loading...
Барса сүүлийн 2 жил амсаагүй хүнд ялагдлаа Сан Сирод амсаж 3 : 1-ээр Интерт хожигдлоо. Пепийн хөвгүүд тоглолтын эхлэлийг муугүй тавьж Педрогийн гоолоор тэргүүлж байсан ч талбайн эзэд шүгэл дуугарахаас өмнө 3 гоол дараалан оруулж тэднийг хүнд байдалд оруулжээ.
Каталоноос Милан хүртэл 1000 орчим км замыг автобусаар туулж ирсэн Барсагийн тоглогчдыг нилээд ядарсан байх магадлалтай гэж тоглолтын өмнө мэргэжилтнүүд ярьж байлаа.
Үүнийг бодолцсон уу Моуриньо гарааны бүрэлдэхүүнээ сонгохдоо довтолгооны тоглогчдийг түлхүү багтаасан байлаа. Тухайлбал Милито, Это’ог Шнайдер, Пандев дэмжиж хагас хамгаалалтанд тоглож байв. Харин Пеп Гуардиола уламжлалт 4 : 3 : 3 тактикаараа Педро, Месси хоёр жигүүрээс Златаныг дэмжих довотoлгоог гаргасан байсан юм.
Эхний 20 минтын байдлаар 60 хувьтай бөмбөгийг эзэмшиж байсан Барсачууд хэд хэдэн аюултай довтолгоо өрнүүлсний эцэст 19 дэх минутад Максвелийн хөндлөн дамжуулалтаар Педро гоолдож чадсан байна.
Хэсгийн шатанд Педро мөн л Интерийн хаалганд гоол оруулж байсан бөгөөд энэ улиралд ийнхүү 20 гоолтой боллоо. Гэхдээ энэ гоолоос 10 минутын дараа талбайн эзэд хариуг нь барьж чадсан. Самуель Это’о баруун жигүүрээс дамжуулалт өгөхөд Барсагийн хамгаалагчид бүгд Милито дээр анхаарлаа хандуулсан байлаа. Энэ үед хойноос Шнайдер орж ирэн Валдесийн хаалганд тэнцээний бөмбөгийг оруулж дөнгөжээ.
Энэ гоолоос эхлэн Интерийн бөмбөг эзэмшилтийн хувьд бага багаар дээшилсээр тоглолтын төгсгөлд Барсагаас нилээд давуу болж чадсн байгаа. Эхний үед Интерийн довтлогчид 5 удаа отон тоглолтонд орсон бөгөөд тэдгээрээс ганц хоёр нь отон биш байх эргэлзээтэй зүйлүүд ч харагдаж байлаа. Эхний хагасын завсарлагаанаар 2 багийн дасгалжуулагчид бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийсэнгүй.
48 дахь минутад Майкон Мессигээс бөмбөг тасалж сөрөг довтолгоонд орлоо. Улмаар Милитод дамжуулж энэ довтолгооны төгсгөлийг өөрөө амжилттай хийж чадсанаар Интер 2 : 1-ээр тэргүүлж эхэллээ. Ийнхүү Бразил эр сүүлд оролцсон хоёр чухал тоглолтдоо гоол оруулж багтаа том тус хүргэлээ. Түүнтэй Бразилын баруун жигүүрийн хамгаалалтыг булаацалддаг Дани Алвес энэ тоглолтонд Майконы хэмжээнд хүртэл сайн байж чадсангүй. Тоглолт яг Моуриньогийн бодож байсан ёсоор өрнөж Барсагийнхан бага багаар ядарч эхэллээ. Энэ үед нь Жозе Горан Пандевийг суулгаж Станковичийг талбайд оруулснаар Интерийн довтолгоо Барсагийн хамгаалагчдад бүр ч ярвигтай болж ирсэн.
Ялагдаж байгаа хэрнээ гол довтлогч Ибрагимовичоо Абидалаар сэлгэсэн нь Пепийг шүүмжлэх нэг шалтаг болсон. Тоглолт дуустал мань эр ахин сэлгээ хийгээгүй бөгөөд Бояан, Жеффрен гэсэн хурдтай залуусыг оруулж ирсэн бол үр дүн арай өөр байх байсан байж мэдэх юм.
Ибраг сэлгээнд суухаас нэг минутын өмнө буюу 61 дэх минутад Тьягу Мотта төвөөс бөмбөг тасалж Самуель Это’од дамжуулалахад Камерун эр эсрэг талын жигүүрт сул байсан Шнайдерийг анзаарч дамжуулалт өглөө. Шнайдерийн мөргөлт хэдийгээр амжилттай болоогүй ч Милито зөв байрлалаа эзэлсэн байсан тул довтолгоог гүйцээж багийнхаа 3 дахь гоолыг оруулж чадсан юм.
73 дахь минутад Майкон Месситэй мөргөж хүнд бэртэл авч Кивугаар сэлгэгдлээ. Хэрвээ Майкон улиралын үлдсэн тоглолтуудад оролцож чадахгүй бол Интерийн хүч нилээд суларна гэсэн үг.
Цаг дуусах дөхөх тусам Барсагийн довтолгоо сэргэж өрсөлөгчөө сандаргаж эхэллээ. Пике энэ үеэс довтолгоонд идэвхтэй оролцож хэсгийн шатанд гоолдсон түүхээ давтахаар мэрийсэн боловч Интерийн хамгаалалтыг давж чадсангүй. Ялангуяа цаг дуусахаас 5 минутын Пикегийн хаалга руу бараг орсон бөмбөгийг Лусио замаас нь тасалж багаа аварсан байгаа.
Мөн Мессигийн аюултай чөлөөт цохилт Цесарын хаалганд орох тун дөхсөн. Гэхдээ эдгээрээс аль нь ч гоол болоогүй. Барса энэ улиралд байтугай сүүлийн 2 жил ийм том ялагдал амсаагүй. Одоо тэд хариу тоглолтонд 2 гоолын зөрүүтэй ялах шаардлагатай болж байна. Багийн ахлагч Карлос Пуёол энэ тоглолтонд шар хуудсаар торгуулж хариу тоглолтыг өнжих болсон нь тэдэнд саад болж мэдэх олон асуудлуудын нэг. Харин Интерээс Станкович дээрхи шалтгаанаар Ноу Кампад зочлохгүй.
Юу ч гэсэн хөлбөмбөг сонирхогчдыг суудлаас нь өндийлгөсөн гайхалтай тулаан Сан Сирод боллоо. Ноу Кампад үүнээс ч илүү сонирхолтой тулаан биднийг хүлээж байгаа нь ойлгомжтой
тоглолтын тойм
loading...




UU SAIHAN SAIHAN.. MANAI BARCA ASHGUI HOJIGDOL GEDGIIG NEG AMSAJ UZLEE..!!! INTER YAHAV DAJGUI TOGLOJ SURCH BAIGAA UYM BNA…!! HARIU TOGLOLTOND HARIN INTER TESENE GEDEG L HETSUU BAIH DA…!!!
loading...
hahahah say c1-r medee uzej bsan chin jose 1 ineedtei ym yrijalde xavi deer gargasan 11-n torguuliin tsohilt uguh eseh deer , tegsen mani er nodnin chelseatei togolson 11 -n aldaa gej oilgoson gene whahahha tuhain ued chelsead 4 n torguuliin tsohilt uguh hemjeenii alda bhad norway halzan sdaaa uguuguid uur hurchlee pzdaa barca tonil tsaashaa llriin club wahhahaha
loading...
Барса хожчих байлгүй дээ…
loading...
End hamgiin teneg hun Abromovich bsniig harlaa
loading...
Saihan bartsdaa gargalaada.
1999 onii gaihamshig dawtagdana shuu!!! Harj l baitsgaa. Ehleed 3-1r hojigdson. Camp Nou-d jinhen but nirgelt bolson yum shuu.
loading...
Barca odo ch camp noud hojino gj yu l bol? naad inter chin ene ertunts deer hamgiin aimar hamgalalttai bgan bishv? inter barag l Tvrvlne gj bsan gol 2 bagiig barij awaad shaachhiin!
loading...
Barcelona chadnaaa….Gehdee 3 dahi goal oton toglolt baisan shdee…
loading...
Төлөвшил нь гүйцэд явагдаагүй жоохон жоохон хүүхдүүд л өөрсдийгөө аль нэг багийн фанат болчлоо гэж бодоод энүүгээр орилоод байх шиг байна. Сонсож бай ахын дүү нар.
Хөл бөмбөгийг ингэж үздэггүй юм. Цаана нь ахиад тоглолт байна. Бөмбөг бөөрөнхий гэж үг бий. Интер ахиад ч хожих юм билүү хэн мэдлээ. 2 агуу баг 2 агуу дасгалжуулагч. Яахав шүүгч хэд хэдэн буруу үлээлт хийсэн. Гэлээ гээд бид Челси шиг улин дуугарч гонгинохгүй. УЕФА-г ямар мэдэхгүй биш. Португал шүүгч Португал дасгалжуулагч.
Яс юман дээр ямарч цомгүй үлдсэн хэдэн багийг хааяа хардаг мангар бацаанууд л хараалын үгээр дайраад байх шиг байна. Барсагийн амжилтанд та нар бүр атаархаад өмдөндөө тавих нь л дээ. Та нарын хувьд Интер хожсондоо биш, Барса хожигдсонд л хамаг учир байгаа. Аргагүй л дээ финалд МанЮ-г нь, хагаст Челсиг нь, энэ жил Арсеналыг нь, лигтээ Реалыг нь бут ниргээд хамаг нервийг нь барж дуусч байгаа биз зайлуул.
Та нар хөл бөмбөг үздэг аль нэг багийн фанат ухаантай л юм бол өрсөлдөгчөө хүндэлж сураач. Юм нэгээр дуусахгүй. Ахиад л аваргуудын лиг, улсуудын лигийн тоглолтууд явагдана. Чиний, миний дэмждэг багууд ахиад л хоорондоо таарна. Хожино хожигдоно. Энэ чинь л жинхэнэ кайф шүү дээ. Хөл бөмбөг угаас л ийм. Тэрнээс хаа нэг сайтад орж ирээд өрсөлдөгч багаа муулснаар багаа дэмжиж байна гэж бодон түүнээсээ кайф авч байгаа бол наадах чинь сэтгэл мэдрэлийн өвчин за юу.
Та нар Реалын фанатууд Сантиаго Бернабеудаа Барса-д алга ташиж байхыг нь зурагтаар ч болтугай сонссон уу?! Би сонссон. Ямар сайхан байдаг гэж санана. Өрсөлдөгчөө хүндлэх шиг сайхан юм байхгүй.
loading...
odoo barsa nutagtaa 1 / 1 -r tentsene dee huurhii.usreel 2 / 1-r hojno biz.
loading...
2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810
loading...
Turuu gej bas neg erguu gar garaad irjee. Hereldedgui holbombogiig fanat gej haana bsiin. Italy, Englandd bol buur aimar Footsoldiers geed kino olood uzchih huuhdee.
loading...
sonin l toglolt bol. 3 dah goal ch yaaltachgui oton bsan l da.
loading...
turuu gej lag tolovshil ni guitssen huuhed baih shig bna. er ni tolovshil ni guitsene gej yadgiin?
loading...
Italiin ner tor-intermilan
loading...
Gunner chi jaahan saataltai bish beez bichsen yum n oor oortoigoo yaridag galzuu hun shig yum bhiin hahaha
loading...
zueree camp nou-d shaana. shuugch muugch teglee ingelee geg olon ym yarikue daraa ni shuugchtei yutai ii tai ni shaana. shaahgui bsan ch barca iluu iluu iluu
loading...
Barcelona gedeg nertei sda chi yamar aimar tom tom baaj bnaa interiig togloj surch bgaan bn ch geh shig.Inter Umnu n ch sain bsa odoo ch sain bgaa za yu gulguu.messig udahgui mancity 300 say evrogoor avah tuluvtui bgaa tegeed hojood baih nuu ugui yu harii l daaaaa.zunaas hoish.ДАШТ deer gehed herev torres berteltei orohgui bol spain tsomoo aldah bolomj 20% aar buurah bh spainchuudad neg iim ulamjlal bdag sh dee zoonoos barag hojigdolgui garch ircheed shuvgiin 16 deeree sandardag gehdee iim yum odooo garahgui bh gej naidaj bn.Ene jil shuvgiin 8-d
Golland
Spain
Argentina
Germany
France
England
Cotivar
Bolgar
oor uls oroh bol sanal dugneltee bicheerei
loading...
Manai Barca laanaaa iNter chvvddee ch gesen uragshaa
loading...
maiconii bertel sanaa zovooj bn hariu toglolt ch yaahav………………… ter hun chin braziliiin shighseen garaaniii hamgaalagch bairlaldaa delhiiin shildeg d.alvisiiig selgeend suulgadag hun shuu deee forum saitai bhdaa bertej bgaa n sanaa zoboooj bn…………………… cafu.giiin halaaa abch bgaa hundeeee……
loading...
inter-iin buh bairlal sain togloson barca-giin hamgaalalt dowtolgoon muu bailaa goliin heseg bolomjiin togloson gej bodoj bna barca gerteen hojih bailgui dee
loading...