loading...
Надя Комэнечи. Түүнийг спорт сонирхогчид андахгүй мэднэ. Румыний нэрт гимнастикч, дамжуургын төрөлд ур чадвараараа гайхуулж явсан Надягийн амьдрал баяр бахдалаар дүүрэн. 1976 оны Монреалийн олимпод тэрбээр дөнгөж 14-хөн настайдаа оролц сон билээ. Румын охин их олимпод зүгээр ч нэг оролцоогүй, гайхам сюрприз барьж чадсан юм. Түүнийг дамжуурган дээрх дасгалаа амжилттай гүйцэтгэсний дараа таван шүүгч бүгд 10 оноо өгсөн бөгөөд энэ амжилтаараа тэр спортын гимнастикийн түүхэнд дээд амжилт тогтоожээ. Ийнхүү тэр цагаас хойш түүний хийсэн төгс дасгалыг Надя Комэнечигийн нэрээр нэрлэсэн түүхтэй.
Надя Комэнечи 1961 оны арваннэгдүгээр сарын 12-нд Румыний Онешть хотноо төржээ. Түүний ээж нь орос кино үзэж суухдаа охиноо Надя хэмээн нэрлэхээр шийдсэн гэдэг. Өөрөөр хэлбэл, “Надежда” гэсэн үгнээс улбаалан охиноо ийн нэрлэсэн байна. Надя ганц эрэгтэй дүүтэй бөгөөд түүнийг Адриан гэдэг байв. Охин зургаан настайгаасаа спортын гимнастикаар хичээллэжээ. Энэ үедээ тэр цэцэрлэгт явдаг байсан бөгөөд хүүхдүүдийн дунд зохиогд дог тэмцээнд үргэлж оролцдог байв. Түүний ховор авьяасыг нь нээсэн хүн бол Бела Карой хэмээх дасгалжуулагч юм. Каройгийн хараанд өртсөнөөр Надя спортын гимнастикийн тусгай сургуулийн сурагч болов. Бела Карой эх нэр Мартагийнхаа хамт АНУаас ирээд байхдаа Румынд уг сургуулийг байгуулаад байсан юм. Сургууль Надягийн гэрээс хол учраас охин олон цагийг автобусанд өнгөрөөхдөө зөвхөн бэлтгэл сургуулилалтын талаар боддог байсан тухайгаа нэгэн ярилцлагадаа өгүүлжээ.
Жилийн дараа тэрбээр шигшээ багийнхнаасаа амжилтаараа хол тасарч чадсан. 1971 онд Румын, Югославын хооронд болсон нөхөрсөг тэмцээнд түрүүлэв. 11 настайдаа “Дружба” тэмцээний үнэмлэхүй аваргаар тодорсон байна. 13 настайдаа Надя Румыний гимнастикийн насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа орол цож, түрүүлснээр улсынхаа түүхэнд хамгийн залуу аваргаар тодорсон. Авьяаслаг охин 1975 оны Европын АШТ-д түрүүлснээр Монреалийн олимпод эх орноо төлөөлөн оролцох багт багтжээ. Олимпийн өмнөхөн Надя АНУ-ын Нью-Йорк хотод болсон спортын гимнастикийн Америкийн цомын төлөөх тэмцээний тэргүүн байрт шалгарсан юм.
Энэ бүх амжилтаараа Комэнечи аль хэдийнэ дэлхий нийтийн танил болчихсон байлаа. Монреалийн олимпод гялалзах од хэмээн мэргэжилтнүүд түүнийг дүг нэсэн нь оновчтой дүгнэлт гэж болох. Нэг үгээр хэлбэл, тэр дамжуур гыг “өөрийн мэдэл”-д авч чадсан юм. Өрсөлдөөний талбарт ч үүнийгээ нотолсон. Дам жуурганд давамгайлсан тэр бээр чөлөөт хөдөлгөөнд хүрэл медаль зүүсэн ч, өндөр нам савлуурт аваргалжээ. Багийн төрөлд Румыний эмэг тэйчүүдийн шигшээ баг мөнгөн медалиар энгэ рээ мялаасан. Үүнээс гадна тэрбээр олимпийн олон төрөлтөд манлайлснаар хамгийн залуу аварга хэмээн олимпийн түүхэнд тэмдэглүүлжээ. Монреалийн олимпийн дараа насанд хүрээгүй хүүхдийг олимпийн наадамд орууллаа гэ сэн шүүмжлэл ч гарч байв. Гэхдээ л Надягийн ур чадварыг дэлхий даяар биширсэн билээ. Олимпийн дараа АВС телевиз Надягийн тухай “Wide World Of Sports” телевизийн нэвтрүүлэг хийсэн нь үүний баталгаа гэж болох. Мөн тэр жилийн намар Надягийн тухай дуу ч зохиогдсон байна. ВВС, Associated Press агентлаг түүнийг оны шилдэг тамирчнаар тодруулав. Румыний төр засаг түүний гавьяаг үнэлж Социалист хөдөлмөрийн баатар цолоор шагнажээ. Ийнхүү Надя улсынхаа хамгийн залуу баатраар тодорсон. 14 настайдаа тэр алдар хүндийн өндөрлөгт хүрч, олимп, тивийн аваргын медалиар энгэрээ чимсэн нь бахдалтай.
Харамсалтай нь Надягийн цаашдын амжилтын зам дардан байсангүй. 1977 онд түүнийг Европын АШТий үнэмлэхүй аваргаар тодорчихоод байхад нь Румыний төр засаг гавьяаг нь үнэлсэнгүй. Харин ч Америкийг шүтдэг хэмээн түүнийг зэмлэж, хувийн дасгалжуулагчийг нь солих шийдвэр гаргасан. Энэ бүхэн Надяд сэтгэл зүйн хүнд дарамт учруулсан. Тиймээс ч ДАШТ-д амжилт гаргаж чадсангүй, дамжуурганаас унаснаар тэмцээнийг орхисон юм. Түүний сэтгэлийн да рамтыг Румыний гимнастикийн холбоо анзаарч, хуучин дасгалжуулагчийнх нь удирдлагад бэлтгэл хийхийг зөвшөөрчээ. Надягийн хувьд энэ нь баярт мэдээ байлаа. Тэд үнэхээр гар нийлсэн багш шавь гэдгээ харуулж, дараагийн жил болсон Европын АШТ-д манлайлав.
1979 оны ДАШТ түүний санаанаас огт гардаггүй гэнэ. Надягаас тийм их зориг тэвчээр гарсныг тухайн үед хачирхаж байлаа. Хэдийгээр тэр ДАШТий сонгон шалгаруулалтад тэргүүлсэн ч яг тэмцээн эхлэхийн өмнөхөн гараа хүнд бэртээсэн юм. Гар нь тулам болтлоо хавдчихсан учраас түүнийг тэмцээнд оролцохыг эмч нар хориглосон. Гэсэн ч Надя энэ бүхнийг тоолгүй ДАШТ-д оролцож, дамжуургын төрөлд хамгийн өндөр оноо авч чадсан билээ. Румыний шигшээг багийн төрөлд анх удаа манлайлахад түүний хувь нэмэр их байв.
Тив, дэлхийн тэмцээнүүд ээлжилсээр… Надя ч өндөр амжилт гаргасаар Москвагийн олимптой золголоо. 1980 оны олимпод тэр 18 настайдаа оролцохдоо дамжуурга, чөлөөт хөдөлгөөнд алтан медаль зүүж, олон төрөлтийн нийлбэрээр “аман хүзүүджээ”. Дэлхийн хошой аварга, Европын АШТ-ий есөн алтан медальт тэрбээр 1984 онд их спортоо орхисон юм. Зодог тайлах ёслолоо Надя Бухарестэд хийсэн бөгөөд ОУОХ-ны төлөөлөгчид хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлжээ. Спортоо орхисны дараа бүсгүй Румыний гимнастикийн холбооны гишүүн болж, өсвөр үеэ бэлтгэх нөр их ажилд орсон. Дасгалжуулагчаар таван жил ажиллахдаа ирээдүйн оддыг бэлтгэж чадсан юм. 1989 онд Румынд Чаушескугийн дэглэм унаснаар нэрт гимнастикч Унгар, Австри, АНУ-д ч уригдан ажиллажээ.
Улмаар 1994 онд Барт Коннер хэмээх америк гимнастикчтай амьдралаа холбосон байна. Тэд 1976 оны Америкийн цомын үеэр танилцжээ. 1996 онд тэднийг Румынд хуримаа хийхэд тус улсын ерөнхийлөгч хүлээн авч уулзан, баяр хүргэснийг Румыний телевизүүд шууд дамжуулсан түүхтэй. Энэ бичлэгийг алдарт гимнастикчин өдгөө ч хадгалсаар байдаг аж. Тэрбээр Америкт 11 жил амьдарсан. Нөхөртэйгөө хамтран Оклахамад гимнастикийн сургууль нээсэн юм. 2001 оны зургадугаар сард Надя давхар иргэншлийн дагуу АНУ-ын иргэн болсон. АНУ-Румыний хоорондын харилцааг өргөжүүлэхэд их хувь нэмэр оруулсан бүсгүй 2003 онд Румынээс АНУ-д суугаа өргөмжит консулын албанд зүтгэжээ. Намтарчилсан номондоо тэр энэ бүхнийг тодорхой бичсэн байдаг. Коменэчи 2006 оны зургадугаар сарын 3-нд ээж болсон бөгөөд хүүгээ Дилан Пол Коннер хэмээн нэрлэжээ.
Спортын эрч хүч, суу билгийн илэрхийлэл болсон энэ бүсгүй спортын төдийгүй нийгмийн салбарт ч их зүйл хийж бүтээхийг хүсдэг. Тэрбээр 2007 онд Бухарестад хүүхдийн клиник байгуулсан. Өдгөө Румыний гимнастикийн холбооны хүндэт ерөнхийлөгч, Румыний ҮОХ-ны хүндэт ерөнхийлөгчийн сонгуультай. Сонирхуулахад түүний нөхөр Коннер “Perfect 10” хэмээх спортын хувцасны компанитай аж. Ийнхүү Надя, Коннер нар спортын зах зээл дээр өөрийн гэсэн бизнесийн орчныг бүрдүүлж чаджээ. Түүнчлэн тэд зав чөлөөгөөрөө гимнастикийн тэмцээнийг телевизүүдээр тайлбарладаг. Мөн спортын тусгай сэтгүүл эрхлэн гаргаж байна. 1984 онд Надяг зодог тайлахад ОУОХ “Олимпийн одон”-гоор шагнаж байсан түүхтэй. Олон улсын гимнастикийн Алдрын танхимын гишүүн тэрбээр Румыний XX зууны манлай тамирчин маргаангүй мөн билээ.
Б.ӨЛЗИЙТОГТОХ
loading...




yooooooooooooooooooo unen goy amidral ohidoo zaluusaa hiij buteecgeey
loading...
bas l tasarhai tamirchin shuu. 45 taida eej bolson um bna sh. bas l aimar!
loading...
tuuni undur nam savluur n ymar aimar yumbe bur tasarhai haragdjina, hun ymar negen yumand setgel zurhe zoriulval amjilt oldog gedgiig 100% notolson huuhen bndaa!
loading...
perfect 10.0
loading...