Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Надаль 6 дахь жилдээ дараалан Монте Карлод түрүүллээ

GD Star Rating
loading...

Надалийн хар цуврал төгсгөл болж Монте Карлогийн түүхэнд үлдлээРафаел Надаль Монте Карло мастерс тэмцээнд  6 дахь жилдээ дараалан  түрүүлж нэгэн түүхэн амжилтын эзэн боллоо.

Рафа сүүлийн 6 сар ямар нэгэн тэмцээнд түрүүлж чадаагүй байсан учраас энэ ялалт түүнд маш үнэ цэнэтэй байсан нь ойлгомжтой. Шороон талбайд явагддаг энэхүү тэмцээн ь 700.000 ам.долларын шагналын сантай бөгөөд 104 дэх жилдээ зохиогдож байгаа нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг юм.
Финалын шатанд түүнтэй оноолт таарсан Фернандо Вердаско ердөө 1 цаг 26 минутын дотор 6-0 6-1-ээр ялагдал хүлээсэн юм. Энэ нь Мастерс цувралын түүхэнд (1990 оноос хойш) тохиосон хамгийн богинохон финал болж байгаа аж.

Рафа финал хүртлэх замдаа ердөө 14  гэйм алдсан бөгөөд Хуан Карлос Ферреро, Давид Феррер зэрэг нутгийнхаа теннисчдээр ялалтын замаа зассан аж. ”Монте Карло мастерс  бол миний хамгийн дуртай тэмцээн. Өнгөрсөн жил энд (Монте Карло) түрүүлэхдээ би тийм ч сайн тоглоогүй. Харин энэ удаа эсрэгээрээ маш сайн тоглож ялалт байгууллаа.

Энэ жилийн эхлэл миний хувьд их хүнд байгаа. Одоо би өөрийнхөө топ формонд орж дахин номер нэг болоход бэлэн байна. ” хэмээн Испани эр ярьжээ. Одоогоор Надаль чансааны 3-рт эрэмбэлэгдэж байгаа юм.

GD Star Rating
loading...
Надаль 6 дахь жилдээ дараалан Монте Карлод түрүүллээ, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: