Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Ройгүй ч үзэлцэнэ

GD Star Rating
loading...

“Орландо” – “Шарлотт” – 98:89 (31:20, 28:23, 17:23, 22:23)

О: Нельсон – 32. Льюис – 19. Пьетрус – 14.

Ш: Уоллес – 25 + 17 самбар. Фелтон – 19. Жексон – 18.

Цувралын харьцаа – 1:0.

“Superman” Дуайт Ховард олон алдаа эрт хийж, төдийлөн сайн тоглож чадаагүй ч Мэжикийн аз болоход тэдний “Mighty Mouse” нь өнөөдөр гялалзлаа. Тэрээр 32 оноогоор багаа тэргүүлж, Мэжик цувралын эхний тоглолтонд хожил авав.

Жамеер өнгөрсөн улирлын эхэнд тун сайн тоглож байсан ч Бүх оддын тоглолтын өмнө гэмтэл авч улмаар плей-оффийн эхний 3 шатыг өнжсөн. Харин энэ улиралд Жамеер тийм мундаг тоглоогүй ч энэ жилийн плей-оффийн гараагаа тун сайхан эхлүүлэв.

Гэхдээ Мэжик 22 онооны тэргүүллээ алдах дөхсөн тал бий.

Дуайт ердөө 5 оноо, 7 самбараас авалт хийсэн ч 9 блок гэсэн мундаг үзүүлэлт өгсөн. Сүүлийн 20 жилийн плей-оффт хамгийн дээд тал нь 9 блокийг тоглогчид хийж байж. Тухайлбал Данкан, Моурнинг, Грег Остертаг, Дерик Коулмэн, Олажьювон болон Дуайт 2 удаа. Харин 1985 онд Марк Итон, 1990 онд Олажьювон нар тус бүр 10 блок хийж байсан нь плей-оффийн дээд амжилт юм.

Бобкэтс түүхэндээ анх удаа плей-оффт шалгарч, анхны тоглолтоо хийж байгаа нь энэ бөгөөд хүчирхэг өрсөлдөгчийнхөө талбайд бас муугүй тоглосон. Жеральд Уоллес 25 оноо авсан бол Стифен Жексон 18 оноо авчээ.

Маргааш Мэжик бэлтгэл хийхгүй амрах бол Бобкэтс бэлтгэл хийх гэнэ.

“Даллас” – “Сан-Антонио” – 100:94 (23:18, 27:27, 26:24, 24:25)

Д: Новицки – 36. Батлер – 22. Кидд – 13 + 11 дамжуулалт.

С: Данкан – 27. Жинобили – 26. Паркер – 18.

Цувралын харьцаа – 1:0.

Дирк Новицки үнэхээр зогсоогдошгүй байлаа. Тэрээр бараг бүх довтолгооноо оновчтой болгож, эсвэл алдаа авч чадаж байв. Тэрээр албан ёсны статистик үзүүлэлтээр 14 довтолж, 12-ийг нь оновчтой болгосны дээр торгуулийн 12 шидэлтээ бүгдийг нь чулуу болгож, нийт 36 оноо авч плей-оффын эхний хожлоо Техасийн ривалаасаа салгав.

“Заримдаа цагираг илүү том харагдах тохиолдол байдаг” гэж Дирк дараа  нь хэлж. Спэрсээс Новицкиг хамгаалах хүн байхгүй харагдлаа.  МакДейсс, эсвэл Боннер хамгаалвал Дирк тэднийг хуураад довтолж чадна, Жефферсон хамгаалвал Дирк түүнээс өндөр тул шахаад довтолж чадна.

Мавериксийн солилцоогоор авсан тоглогчид болох Батлер, Хэйвуд нар ч тун боломжийн тоглосон. Эдгээр тоглогчид ирснээр Маверикс илүү хүчирхэг баг болсон нь мэдээж.

Спэрсээс Данкан, Ману, Паркер нар сайн тоглосон ч бусад нөхдийн туслалцаа харагдсангүй.

Дашрамд, Спэрс хөгшин баг. Гэхдээ Даллас бүр ч хөгшин аж. Спэрсийн гарааны тоглогчдын дундаж нас 31.2 бол Мавериксийнх 32.6 гэнэ.

“Финикс” – “Портленд” – 100:105 (24:25, 19:19, 29:26, 28:35)

Ф: Нэш – 25. Стадемайр – 18. Ричардсон – 14 + 10 самбар.

