Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Юта цувралыг тэнцүүлэв

GD Star Rating
loading...

“Кливленд” – “Чикаго” – 112:102 (28:22, 24:28, 25:27, 35:25)

К: Жеймс – 40 + 8 самбар + 8 дамжуулалт. Жэймисон – 14. Уильямс – 12. Мун – 12.

Ч: Ноа – 25 + 13 самбар. Роуз – 23 + 8 дамжуулалт. Денг – 20.

Цувралын харьцаа – 2:0.

ЛеБрон нийт 40 оноо, үүнийхээ 15-ыг 4-р үед авч, Жоаким Ноаг бөмбөг авах бүрт “бүү”-лж байсан үзэгчдийнхээ өмнө Кавальерс өрсөлдөгч Буллзыг 112:102-оор хожиж, цувралын харьцааг 2:0 болгов.

Дараалан MVP болох гэж байгаа ЛеБрон Жеймс 40 онооноос гадна 8 самбараас авалт, 8 оновчтой дамжуулалт хийсэн. Тэрээр 6-11 өндөртэй Ноагийн хамгаалалтын өмнөөс 3 онооны шидэлтээ, мөн оролтоо, дараа нь 2 торгуулийн шидэлтээ, тэгээд 2 дундын шидэлтээ тус тус оновчтой болгож 11 оноо дараалан авснаар тоог 107:98 болгосон юм. ЛеБрон эдгээр дараалсан оноо тоглолтыг шийдсэн.

Ж.Ноа Кливленд хотын тухай таагүй зүйл хэлсэн учраас тоглолтын турш “бүү”-лүүлж. “…Би хэзээ ч хэн нэгэн Кливленд рүү явж амралтаа өнгөрөөнө гэх мэт үг сонсож байгаагүй. Кливлендийн талаар сайн зүйл юу байна?”

Гэхдээ Ноагийн хувьд хөгжөөн дэмжигчдийн үйлдэл, чимээ шуугиан нөлөө үзүүлээгүй, сайн тоглосон. “Миний амьдрал тэр чигээрээ л “бүү” дунд байсан. Коллежид байхад, бас Бостонд тоглоход ч байнга иймэрхүү зүйл болдог. Тэд надад дургүй. Энэ бол хэвийн. Надад найз нөхөд ч бий.” Хэмээн Ноа хэлжээ.

Ноагаас гадна Д.Роуз, Луол Денг нар 20+ оноо авч. Гэхдээ 0:2 болсон тул Буллзийн багахан боломж бүр л багаслаа.

Эхний 3 үеийн дараах байдлаар тоо тэнцүү байсан ч 4-р үед ЛеБрон, Ж.Мүүн нарын ээлж дараалсан довтолгоонуудыг Буллз зогсоож чадаагүй. Гэхдээ тэд эхний тоглолтыг бодвол хамаагүй сайн тоглосон, ЛеБроны эсрэг л хариулт байгаагүй болохоос…

Дараагийн тоглолт Буллзын талбай дээр болох бөгөөд тэд плей-оффт талбай дээрээ 107:35 гэсэн НБА-д тэргүүлэх амжилтыг эзэмшдэг баг юм.

“Денвер” – “Юта” – 111:114 (30:33, 21:30, 31:25, 29:26)

Д: Энтони – 32. Биллапс – 16 + 10 дамжуулалт. Хиларио – 16.

Ю: Уильямс – 31 + 14 дамжуулалт. Бузер – 20 + 14 самбар. Миллсэп – 18.

Цувралын харьцаа – 1:1.

Энэ цуврал сонирхолтой болох нь ээ. Гарааны 2 ч тоглогч нь эзгүй ч Жазз хүчтэй өрсөлдөгчөө талбайд нь хожиж, харьцааг 1:1 болгож дөнгөлөө. Дерон 33 оноо, 14 оновчтой дамжуулалт хийснээр плей-оффт анх удаа 30+ оноо, 10+ оновчтой дамжуулалт статистик үзүүлэв. Мөн Жаззын түүхэнд энэ амжилтыг үзүүлсэн 2 дахь тоглогч нь болжээ. Өмнө нь Жон Стоктон 1989 оны плей-оффт 2 ч удаа 30+ оноо, 10+ оновчтой дамжуулалт хийж байсан ч Жазз 2-ууланд нь хожигдсон гэнэ.

Дерон болон Корвер нар сүүлийн 11 секундэд тус бүр 2, 2 торгуулийн шидэлтээ оновчтой болгосон. Гэхдээ л Наггетст тоглолтыг тэнцүүлэх боломж байсан ч Биллапсийн 3 онооны шидэлт оновчгүй болсон. Үүнээс гадна Кармело 25 секунд дутуу байхад 6 дахь алдаагаа хийж тоглолтыг чөлөөлсөн нь ч дүнд нөлөөлсөн биз. Мело өмнөх тоглолтонд 42, энэ тоглолтонд 32 оноо авлаа. Гэхдээ өнөөдөр тийм сайн тоглосонгүй. Майлс, Мэттьюс нар харьцангуй сайн хамгааллаа, Мелог. Мело довтолгооны алдаа 4-ийг хийсэн байна. Тэрээр плей-оффийн тоглолтонд анх удаа 6 алдаа хийж тоглолтыг чөлөөлж байгаа бөгөөд нийтдээ 12 дахиа алдааны улмаас тоглолтыг дуусгалгүй гарчээ. Эдгээр 12-ийн 11-т нь Денвер хожигдсон үзүүлэлттэй.

Наггетс 3-р үед 14 оноо дутуу байсан ч 4-р үед нөхөж, бүр илүү гарсан бөгөөд 4 минут гаруй үлдээд байхад 102:98-аар тэргүүлж байлаа. Гэвч Биллапс, Мелогийн оновчгүй довтолгоо, Мелогийн бөмбөг алдалт зэргийг Жазз ашиглаж тоогоор илүү гарч дөнгөсөн төдийгүй чухал мөчид Биллапс торгуулийн шидэлтээ алдсан байна.

3 дахь тоглолт УБ-ын цагаар Бямба гаригт Ютагийн талбайд болно.

GD Star Rating
loading...
Юта цувралыг тэнцүүлэв, 7.8 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. buya says:

    deron ch onoodor sain togolj blee shuu!!!! utah hojih bhaa. uul n 2 uulng n demjdeg yum daanch ert taaraad ali 1 n l garah bolchihloo . tegvel utah garaad cle-tei avargiin tuluu uzeesee geed l suuj baiy

    GD Star Rating
    loading...
  2. P!pp!N says:

    Hvve ee Denver hojiishdee. Utah-iinhan hoorj l bg. Ugaasaa Carmelo Bestest Deron

    GD Star Rating
    loading...
  3. BaTUNaW_[MN] says:

    za ene 2 bag deer ene n hojino gesen batalgaa alga,,,Tegleech 2laa tentsvvhen l bag,,Zgr l tsag hugatsaa l haruulnashdee!

    GD Star Rating
    loading...
  4. ????/?? says:

    melo nodnin lakers deer 6 aldaa hj bsan sh.. yaagaav ariza taslaad melo araas ni ochij aldaa hiigeed suuj bgaagui biluu???

    GD Star Rating
    loading...
  5. BZzS says:

    Tentsuuhen ch bishdee hu! Denver l oron garantad bga bolhoos, yaj Utaht haritsulj bnaa? POd bga Denveres busad 15 bagiin Denvert hsn tsuwraliin haritsaag haraarai. tentssen bag bn u gehees yalsan bag bku de.

    GD Star Rating
    loading...
  6. BZzS says:

    LAL-g 3:1
    DAL-t 2:2
    PHO-t 2:2
    UTA-g 3:1
    POR-g 3:1
    SAS-t 2:2
    OCK-g 3:1
    CLE-g 2:0
    ORL-t 1:1
    ATL-t 1:1
    BOS-t 1:1
    MIA-g 2:0 bha
    MIL-t 1:1 bha
    CHA-t 1:1
    CHI-t 2:0 shg sanajin. zarimii n sn sanaku bn. Endees Denver sn bagudt sn toglodog gj haragdaj bhin. Hdn shn ih buutai. Shidelt n orwol GG. Bas neeh undur bish ch sambar dor tm ch muu bish. Birdman, K-mart, Nene gsn hamgalalt dowtolgond idewhit blockerud powerdunkerudt. Dutuu yum bku l de. Daanch togtmol bish, oron garan taldaa

    GD Star Rating
    loading...
  7. sarnai says:

    юта дэнвэрийг хожиж харагдана даа 1 хожсон нь их юм, гэхдээ дэнвэр лакерсийг барахгүй нь тодорхой азгүй баагийнууд улирлын төгсгөлөө сайн хийхгүү 2 юмуу 3 аар гарч блох л бсийн тгсэн бол бүсийн аваргын төлөө гархал бсан байх

    GD Star Rating
    loading...
  8. Cool says:

    Sain bn u zaluusaa. Ta nar ix sonirxoltoi ym bichdeg ym bn. carmelo aldaa gargaxaas umnu utagiin zaluu xajuu shugam gishgeed bumbug denveriin tald zaax bsan ymiig shuugch xaraagyi. Ene bol mash tom aldaa bsan. Gehdee uta mash sain togloson. xyn xurevuu ygyi yu ted userch unaad xeden ch aldaa avav. Barag l smack downii alialagch nar shig gehdee chadaj l bval boloo gesen ugeer minii amiig taglax bx. Tsaashid yu boloxiig xaray. Carmelo buruu shiidver xiisen. Suuld billups tegj dairch orox mash buruu shiidver bsan, Yer ni mani xun tsag duusax chuxal ued uuruu amiatax bas bagaa alax tal ix bn. Uuniig zasax xeregtei.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: