loading...
Ливерпуль тун сулхан бүрэлдэхүүнтэйгээр Вест Хэмийг бутниргэж аваргуудын лигийн найдвараа хадгалж үлдэхээр боллоо. Тэд Анфиелдэд хийсэн сүүлийн 9 тоглолтонд дараалан ялагдал хүлээгээгүй байгаа юм. Харин Вест Хэмийн хувьд тааруухан формтой байгаа бөгөөд сүүлийн 14 тойрогт ердөө 4 гоол л оруулжээ.
Испани руу эмчилгээ хийлгэхээр явсан Фернандо Торресоос гадна Машерано, Кюит, Бабел нарыг Рафа сэлгээнд суулгасан байлаа. 19 дэх минутад Жеррардын чөлөөт цохилт Бенаюны гэдсэнд ойж Ливерпульчууд тэргүүлж эхэллээ. Дараа нь 2 дахь гоолоос Улаануудад тун амархан ирлээ.
Родригезийн хөндлөн дамжуулалтыг Нгог хөнгөхөөн цохиод тооны харьцааг улам холдуулсан байна. Энэ гоолоос хойш зочин багийн довтолгоо бараг харагдахаа больж идэвхгүй ёхлож байсан тул хоёрдугаар хагасын эхэнд Станисласийг Франкогоор сэлгэлээ. Гэхдээ энэ өдөр үнэхээр Алхнуудынх биш байжээ. . 59 дэх минутад Жеррардын чөлөөт цохилтыг Кирьякос цохисон ч хаалганы шон онолоо. Цаашаа Роберт Гриний хөлөнд ойж хөгжилтэй ч гэмээр бөмбөг хаалганд орох нь тэр.
Европын лигийн хүнд тоглолтоос өмнө Улаанууд ийнхүү 3 оноогоо амжилттай авлаа. Одоо тэд Испаний нийслэл Мадрид руу автобусаар зорчих ёстой. Хэдийгээр бусад багууд ч мөн автобусаар зорчиж байгаа ч Ливерпульчууд хамгийн хол замыг туулж байгаа юм. Одоо тэд 59 оноотой 4-р байрнаас 5 оноогоос тусгаарлагдаж байна.
Ливерпуль. 37,697 үзэгч.
ЛИВЕРПУЛЬ – ВЕСТ ХЭМ – 3:0 (2:0).
Гоол : Бенаюн, 19 (1:0). Нгог, 29 (2:0). Грин, 59-автогол (3:0).
Шар хуудас : Ковач, 65, Фобер, 81 (Вест Хэм).
Ливерпуль: Рейна, Джонсон, Каррагер, Кирьякос, Аггер, Родригес, Лукас, Джеррард (Маскерано, 72), Бенаюн (Деген, 78), Кейт, Нгог (Бабел, 81). Вест Хэм: Грин, Фобер, Да Кошта, Апсон, Спектор (Дапрела, 80), Станислас (Франко, 46), Ковач, Нобл, Бехрами, Илан, Коул (Маккарти, 72).
loading...




NGOG-g chelsea-d goal hiichuul uhchii
loading...
Хөндлөвч оноод нуруунд ойгоод орсон биш, шон оноод хөлөнд ойгоод л орсон юм байна ш дээ.
loading...
Liverpool iin uchigduriin togloltiiin buten analysis iig http://csports.mn/latestnews/news-league/243-2010-04-20-02-08-26 unshlaa ih taalagdlaa
loading...
http://www.miniiweb.com
loading...
Ene jildee Chelsea TOP 4 bagtaaa azraga ni bna aaaaaaaa
loading...
Tiimshuu chelsea odoo lvrpoolig nulichuul ch PL-n avarga boloh ni barag l tod bolsnodoo6
loading...
энэ жил манчестер түрүүлнэ ээ ойлгомжтой
loading...
Liverpooooooooooool. uragshaa””””””””””””””””’ ymar ch uyed demjineee
loading...
Sda ene chelsea gd bga hvmvvs zailaach.munguur zodoj bosgoson ulun bag sh dee.LIVERPOOL goyo bag shvv te.chadnaa.
loading...