П: Миллер – 31. ОлдриЖ – 22. Батум – 18. Бэйлесс – 18.

Цувралын харьцаа – 1:0.

Брэндон Ройгүй Портлэнд Өрнөд бүсийн плей-оффийн хамгийн амархан баг гэгдэж байсан ч энэ бол маш том алдаа гэдгийг олон хүн харлаа. Тэд Сансыг цувралын эхний тоглолтонд талбайд нь хожиж, плей-оффийн 8 хосын эхний тоглолтноос өрсөлдөгчөө талбайд нь хожсон ганц баг болов.

Андре Миллер 4-р үед 15 оноо, нийт 31 оноо авч туршлагатай тоглогч плей-оффт багтаа хэрхэн тус болдгийг харуулсан. Олдриж 22, Батум 18, мөн Байлесс 18 оноо авч. Гэхдээ Байлесс 12.2 секунд дутуу байхад торгуулийн 2 шидэлтээ 2-ууланг нь алдаж, Санст тоог тэнцүүлэх боломж олгосон. Гэхдээ Нэш холын шидэлтээ алдаж, залгуулаад Андре Миллер 2 торгуулиа оновчтой болгосноор Портлэнд хожлоо.

“Бид зүгээр л хангалттай сайн тоглож чадсангүй. Бид цувралд ялахыг хүсэж байвал маш их зүйл дээр сайжрах хэрэгтэй байна” гэж Нэш хэлж. Харин 17 самбараас авалт хийж, Амарег сайн хамгаалсан Маркус Кэмби: “Тэд маргаангүй лигийн хамгийн халуухан баг байсан, улирлын төгсгөлд. Гэхдээ бид айлын талбайд ч үнэхээр сайн тоглодог баг ” гэжээ.

Брэндон Рой энэ цувралд оролцох боломжгүй ч Портлэнд түүнгүйгээр ч нэлээн өрсөлдөөн гаргаж дөнгөх бололтой.

GD Star Rating
loading...
Ройгүй ч үзэлцэнэ, 8.2 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. buya says:

    roi gui ch gesen uneheer goy togoloj bn lee. suns zovhon nash amore 2-n togolollton deer l yavdag bag bolchihson haragdaj bn lee. nash avaad amore-d ogno nogooh n dovtolno . esvel nahs ooroo shidne. gesen 2 -l huvilbartai . odoo oor goy naidvartai onoo boldog esreg bagiin hamgaalaltiig sarinuuldag 2-3 dovtolgoonii huvilbartai bolohgui bol . suns-n taktik-g buh bag l medej bgaa.

    GD Star Rating
    loading...
  2. By says:

    Manaihan daraaginn togloltondo saijiraarai, Marcus amariig sn hamgaalj bn lee

    GD Star Rating
    loading...
  3. Dirk says:

    Dallas Mavericks GO Dirk GO

    GD Star Rating
    loading...
  4. BZzS says:

    Portlandiig guschna gj bodsongu shu. Sain bshd, boljishd. POiin anhnii zochlon togloltiin hojil. A.Miller gj ene tarwaga shg er bas owoo yumaa. Unudr minii uneldeggu 2 holbogch sn toglotson bshd

    GD Star Rating
    loading...
  5. asfa says:

    http://www.miniiweb.com
    hulbumbug sonirhdog bol orood uz

    GD Star Rating
    loading...
  6. George says:

    ai huurhii suns yachiwda ene togloltond STAT taaruu toglosnos l hojigdlo za yahaw daragin tsuwrald hojno gedegt itgeltei bno

    GD Star Rating
    loading...
  7. George says:

    ai huurhii suns yachiwda uul ni sunsd bolomj zunduu olgosishde camby dunka aldal bayles 2 choloot shidelte aldal….. dan ch tgd ashiglaj chadsangui ene togloltond STAT taaruu toglosnos l hojigdlo do za yahaw daragin tsuwrald hojno gedegt naidaj bna

    GD Star Rating
    loading...
  8. Uuganaa says:

    grant hill maani 20 onoo 10 sambar 8 assist gants udaa ch gsn hiij bayarlulasai, huuchin ue shigee. duusahaas n omno neg tiimerhuu stat, toglolt harchih yumsan da

    GD Star Rating
    loading...
  9. sarnai says:

    portland zugeer archigd. sunsiinhan estoi butekgu garuud yumaa ymarch bsan hojih l bh. ghdee 2r shatnaa s multrah bhoo estoi sonin toglolttoi bag.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: