг ээлж дараалан гүйцсэн болно. Улмаар хурдан питийн ачаар Росбергийг гүйцэн 2-р байранд орсон.
Гэхдээ Хэмилтон болон Феттель нарын питлэйн дэх хэрэг явдлыг зохион байгуулагчид хянаж үзээд ямар нэгэн торгууль хүлээлгүй өнгөрч байгаа. Хэрэв ийм зөөлөн хандаагүй бол тэдний байрыг ухраах зэрэг арга хэмжээ авагдах байсныг үгүйсгэхгүй.
Уралдааны дараа Женсон Баттон: “Энэ бол миний Формула-1 дэх хамгийн шилдэг ялалт. Энэ ялалт бол цаг агаарын их хүнд нөхцөлд боллоо. Мөн Водафоун МакЛарен Мерседес баг доминант байж чадсан нь бүр ч онцгой. Баг бүх л элементүүдийг үнэхээр төгс хийсэн. Энэ бол аз биш. Бид зөв шийдвэр гаргаж байсан. ” гэжээ.
Дашрамд 1955 оноос хойш анх удаа подиум дээр гарсан нисэгчид бүгд Мерседес Бензийнх байсан, мөн 1999 оны А1 авто тойруулгад Эдди Ирвин, Дэвид Култхард нараас хойш анхны Британи 1, 2-р байр гэнэ.
Хятадын Гран-при:
1. Дженсон Баттон (“Макларен”) – 1:53,993
2. Льюис Хэмилтон (“Макларен”) + 1,5
3. Нико Росберг (“Мерседес”) + 9,4
4. Фернандо Алонсо (“Феррари”) + 11,8
5. Роберт Кубица (“Рено”) + 22,2
6. Себастьян Феттель (“Ред Булл”) + 33,3
7. Виталий Петров (“Рено”) + 47,6
8. Марк Уэббер (“Ред Булл”) + 52,1
9. Фелипе Масса (“Феррари”) + 57,7
10. Михаэль Шумахер (“Мерседес”) + 61,7
11. Адриан Сутиль (“Форс-Индия”) + 62,8
12. Рубенс Баррикелло (“Уильямс”) + 63,6
13. Хайме Альгерсуари (“Торо Россо”) + 71,4
14. Хейкки Ковалайнен (“Лотус”) – 1 тойрог
15. Нико Хюлькенберг (“Уильямс”) – 1 тойрог
16. Бруно Сенна (“HRT”) – 2 тойрог
17. Карун Чандок (“HRT”) – 4 тойрог
18. Ярно Трулли (“Лотус”) – барианд ороогүй
19. Лукас ди Грасси (“Верджин”) – барианд ороогүй
20. Педро де ла Роса (“БМВ-Заубер”) – барианд ороогүй
21. Себастьен Буэми (“Торо Россо”) – барианд ороогүй
22. Камуи Кобаяси (“БМВ-Заубер”) – барианд ороогүй
23. Витантонио Лиуцци (“Форс-Индия”) – барианд ороогүй
24. Тимо Глок (“Верджин”) – барианд ороогүй
ДАШТ-ын явц:
| Нисэгч | Оноо |
| Баттон (Макларен) | 60 |
| Росберг (Мерседес) | 50 |
| Алонсо (Феррари) | 49 |
| Хэмилтон (Макларен) | 49 |
| Феттель (Ред Булл) | 45 |
| Масса (Феррари) | 41 |
| Кубица (Рено) | 40 |
| Уэббер (Ред Булл) | 28 |
| Сутиль (Форс-Индия) | 10 |
| Шумахер (Мерседес) | 10 |
| Лиуцци (Форс-Индия) | 8 |
| Петров (Рено) | 6 |
| Баррикелло (Уильямс) | 5 |
| Альгерсуари (Торо Россо) | 2 |
| Хюлькенберг (Уильямс) | 1 |
| Буэми (Торо Россо) | 0 |
| де ла Роса (БМВ-Заубер) | 0 |
| Ковалайнен (Лотус) | 0 |
| Чандхок (HRT) | 0 |
| ди Грасси (Верджин) | 0 |
| Сенна (HRT) | 0 |
| Трулли (Лотус) | 0 |
| Глок (Верджин) | 0 |
| Кобаяси (БМВ-Заубер) | 0 |
ЗОХИОН БҮТЭЭГЧДИЙН ЦОМ
| БАГ | Оноо |
| Макларен | 109 |
| Феррари | 90 |
| Ред Булл | 73 |
| Мерседес | 60 |
| Рено | 46 |
| Форс-Индия | 18 |
| Уильямс | 6 |
| Торо Россо | 2 |
| БМВ-Заубер | 0 |
| Лотус | 0 |
| HRT | 0 |
| Верджин | 0 |
loading...











za Хэмилтон mini 11 – hen onoo bna shdee. er n mash sain uraldaj bgaa. daanch jijeg sajig azguidlees bolood joohon sain uraldahgui bna. gehdee ene jil turuuleeree. Хэмилтон odoo uraldaj bgaa nisgegchidees hamgiin shildeg uraldaanch ug n shumi sain l daa. gehdee ene jil bol formgui bna.
loading...
Tiimee Shumi sain shyy. jinhene uraldaanch l daa daanch mashin n sain balanslahgyi baigaa geed baigaa. Shumi ene jil yadaj 2 garaand tyryylchyyl goy l bn.
loading...
mnformula1.com
loading...