Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг » Барса 84, Реал 83 оноотой

GD Star Rating
loading...

Ла Лигийн 33-р тойргийн тоглолтууд амралтын өдрүүдэд боллоо. 32-р тойргийн дараах байдлаар Барса Реалаас 3 оноо илүү байсан бол 33-р тойргийн дараа 1 оноо илүү үлдэв. Барса дербидээ тэнцсэн бол Реал Валенсиг итгэлтэй хожсон юм.

Гонзало Игуйан болон Криштиану Роналду нарын гоолын ачаар Реал талбай дээрээ Валенсиг хожлоо. Тоглолтын турш Реал илүүрхсэн бөгөөд Валенсигаас Мата болон Сильва нар тус бүр шон оносон байна. Реал ийн сүүлийн 15 тоглолтынхоо 14-т нь хожлоо.

Европын хэмжээний тэмцээнд орох эрхийн төлөө тоглож байгаа Атлетик Бильбао энэ тойрогт Ла Лигээс хасагдахгүйн төлөө тоглож байгаа Реал Зарагозатай тоглож гоолгүй тэнцжээ.

Ниногийн хет-трикийн ачаар Тенериф талбай дээрээ Хетафег 3:2-оор хожив. Гэхдээ Тенериф 18-р байр буюу хасагдах багуудын хэсэгт хэвээр үлдлээ. 17-д бичигдэж буй Малага тэднээс 1 оноо илүү. Малага энэ тойрогт Реал Вальядолидтой гоолгүй тэнцэж.

Харин Херес – Расингийн тоглолт 2:2-оор дууссан байна.

Депортиво улирлын төгсгөл рүү сууж, олон оноонууд алдсаар. Энэ тойрогт тэд Алмериатай 9:9-ээр тэнцжээ. Нэг үе Аваргуудын лигийн эрх авах ч боломжтой байсан тэд одоо 9-р байранд бичигдэв.

Эспаньол бол Барселона хотын баг. Нэг хотын баг нөгөөгөө үздэггүй уламжлал ёсоор Барса – Эспаньолийн тоглолт үргэлж ширүүн болдог. Эспаньол амжилт ялалтын хувьд Барсагийн энд хүрэхгүй ч олон ч удаа “гай” болж байсан. Хамгийн сүүлд л гэхэд 2007 оны улирлын төгсгөлд Ноу Кампт 2:2-оор тэнцсэнээр Реалд аварга болох боломжийг бүрдүүлж байлаа.

Энэ удаад ч Эспаньол тун сайн тоглож, тоглолтын турш прессинг, марк хийснээр Барсагийн үндсэн тоглолыг огт гаргалгүй 0:0-ээр тэнцэж дөнгөлөө. Бүр хожих ч боломж байсан ч Виктор Вальдесийг хараахан аргалж чадсангүй.

Эспаньолийн шинэ цэнгэлдэх Корнелла-Эл Пратад Барса анх удаа зочилсон нь энэ бөгөөд 2-р үе эхлээд удаагүй байхад Дани Алвес 2 дахь шар хуудсаа авсан нь тоглолтын дүнд ихээр нөлөөлсөн биз ээ.

Севилья энэ тойрогт Спортингийг 3:0-ээр хожиж, Аваргуудын лигийн эрх бүхий 4-р байранд бичигдлээ. Гэхдээ Мальорка – Осасуна өнөө шөнө тоглох бөгөөд Мальорка хожвол 4-р байранд бичигдэх болно.

Вильяреал энэ тойрогт Атлетико Мадридийг 2:1-ээр хожлоо. Тэд ийн сүүлийн 5 тоглолтынхоо 4-т нь хожил авч байна. Атлетикогийн хувьд энэ улирлын Ла Лигт 15 дахь хожигдлоо хүлээлээ.

Тоглолтуудын дүн:

Реал — Валенси 2:0

Гоол: Игуаин, 25; Криштиану Роналду, 78
Реал: Касильяс, Марсело, Альбиоль, Рамос, Арбелоа, ван дер Варт (Гранеро, 79), Гути, Хаби Алонсо, Криштиану Роналду, Гаго (Диарра, 70), Игуаин (Бензема, 84)
Валенсия: Санчес, Алексис, Мадуро, Бруно, Альбельда (Бараха, 72), Мата (Висенте, 61), Хорди, Сильва, Пабло (Хоакин, 46), Банега, Вилья

Атлетик — Сарагоса 0:0

Атлетик: Ираисос, Ираола, Кастильо, Аморебьета, Сан Хосе, Мартинес, Гурпеги (Муньян, 69), Габилондо (Йесте, 60), Сусаета, Льоренте, Оскар (Диас, 78)
Сарагоса: Роберто, Понсио, Амо, Паредес, Андер (Пулидо, 90), Агилар (Обрадович, 76), Ярошик, Габи, Элисеу, Эдмилсон, Суазо (Колунга, 82)

Малага — Вальядолид 0:0

Малага: Мунуа, Мтилига, Степанов, Элдер, Гамес, Торибио (Апоньо, 46), Дуда, Хуанито, Фернандо (Луке, 46), Форестьери (Хуанми, 83), Баха
Вальядолид: Хакобо, Лопес, Барраган, Фонсека, Нивалдо, Бараха. Борха, Медуньянин (Каноббио, 64), Наусет (Буэно, 85), Манушу, Диего

Херес — Расинг 2:2

Гоол: Орельяна, 6; Санчес, 73 – Чите, 44, 58-пен
Херес: Ренан, Касадо (Арментерос, 85), Айтами, Гиода, Редондо, Момо, Кейта, Санчес, Орельяна (Кальво, 65), Марио, Мичел (Алустиса, 59)
Расинг: Кольторти, Креспо, Маратон, Ориоль, Торехьон, Арана, Диоп, Колса, Серрано (Бедия, 89), Боладо (Морал, 57; Каналес, 76), Чите

Тенерифе — Хетафе 3:2

Гоол: Нино, 30, 69, 76 – Леон, 11; Каскеро, 75
Тенерифе: Арагонесес, Сицилья, Кулебрас, Бертран, Кабрера, Хуанлу (Динеи, 67), Р.Мартинес (М.Мартинес, 86), Айосе, Алонсо, Альфаро (Коме, 79), Нино
Хетафе: Кодина, Мане, Беленгер (Торрес, 55), Марио, Кортес, Гонсалес (Парехо, 71), Леон, Каскеро, Селестини, Мику, Ману (Гавилан, 78)

Депортиво — Альмерия 0:0

Депортиво: Арансубиа, Зе Кастро, Колотто, Лауреано, Рауль, Серхио (Валерон, 67), Томаш, Альварес, Родригес, Гуардадо (Перес, 14), Рики (Адриан, 76)
Альмерия: Алвеш, Пеллерано (Сисма, 67), Акасьете, Гильерме, Крусат, Мбами, Сориано, Бернаделло, Пьятти (Ньето, 64), Ортис, Уче

Вильярреал — Атлетико 2:1

Гоол: Годин, 21; Росси, 44 – Агуэро, 64
Вильярреал: Д.Лопес, Капдевила, Мусаккио, Годин, Анхель, Ибагаса, Сориано, Кани (Пирес, 61), Нилмар (Вента, 84), Льоренте (Касорла, 75), Росси
Атлетико: де Хеа, Г.Лопес, Уйфалуши, Переа, Домингес (Валера, 27), Тьягу (Форлан, 74), Рейес, Хурадо, Симау (Бальде, 86), Ассунсао, Агуэро

Эспаньол — Барселона 0:0

Эспаньол: Камени, Дидак, Пареха, Руис, Форлин, Чика, Баена, Верду (Алонсо, 79), Кальехон (Бен Сахар, 84), Освальдо, Гарсиа
Барселона: Вальдес, Алвес, Пуйоль, Милито, Пике, Максвелл, Бускетс, Яя Туре (Кейта, 57), Хави, Родригес (Ибрагимович, 82), Месси

Севилья — Спортинг 3:0

Гоол: Кануте, 8; Луиш Фабиано, 53; Кала, 90
Севилья: Палоп, Кала, Наварро, Эскюде, Драгутинович, Навас, Адриано (Капель, 73), Ренато, Зокора, Луиш Фабиано (Негредо, 69), Кануте (Карлос, 84)
Спортинг: Пабло, Грегори, Састре, Анхель, Эрнандес, Смилянич (Педро, 81), Лора, Куэвас (Кастро, 46), Кармело (Камачо, 64), Ландрейра, Билич

ЛЛ-ын явц тт хо тн хд Б-х Оноо
1. Барселона 33 26 6 1 80-19 84
2. Реал 33 27 2 4 87-29 83
3. Валенсия 33 17 8 8 52-37 59
4. Севилья 33 16 6 11 49-38 54
5. Мальорка 32 15 7 10 50-37 52
6. Вильярреал 33 14 7 12 48-45 49
7. Атлетик 33 14 7 12 45-44 49
8. Хетафе 33 14 5 14 48-43 47
9. Депортиво 33 12 8 13 33-42 44
10. Атлетико 33 11 7 15 49-52 40
11. Осасуна 32 10 8 14 30-37 38
12. Эспаньол 33 9 11 13 26-40 38
13. Альмерия 33 9 11 13 34-45 38
14. Спортинг 33 9 10 14 33-44 37
15. Расинг 33 8 12 13 36-48 36
16. Сарагоса 33 8 10 15 38-56 34
17. Малага 33 7 12 14 37-42 33
18. Тенерифе 33 8 8 17 34-63 32
19. Вальядолид 33 5 14 14 32-54 29
20. Херес 33 6 9 18 30-56 27
Мэргэн буучид Гоол
Месси (Барселона) 27
Игуаин (Реал) 25
Вилья (Валенсия) 20
Криштиану Роналду (Реал) 20
GD Star Rating
loading...
Барса 84, Реал 83 оноотой, 9.8 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. admin says:

    http://www.miniiweb.com
    toimiin endees uzneuu

    GD Star Rating
    loading...
  2. Miki Roko says:

    Депортиво улирлын төгсгөл рүү сууж, олон оноонууд алдсаар. Энэ тойрогт тэд Алмериатай 9:9-ээр тэнцжээ. Нэг үе Аваргуудын лигийн эрх авах ч боломжтой байсан тэд одоо 9-р байранд бичигдэв.
    ………..xaraad gaixlaash dee!

    GD Star Rating
    loading...
  3. Alia says:

    Real maani turruleesei Barca CLd turuulvel hangalttai gej bodoj bna

    GD Star Rating
    loading...
  4. Barca says:

    uguhgui laliga manaih aldah erhgui, champions league manaih gehed ert bn,

    GD Star Rating
    loading...
  5. Liverpool says:

    Liverpool uchigdur uneheer sergeheer saihan toglolt uzuullee togloltiin toimiig http://csports.mn/latestnews/news-league/243-2010-04-20-02-08-26 yostoi tasarhai bichsen bna shuu

    go liverpool

    GD Star Rating
    loading...
  6. barca hangalttaishde odoo cl-ee eavbAL AVAAD chadku bol ter l bizde la ligiig manaih avah yostoi shuu Go Madrid!

    GD Star Rating
    loading...
  7. A says:

    2010 оны Дэлхийн аваргад оролцох
    Аргентин
    Бразил
    Англи
    Франц
    Герман
    Португал
    Итали
    Голланд
    Испани
    шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810

    GD Star Rating
    loading...
  8. ganaa says:

    barca 2uland ni turuulne e itgeltei bna messi l bertchihgui bol….. hen ch tuuniig zogsooj chadahgui harj bga biz dee ene jiliin naadam manaih….

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: