Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, TLG 13, Спрайт лиг, Монголын сагсан бөмбөг » Аваргууд аваргаа хамгаалж чадахгүй

GD Star Rating
loading...

Спрайт лиг-ийн плей-оффийн эхний шатны тоглолтууд үргэлжилж байна. Зүүн бүсээс 2-р шатанд шалгарах багууд тодроод байгаа бол баруун бүсэд 3 шийдвэрлэх тоглолт болох нь.

Хасу Мегаватт – Бридж Старс

Хасу Мегаватт баг Бридж Старс өсвөрийн багийг төвөггүйхэн 2 дараалж хожсоноор хамгийн түрүүнд Playoff-н 2-р шатанд шалгарлаа. Одоо тэд Монатка – Мон Аз багуудын 3-дахь тоглолтонд хожсонтой нь учраа таарна. Хасу Мегаватт багийн хувьд довтолгоо хамгаалалт сайтай, 2 тавтын бүрэлхүүн жигд, Спрайт лигийн аварга авах өндөр боломжтой баг юм.

Сак гард  – MCS 84:64

Зүүн бүсийн 1-р гарч Спрайт лигийн улирлын тоглолтын шилдэг амжилтыг үзүүлсэн Сак гард баг цувралын  2 дахь тоглолтонд 84:64-р MCS багийг буулгаж авахад нийт №11 Тамир 9 довтолгооны 8-г нь амжилттай болгож 16 оноо 12 самбар, №16 Цэнгүүнбаяр 15 оноо 8 самбар тус тус авч Playoff-н 2-р шатанд Скайтелйин Шонхорууд багтай учраа таарлаа. Харин MCS багаас №1 Цэрэнбат 18 оноо 4 ашигтай дамжуулалт хийж багаа тэргүүлжээ.

Сак гард багийн хувьд өмнө дээд лигт тоглож байсан Батзаяа, Наранбаатар нараар хүч нэмснээр шигшээ тоглолтонд үлдэх магадлал өндөр байна.

Seokyung Wolves – ХХБанк 89:66

Эхний тоглолтонд багийн гол тоглогчидгүй тоглосоны улмаас хожигдол хүлээсэн Seokyung Wolves-чүүд 2 дахь  тоглолтонд гол тоглогчидоо оролцуулан нямбай тоглож 89:66 -н харьцаатайгаар  ХХБанк багийг хожсоноор цувралын харьцааг тэнцүүллээ. Seokyung Wolves багаас №12 Хишигбаяр 80%-н амжилттай довтолж 21 оноо, №18 Галдан 14 оноогоор багтаа тус болов. ХХБанк багаас №4 Тайванхүү 25 оноо 5 самбар авч сайн тоглосон ч 8 удаа бөмбөгөө алдсан байна. Seokyung Wolves багийн хувьд багийн гол холбон тоглогч болох Никгүй тоглож байгаа нь амжилтанд нь нөлөөлж байна.

Хаан банк – Их Харанга 87:65

Хаан банкны залуус улирлын эхнээс л  хамгаалалт довтолгоондоо жигд байсан эрчээ алдалгүгээр Playoff -н эхний шатны учраагаа 2 дараалан төвөггүйхэн хожиж 2-р шатанд шалгарлаа. 2 дахь тоглолтонд №3 Батжин 17 оноо 9 самбар, №9 Алтангэрэл 17 оноо 8 самбар авч багаа тэргүүлж хожил авахад гол үүрэг гүйцэтгэжээ. Их харанга багаас №10 Энхболд 23 оноо 11 самбар, №6 Мөнхөө 12 оноо 7 самбар 6 бөмбөг таслалт хийжээ. Хаан банк багийн 2-р шатний учраа нь Спрайт “Б” лигт таарч байсан ОТИС-ын баг. Эдгээр багуудын хооронд маш өрсөлдөөнтэй үзүүштэй тоглолтууд болох нь мэдээж.

Cass SBL – ЭлектроМон Сеть 56:60

Эхний тоглолтонд муу хамгаалж холын зайнаас олон оновчгүй довтолж хожигдсон Электро Мон Сеть баг 2-дахь тоглолтондоо алдаагаа засаж цувралын харьцааг тэнцүүллээ. Энэ тоглолтонд  ЭлектроМон Сеть багаас №15 Зэсэмдорж 15 оноо 8 самбар 3 о.д хийж багтаа гол үүрэг гүйцэтгэв. Cass SBL багийн хувьд багаараа 17 удаа бөмбөгөө алдаж нийт 15 торгуулийн шидэлт алдсан нь хожигдох гол шалтгаан болов. №1 Алтанбагана 17 оноо 10 самбар авч багаа тэргүүлжээ.

ОТИС – Прайм даатгал 72:71

Playoff-н эхний шатны цуврал тоглолтуудын  хамгийн сонирхолтой нь  өнгөрсөн жилийн Спрайт лигийн аварга болон энэ жилийн Спрайт Б лигийн аварга багуудын цуврал  байв. Эхний тоглолтоноо 2 ч удаа нэмэлт цаг сунгаж хожигдсон, харамсалтай хожигдсон Прайм Даатгал баг 2 дахь тоглолтондоо маш сайн нямбай тоглолтыг үзүүлж, сүүлийн минут хүртэл оноогоор илүү явсан ч тоглолтын төгсгөлийг муу хийж, дараалсан довтолгоонуудаа алдсанаар хожигдлоо. Прайм Даатгал багийн №8 Амарсайхан цаг дуусч байхдаа зэрэгцэн самбараас бөмбөг авч, самбар доороос сул шидэлтээ алдсанаар ганцхан оноогоор хожигдон playoff-с хасагдав.  Прайм Даатгал багаас №12 Даваасамбуу 5 оноо 20 самбар, №26 Баясгалан 11 оноо 11 самбар авсан бол ОТИС багийн №12 Олдохбаяр 16 оноо 4 самбар, №10 Онон 14 оноо 7 самбар гэсэн статистик үзүүлсэн байна.

2 тоглолт, 2 нэмэлт цаг, 2 тоглолтын нийт онооны зөрүү 4.

Үнэхээр сонирхолтой, өрсөлдөөнтэй цуврал болсон ч өмнөх жилийн аваргуудаас аз алхам хол байлаа. Спрайт лигт аваргаа хамгаалсан баг энэ жил мөн л гарахгүй нь.

ОТИС-ийн баг  2-р шатанд хүчирхэг багуудын нэг болох Хаан банктай учраа таарсан.

Монатка – Мон Аз 78:67

Эхний тоглолтондоо цаг дуусаж байх мөчтэй уралдаж шидсэн 3-онооны шидэлт гүйцэтгэхдээ 3 онооны зураасан дээр гишгэснээр 2 оноо авч цаг сунгах боломжоо алдаж хожигдсон Монатка багийн хувьд 2-дахь тоглолтондоо илт давуу хожиж цувралыг тэнцүүллээ. Энэ хожил тэдний хувьд үнэтэй ирэв. Багийн шилдэг тоглолгчдын нэг болох №6 Төрмандах нь техникийн алдаа авсан учир шийдвэрлэх 3 дахь тоглолтыг өнжинө. Монатка багаас №7 Эрхбаялаг 23 оноо 3 самбар, №11 Идэр-Ууган 11 оноо 20 самбар, Мон Аз багаас №16 Пүрэвдорж 16 оноо 6 самбар 4 о.д.

Скайтелийн Шонхорууд – ТЭЦ4 68:55

Скайтелийн Шонхорууд баг эхний шатний учраагаа төвөггүйхэн ялж 2-р шатанд шалгарлаа. Тэд 2-р Шатанд Спрайт Б лигийн дэд аварга Сак гард багтай учраа таарчээ. Скайтелийн Шонхорууд багаас №13 Майбаяр 19 оноо 5 самбар, №8 Батбаяр 15 оноо 5 самбар, №5 Мөнхбат 10 оноо 18 самбар, ТЭЦ4 багаас №9 Мөнх Оргил 15 оноо 11 самбар.

Playoff-н эхний шатны тоглолтууд үргэлжилж байна.  Зүүн бүсийн эхний 4-р гарсан багууд 1-р шатны өрсөлдөгчидөө 2:0-р хожиж цувралд ялалт байгууллаа. Харин баруун бүсийн цуврал тоглолтууд Хасу Мегаватт багаас бусад нь 1:1-р тэнцэж 3-дахь тоглолтоор бүхнийг шийдэх болно.

2010 оны 04 сарын 17-ны PLAYOFF тоглолтын дүн:
  1. 09:00 – 09:55 MCS – Чингис Хаан банк (эмэгтэй) 20:0
  2. 09:55 – 10:50ХХБанк -Хаан банк (эмэгтэй) 35:45
  3. 10:50 – 11:50 Хасу Мегаватт – Бридж старс 20:0
  4. 11:50 – 12:50 Сак гард  – MCS 93:67
  5. 12:50 – 13:50 Seokyung Wolves – ХХБанк 59:63
  6. 13:50 – 14:50 Хаан банк – Их Харанга 68:54
  7. 14:50 – 16:50 Cass SBL – ЭлектроМон Сеть 64:42
  8. 16:50 – 17:50 ОТИС – Прайм даатгал  2 НЦ 97:94
  9. 17:50 – 18:50 Монатка – Мон Аз 79:80
  10. 18:50 – 19:50 Скайтелийн Шонхорууд – ТЭЦ 4

GD Star Rating
loading...
Аваргууд аваргаа хамгаалж чадахгүй, 7.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. afsa says:

    http://www.miniiweb.com
    hulbumbug sonirhdog bol orood uz

    GD Star Rating
    loading...
  2. FC Liverpool says:

    ЭНЭ MCS УГ НЬ ОВОО ЯВМААР БАЙСАН ЮМ ДАА. ДААНЧ ДАЛЬЧГАР ОРГИЛ ЛАЛАР БАГАА САМАРСАН СУРАГТАЙ БАЙСАН

    GD Star Rating
    loading...
  3. эрка says:

    Прайм даатгал аймар байна лээ шүүгч гэж дээ мануухайнууд 2 хожчихсон газар хожигдуулж байна лээ ш дээ тулгааа шүүгч нараа нүдээ нээгээд сайн харж байгаад шүү гэж хэлээрэй

    GD Star Rating
    loading...
  4. sarnai says:

    zail zail chadhgu sdaakuud yun playoff hoshin show.

    GD Star Rating
    loading...
  5. sarnai says:

    humuus ene chadahgu yumnuudiin yug ni uzdeg bn aa. zugeer nba.g vzeel yawj bhgu kkk. jinhene alaan chine tend bolood bnshtee. mongoliin sagsan bumbug hogjihguee sorry.

    GD Star Rating
    loading...
  6. e says:

    sarnai gichii mini chi medej bna uu? chi yamar dotor ni togloj uzsen bish

    GD Star Rating
    loading...
  7. jojo says:

    sarnai sha sha haha gehdee l mongold sags moddoo hugjuhgueeeeeeee

    GD Star Rating
    loading...
  8. dondog says:

    sarnai metiiin sagsan bombog oilgohgui yumnuud iimerhuu yum yarijil baidiin kk ochood uzeldee goy togloltuuud boldiishdee

    GD Star Rating
    loading...
  9. hun says:

    bizdaa mongolchuud chadahgui baij dandaa ymand shaltag toochij bdagiin 5 ter prime daatgaliin maraa teneg dooroos gantsaaraa shideed aldaj bnlee bas ter dalchigar sambuu demjeed bhad oruulahgui bas aldaj bdag harin ter arzgar tsolmon aygui good togolson te ter togloltuud alaan bolson shuu mongoldoo l bas uzeh ymtai skytel turuuleh bhaa te

    GD Star Rating
    loading...
  10. huush says:

    haha yg unen shuugch bas nuluulsun te OTIS turuulnee

    GD Star Rating
    loading...
  11. Sgshdee says:

    Sak Guard ene Jil aimar bndooo Naraa ah Zaya ahiig avsnaar ulam aimar boljiishdee HUmuusee Deerees ni Tsenguuneeg barah amitan algaa aljiindoo
    Hesgiin togloltond Sak guard yaalaa humuusee Sak guard ulam turshlagatai bolson alnodoo Otis chin haan bankand hojigdtsonshdee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: