Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Мэдээ, Формула-1 » Red Bull тэргүүн эгнээнд

GD Star Rating
loading...

Шанхайн Гран Пригийн байрлал эзлэх шалгаруулалтанд  Себастьян Феттель 1:34.558 минутаар тэргүүлж  Марк Уэббер удаалан  Red Bull  баг дахин хосолсон гарааны  түрүүг авлаа.  Улиралын дөрөвдэх Гран Прид Феттель гурван удаа,   Red Bull   дөрөвдэх удаагаа гарааны түрүүг авч байгаа юм. Red Bull –ийн араас Ferrari-гийн  Фернандо Алонсо , Mersedes GP  багийн Нико Росберг   хоёрдугаар эгнээнээс гараагаа хийхээр боллоо. Харин  чамгүй хүчирхэг сэтгэгдэл төрүүлж  байсан McLaren  багийн хоёр нисгэгч  Льюис Хэмилтон,  Женсон  Баттон нар гуравдугаар эгнээнд 5 болон 6 дугаар байрлалыг эзлэв. 7, 8 байрлалыг Фелиппэ Масса  Роберт Кубица авч,  Михаэль Шумахер , Адриан Сутил нар 9, 10 дахь байрлалыг эзлэв.

Шалгаруулалтын эхний хэсгээс  хамгийн удаан  нисгэгчид  болох  Витантонио Льюцци (Forc India) Тимо Глок (Virgin) , Ярно Трулли,  Хейкки Ковалайнен (Lotus) Лукас ди Грасси,  Брунно Сенна, Карун Чандхок (HRT)  нар хасагдлаа.

Хоёрдахь хэсгээс Рубенс Барикелло(Williams)   Хэйми Алгуэрсуари, Себастьен Буэми (Toro Rosso) Виталий Петров (Renault) Камуй Кобаяаши  (Sauber)  Нико Хьюлкенберг (Williams) мөн   Педро ди ла Росса (Sauber)   нар хасагдав.

Феттель чөлөөт уралдаанд Хэмилтоноос илүү хурдалж чадаагүй. Механикчид түүний машинд  учирсан бэрхшээлийг шалгаруулалт хүртлэх хугацаанд   арилган өөрчилж чадсанаар   гарааний түрүүг авлаа.  Марк Уэббер  багийн хамтрагчаасаа 0,248 секундийн зайтайгаар удаалсан ч хоёр машин нь тэргүүн эгнээг эзэлсэнд сэтгэл хангалуун байна.

Фернандо Алонсо гуравдахь удаагаа  Red Bull –ийн ард гуравдугаар байрлалыг эзлэв.  Гэхдээ Mersedes болон  McLaren-ний урд байгаа нь давуу талтай. Өнөөдөр тэр  байгаа бүх потенциалиа шавхаж чадав.

Шалгаруулалтын өмнө  McLaren  хүчтэй байсныг бүгдээрээ харсан . Гэхдээ шийдвэрлэх мөчид Хэмилтон, Баттон нар  хамгийн дээд үзүүлэлтэндээ хүрсэнгүй. Хэмилтон Баасан гаригт  бэлтгэлийн үеэр мөн  Q1,  Q2- д сайн  хурдалж  харин сүүлийн хэсэгт амжилт үзүүлж чадаагүйдээ сэтгэл хангалуун биш байна. Түүний  таамаглаж буйгаар машины баланс алдагдсан байж болох боловч  үүнийг одоогоор бүрэн тайлбарлаагүй байна.Q3 буюу сүүлийн шалгаруулалтанд машины явдал эрс өөрчлөгдсөнд гайхаж байгаагаа хэлжээ. Баттоны дугуй эхлэл хэсэгт хангалттай халаагүй эсвэл төгсгөлдөө хэт халах гэх мэт бэрхшээлээс тавдугаар байрлалыг эзлэв.

Михаэль Шумахер улирал эхлээд  хоёр удаа 7 нэг удаа 8  өнөөдөр 9 байрлалыг авч ухарсаар. Гэхдээ үнэмлэхүй аварга үүнд сэтгэл зовнихгүй байгаа юм. Шумахерийн хамгийн гол бэрхшээл  удаан эргэлтүүд  байв. Машин зам дээр гарсан цагаас эхлэн балансын тохиргоотой ноцолджээ.  Mersedes GP  шинэ хойд далавч санасан хэмжээнд нь хүртэл үр дүн өгсөнгүй. Тийм учир  шалгаруулалтын өмнө Нико Росбергийн машинд хуучин далавчийг сольж,  Шумахер шинэ эд ангитай уралджээ. Төгсгөлд нь Росберг 4,  Шумахер 9 байр. Хэрвээ Шумахер хуучин далавчтайгаа уралдсан бол хоёр McLaren-ний өмнө гарах магадлал байсан байх. Ямар ч байсан Mersedes GP шилдгүүдэд бага боловч ойртсоор байна.

Роберт Кубица 8, Виталий Петров 14 байрлалыг авлаа. Петров өглөө чөлөөт уралдааны үеэр осолдсон ч механикчдийн шаргуу хөдөлмөрийн ачаар хэвийн хэмжээнд уралдах машинтай шалгаруулалтанд оролцож чадав. Хойд хөршийн анхны Формула-1-ийн нисгэгч маань энэ удаад шинүүд дундаа хамгийн урд байрыг эзлэв.

Адриан Сутил Шанхайд дахиад Q32-т шалгарч чадав. Замын дунд секторт гулгалттай бага зэрэг хугацаа алдаж байжээ. Энэ асуудал тулгараагүй бол дахин хоёр байрлалаа ахих боломжтой байсан гэж үзжээ.

Шанхайн уралдаанд  багууд F-Duct системийг өөр өөрсдийн нөхцөлд тохируулан ашиглаж байна. Дараа дараагийн уралдаанд багууд  үүнийг зохион бүтээж  уралдахаа  мэдэгдээд байгаа юм.

Шанхайн уралдаанд дугуй нийлүүлэгч Bridgestone- ний   зөөлөн резинтэй дугуйг гол суурь болгож байгаа билээ. Өнөөдрийн шалгаруулалтанд зөөлөн дугуйг зөв ашиглах дараалал нь  замын эхний секторт гамнаж явах  ,  дараагийн хоёр,  гуравдахь секторт ширүүн ашиглах байв. Хэрэв эхний секторт хэтэрхий ширүүн явбал үлдсэн секторуудад машины  хэвийн тогтвортой байдал алдагдхад хүрэх аж. Уралдаанд эхний  10 нисгэгч  зөөлөн дугуйтай гараагаа эхлүүлэх тактиктай  ба  20 тойргоос дугуйгаа сольж эхлэх магадлалтай.

Маргааш бороо орж магадгүй гэсэн болгоомжлол зарим багуудад бий. Гэхдээ цаг агаарыг таашгүй. Мэдээж топ багуудад бороо  том асуудал биш юм. Феттель бол борооны мэргэжилтэн. Тэр анхны Гран Пригээ бороотой уралдаанд авч байлаа.  Мөн Хэмилтон, Шумахер зэрэг бороонд уралдах дуртай эрхмүүдэд цаг агаар огтхон ч сонин биш.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: