loading...
Жил бүрийн 4 сарын дундуур снуукерийн тамичдын хувьд дэлхийн хамгийн нэр хүндтэйд зүй ёсоор тооцогддог дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч бямба гаригт буюу 17-ны өдөр эхэллээ. Betfred.com-ийн нэрэмжит энэхүү тэмцээнд дэлхийн шилдэг 32 тамирчин бөхчилсөн системээр 5 даваа тоглож 17 өдрийн турш аваргаа Английн хойд хот болох Шеффилд хотын Крусибль теарт тодруулах юм.
Эхний 16 тоглогч урьд жилийн аварга болон чансаагаараа жагсдаг бол доороос сорилт тэмцээнээс шалгарсан 16 тоглогч шууд сугалаагаар оноолт таардаг билээ. Ингээд энэ жилийн учраанууд болон эхний 2 өдрийн тоглолтын мэдээг та бүхэнд хүргэе.
Нэгийн даваа
(19-ээс түрүүлж 10 хожил авах)
Жон Хиггинс(Шотланд, 3 удаа**) 10-6 Барри Хокинс (Англи)
Марк Кинг(Англи) v Стив Дэвис (Англи, 6 удаа)
Нейл Робертсон (Австрали) v Фергал О’Брайн (Ирланд)
Марко Фу (Хонг Конг) 5-4 Мартин Гуулд (Англи)
Аалистер Картер (Англи) 7-2 Жемми Коуп (Англи)
Жоо Перри(Англи) 10-4 Майкл Холт (Англи)
Динг Жунхуй (Хятад) v Стюарт Петмэн (Англи)
Шоон Мёрфи(Англи, 1 удаа) v Жерард Грийн (Хойд Ирланд)
Стивен Магваер (Шотланд) v Стивен Лий (Англи)
Питер Эбдон (Англи, 1 удаа) v Грээм Дот (Шотланд, 1удаа)
Марк Аллен ( Хойд Ирланд) 10-4 Том Форд [Аллен 147 хийж яваад ногоон дээр алдсан]
Райн Дэй (Уэлс) v Марк Дэвис (Англи)
Марк Сээлби (Англи) 10-4 Кен Дохерти (Ирланд, 1 удаа)
Стивен Хэндри (Шотланд, 7 удаа) 10-9 Анда Жанг (Хятад) [Хэндри 5-0 эхэлж байсан]
Марк Ж Уильямс (Уэлс, 2 удаа) v Маркус Кэмпбел (Шотланд )
Ронни О Сулливан (Англи, 3 удаа) v Лианг Венбоо (Хятад)
** – дэлхийн аварга авч байсан тоо
- Жил бүрийн тоглолтыг урьд жилийн аваргын тоглолтоор эхэлдэг уламжлалтай билээ. Энэ жил аваргын титмээ хамгаалах гэж байгаа Жон Хиггинс гараагаа амжилттай эхэлж 10-6 харьцаагаар ялалт байгуулжээ. Тоглолт эхний хэсэгтээ ойролцоо эхэлж байсан боловч 4-5, хоёр дахь хэсэгт аварга маань өөрийн тоглолтыг бүрэн дүүрэн үзүүлж чадаж 6-1 харьцаагаар, хоёр (121, 114) зуун онооны ээлж хийж эхний давааг амжилттай давлаа.
- Залуу авьяслаг тоглогч Марк Аллен энэ жил анх удаагаар Крусибль театрт тоглож байгаа Том Фордыг төвөггүй 10-4 харьцаагаар ялсан бөгөөд тоглолтын явцад 147 оноо буюу максимум авах тун ойртон сүүлийн ногоон шаар дээр гоё тавьж чадалгүй алдсан байна. Гэхдээ тоглолтондоо хожил авсан нь хамгийн чухал тул 147 оноо хийж их мөнгө авахыг нэг эрмэлзээгүй гэж хэлсэн байна лээ.
- Жоо Перри болон Майкл Холт нар үй зайгүй найзууд хоорондоо сугалаагаар эхний даваанд таарч тоглоод Жоо Перри эхний хэсгийг 7-2, нийлбэр дүнгээр 10-4 ялалт байгууллаа. Жо Перри нэг ээлжинд дээд тал 64 оноо авч байсан ч эцсийн дүнд эхний даваагаа давлаа.
- 1997 оны дэлхий аварга Кен Дохерти залуу тоглогч Марк Сээлбитэй энэ тэнцүү үзэх магадлалтай гэж яригдаж байсан боловч, Сээлби илүү гэдгээ төвөггүй баталж 10-4 харьцаагаар эхний тоглолтоо авлаа. Дохерти тоглолтын дараа ярихдаа: “Миний тоглолт өнөөдөр тийм ч муу байгаагүй. Би цохисон шааргуудаа бол аваад л байсан. Харин Марк миний бариа хийхдээ гаргасан жаахан ч гэсэн алдааг яах аргагүй ашиглаад байсан болохоор энэ жил түрүүлэх боломжтой тоглогчдийн нэг гэж бодож байна” гэжээ.
- Энэ жилийн эхний таван тоглолтын хамгийн сонирхолтой тоглолтыг одоогийн байдлаар дэлхийн долоон удаагийн аварга Стивен Хэндри болон манай урьд хөршийн шинэ од болох 18 настай Анда Жанг нарын хооронд боллоо. Сорилгын тэмцээнд 4 хожил авч байж гарч ирсэн залуу тоглогч маань дэлхийн аваргад идэр насандаа (20 хүрээгүй) орж байгаа 4 дэх тоглогч болсон байна. Тоглолт Хэндри 4-0 гэж эхэлсэн боловч эхний хэсэг дуусахад 5-4 харьцаагаар өндөрлөсөн бөгөөд хоёр дахь хэсгийн тоглолт мөн л маш сонирхолтой өрнөсөн байна. 16-р хожил дуусахад тоглолтын харьцаа 7-9 залуу тоглогч тэргүүлж байсан бөгөөд дараагийн хожил эхлэхэд Анда оноог эхлүүлж чадсан боловч хар шаарыг цэг дээрээс алдаж, Хэндри ээлж шилжсэн байна. Энэ үеээс эхлэн Хэндрий өөрийн баялаг туршлагаа ашиглаж байж 3 дараалан хожил авч байж, 10-9- өөр энэ тоглолтонд ялалт байгуулж чадсан байна.
Бусад тоглолт үргэлж байна. Өнөөдөр ямар тоглолт явагдах мэдээллийг хүргэе. Энэ тоглолтуудыг Хятадын спортын суваг CCTV5 сувгаар гаргаж байгаа билээ.
2010.04.19 17:00 (УБ цагаар)
- Марко Фу 6-6 Мартин Гуулд хоёр дахь хэсгийн тоглолт
- Марк Уильямс 1-1 Маркус Кэмпбел эхний хэсгийн тоглолт
2010.04.19 21:30 (УБ цагаар)
- Аали Картер 7-2 Жемми Коуп хоёр дахь хэсгийн тоглолт
- Ронни О Сулливан v Лианг Венбоо эхний хэсгийн тоглолт
2010.04.20 02:00 (УБ цагаар)
- Марк Уильямс v Маркус Кэмпбел хоёр дахь хэсгийн тоглолт
- Марк Кинг v Стийв Дэвис эхний хэсгийн тоглолт
Г. Бүрэндэй
loading...




goyo medee bna.O’Sullivan ahaa demjdeg bhda
loading...